Москва-Санкт Петербургийг холбосон “Нева” хурдны замын нээлт арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болж, нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцлоо. М-11 трасс гэж албаны нэр томьёотой энэ зам нь Оросын анхны төлбөртэй хурдны зам болж байгаа юм.
“Орост ийм зам байгаагүй. Харин бид одоо хурдны замтай боллоо. Энэ зам бүс нутгийн төдийгүй нийт Оросын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна” хэмээн Владимир Путин нээлтийн ёслол дээр хэлжээ.
“Нева” ашиглалтад орсноор үүнээс салаалсан олон замыг барих болж байгаа юм. Тухайлбал, Пулково онгоцны буудал хүрэх зам, мөн Москва-Нижный Новгород-Казань чиглэлийн М-12 төлбөртэй трассыг барих юм.
“Нева” магистраль нийтдээ 669 километр урт бөгөөд Оросын Москва, Санкт-Петербург хотоос гадна Тверь, Новгород, Ленинград мужуудыг дайран өнгөрч байгаа. Нийтдээ төлбөр авах 16 пункт, зургаан үйлчилгээний цэг, 20 гаруй шатахуун түгээх станцыг М-11 магистралын дагуу барьсан. М-11 замаар дээд тал нь цагт 110 км хурдалж болно. Замын төлбөр 2000 орчим рубль байх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Зочин 2019-11-29 49.0.212.7
Доод тал нь 110 км/цаг гээч
Зочин 2019-11-29 66.181.168.131
2000 рубьл буюу 96000 төгрөгөөр Орос гуйлагчид явж чадахгүй ээ
Japan 2019-11-29 113.144.55.15
Та нар нисдэг авс унаж яах гэсэн юм бэ.Хурдны зам дээрхи хурд дэлхийд дунджаар 100 км.цаг л бдагийг мэдэж ав!
WWW333 2019-11-29 202.72.245.122
160 km/tsag bailgui dee.
зочин 2019-11-29 66.181.166.196
Дээд тал нь цагт 110км хурдалж болно гэнэ үү, ийм зам барьчихаад арай ч дээ
Зочин 2019-11-29 122.201.31.226
Доод хурд нь байхаа