Олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцов

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцов

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцов

Онцгой байдлын байгууллагаас ОХУ-д суралцаж байгаа офицер, сонсогчид эрдэм шинжилгээний хурал болон спортын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна.

Тухайлбал, энэ сарын 28-ны өдөр ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академиас зохион байгуулсан “Аюулгүй байдлын систем-2019” шинжлэх ухаан технологийн XXVIII олон улсын эрдэм шинжилгээний хуралд адъюнктийн 3 дугаар курсын суралцагч, хошууч Э.Ууганбаяр “Монгол улсын гэр, орон сууц, барилга байгууламж дахь галын аюулын эрсдэлийн үнэлгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн, амжилттай оролцож “Диплом”-оор шагнагдлаа.

Мөн Иргэний хамгаалалтын Академийн IV курсын сонсогч, ахлах ахлагч Ш.Дашцэрэн ОХУ-ын спортын яамнаас Москвагийн их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг спортын олон төрөлт тэмцээнд амжилттай оролцож, VI зэргийн болзол ханган, алтан ялгах тэмдгээр шагнууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж