Багагүй зөгий хорогдсон ч хангалттай бал хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Багагүй зөгий хорогдсон ч хангалттай бал хураан авчээ

Багагүй зөгий хорогдсон ч хангалттай бал хураан авчээ

Энэ 2019 онд Оросын хэд хэдэн бүс нутагт зөгий сүрэг сүргээрээ үхсэн ч хурааж авсан нийт зөгийн бал өмнөх оныхоос сүртэй буурсангүй хэмээн Оросын зөгийн аж ахуйн холбооны тэргүүн Арнольд Бутов РИА Новости-д мэдээллээ.

“Энэ 2019 онд 82,5 мянган тонн зөгийн бал хурааж авсан нь өмнөх 2018 онтой харьцуулахад нэг хувиар буурсан дүн юм. Өнгөрсөн онд хураасан балны нөөц байгаа нь энэ бага хэмжээний алдагдлыг нөхнө. Зөгийн балны үнэ ч бидний тооцоолсноор байна. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд нэг кг балны үнэ 20-50 рублиэр нэмэгдлээ. Цаашид балны чанарт анхаарал хандуулах шаардлага байна” хэмээн Арнольд Бутов хэллээ.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр зөгийн сүрэг олноор үхсэн нь тариаланчдын буруугаас болсон бөгөөд бордоо, пестицидын норм нормативыг баримтлаагүй, хэтрүүлснээс болж зөгий үхсэн ажээ. 23 бүс нутагт 37 мянга 800 сүрэг зөгий үхсэн нь нийт зөгийний 1,2 хувь юм. Ихэвчлэн жижиг аж ахуйн нэгжийн зөгийн сүрэг үхсэн хэмээн Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж