Москва хотын Большой театр балетын 244 дэх улирлын нээлтээ Адольф Аданы "Жизель"-ээр эхэллээ. Гэхдээ “Жизель”-ийг анхны хувилбараар нь тавьсан юм.
“Жизель бол эртний гэж хэлж болохуйц бүжгийн жүжиг, гэхдээ бид орчин цагийнхаар хүлээж аваад сурчихсан. Анх тавигдах үеийн органик уур амьсгалыг гаргахыг зорилоо. Миний бодлоор тэр уур амьсгал нь илүү уянгалаг” хэмээн шинээр найруулсан Алексей Ратманский хэлсэн байна.
"Сонгодог балетын дэглэлт болгон өөрийн цаг үеийн тусгалыг шингээсэн байдаг. Одоо харин анх бүтээгдсэн цаг үе рүү буцаж, утга учрыг дахин бодох, өөр шинэ утга санааг олох цаг нь иржээ” хэмээн балетын ангийн удирдагч Махар Вазиев хэвлэлийнхэнд ярьжээ.
"Бид “Жизель”-ийн анхны, христийн өнгө аястай төгсгөл хийсэн. Жизель Альбертыг уучилж, Батильдатай гэрлэхэд ерөөл хүсч байгаагаар балетаа төгсгөж байгаа” хэмээн Алексей Ратманский хэллээ.
Теофиль Готьегийн анхны хувилбараар Батильда сайхан сэтгэлтэйгээр гардаг бөгөөд Альберт Батильдаг Жизелтэс урвасан учраас Жизель амиа хорлодог ажээ.
Романтизмийн үеийн гол балет болсон "Жизель”-ийг анх 1841 онд Парист тавьжээ. Харин Орост 1842 онд Петербургэд тавьсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ