The Pussycat Dolls хамтлаг есөн жилийн дараа эргэн нэгдэж байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Николь Шерзингер өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тэрбээр "Бид эргэн нэгдэж байгаагаа зарлахад баяртай байна. 2020 оны дөрөвдүгээр сард Их Британиар аялан тоглолтоо хийнэ" гэжээ. Хамтлаг 2020 онд нийтдээ есөн концерт хийхээр төлөвлөж байгаа аж.
Шерзингерээс гадна хамтлагийн бүрэлдэхүүнд Кармит Бачар, Эшли Робертс, Николь Шерзингер, Джессики Сатта, Кимберли Уайатт нар эргэн ирж байна. Харин Мелоди Торнтон тэдэнтэй эргэн нэгдэхгүй гэдгээ мэдэгджээ.
А.АНИР
Холбоотой мэдээ