"Монголд амьдрахын тулд урлаг, бизнесийг хослуулахаас аргагүй болж байна" | News.MN

"Монголд амьдрахын тулд урлаг, бизнесийг хослуулахаас аргагүй болж байна"

"Монголд амьдрахын тулд урлаг, бизнесийг хослуулахаас аргагүй болж байна"

"Монголд амьдрахын тулд урлаг, бизнесийг хослуулахаас аргагүй болж байна"

 Жүжигчин, дуучин Э.Урангоотой ярилцлаа. Тэрбээр дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, фото модель, мисс  гээд тал талын авьяастай нэгэн. Зарим хүмүүс түүнийг “Universe best songs” тэмцээний оролцогч гэдгээр нь мэддэг бол зарим нь “Мартагдашгүй намар”, “Рэкет” уран сайхны киноны дүрүүдээр нь илүү таних биз. Үргэлж өөрийгөө хөгжүүлж байдаг авьяаслаг бүсгүй энэ удаа бизнесийн салбарт хүч үзэж буй сурагтай. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


 -Энэ өдрийн мэндийг хүргэе. Жүжигчин, дуучин Э.Урангоог компанийн гүйцэтггэх захирал болсон гэж дуулсан. Одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Миний хувьд сүүлийн хоёр жил уран бүтээл гэхээсээ илүүтэй компанийн ажил дээрээ илүү төвлөрч, ажиллалаа. Одоо “Халгай” брэндийг үйлдвэрлэдэг “Монкрем” компанидаа гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Энэ жил компанийн маань үүсгэн байгуулагдсаны 30 жил тохиож байгаа. Өнгөрсөн 2018 онд хүүхдийн “Маалай Моолой” гэх Монголын анхны органик хүүхдийн үс, бие арчилгааны брэндийг зах зээлд нийлүүлсэн. Манай компани 1994 онд анх “Дэгдээхэй” хэмээх хүүхдийн брэндийг үүсгэж байсан туршлагадаа үндэслэн хүүхдийн брэндээ дахин шинээр гаргасан юм. Мөн “Халгай” брэндийнхээ сав баглаа боодол, технологийн шинэчлэлүүдийг хийгээд байна. “Монкрем” компанийн хувьд 1989 онд химийн ухааны доктор Э. Уранчимэг доктор үүсгэн байгуулсан.

“Монкрем” компани нь гоо сайхны бүтээгдэхүүний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажиллаж “Цагаан шөнө”, “Сувд”,”Мөнгөн дэлбээ”, “Тана” шүдний оо, “Ганга” шампунь гэх мэт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Үүнээс “Халгай” үс арчилгааны брэнд бүтээгдэхүүнээрээ монголчуудадаа илүү их танигдсан.

Бид хамгийн гол нь чанарыг баримталж ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ер орхигдуулдаггүй. Тиймдээ ч өдий 30 жил болсон байх гэж боддог. Энэ том ажлыг хариуцан ажиллах нь залуу хүний хувьд их хариуцлагатай ажил боловч баг хамт олон болон удирдлагийн багийнхаа хүчээр амжилттай ажиллаад явж байна. Өнөөдрийн байдлаар Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд нэгдэж, кластер болон нэгдэж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспорт хийх ажилд хамтран ажиллаж байна.

-Уран бүтээлийн сонин сайханаас хуваалцаач?

-Би бизнесийн ажлынхаа хажуугаар урлагийнхаа ажлыг хослуулах гэж хичээж байгаа, Саяхан “Таарсан хоёр” гэдэг инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглож, зураг авалтандаа орж дууслаа. Энэ кино маань тун удахгүй 2020 оны нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм. Ер нь би сүүлд компанийн ажил ихтэй байсан учраас кинонд тоглох санал хүлээн авч чадахгүй байсан. Энэ киноны хувьд миний ажлын хажуугаар, амралтын өдрүүдэд зураг авалтуудыг цөөн хоногт хийхээр байсан учраас саналыг авч ажилласан. Яг тэр хэлсэн хугацаандаа ч зураг авалт дуусч, маш чадварлаг багтай хамтарсандаа баяртай байгаа.

-Өмнө нь бас инээдмийн уран сайхны кинонд тоглож байсан биз дээ?​

-Би өмнө нь “Рэкет” инээдмийн кинонд тоглож байсан. Хамгийн анх 2008 онд “Би” гэж кинонд тоглосон. Хэдий олонд хүрч чадаагүй ч, кино урлаг талаасаа миний хамгийн анхны гараа байсан юм. Дараагаар нь 2011 онд “Мартагдашгүй намар” кино. Мөн найруулагч Б.Чингүүний “The call” кино, МҮОНТ-ээр гарсан “Нарны жим” олон ангит кино. Бас утааны эсрэг баримтат киноны гол дүрүүдэд тоглосон. Жүжигчний мэргэжил эзэмшээгүй хэр нь практик дээр суралцаад л явж байна.

Өнгөрөгч 2018 оны сүүлээр БНХАУ-ын уран бүтээлчдийн хийж буй “Гайхамшигт дуу хоолой” нэртэй кинонд гол дүрд тоглосон. Уг киног хоёр орны дипломат харилцаа үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан бүтээж байгаа юм.  Миний хувьд хоёр жилийн хугацаанд намар цагаар зураг авалтад оролцсон. Кино маань ирэх 2020 ондоо багтан нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Кино зураг авалтад цөөн тооны монгол жүжигчид оролцож, Өвөрмонгол болон БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Ерөнхийдөө ажлын хажуугаар ийм зураг авалтуудыг амжууллаа.

-Өөрөө брэндийнхээ нүүр царай нь гэл үү?

-Би компанийнхаа нүүр царайг их олон жил хийж байгаа. Нэлээн урт үстэй ч байсан. Өнгөрөгч 2017 онд “Рэкет” уран сайхны кинонд тоглохдоо үсээ халимаг болгож байсан. Гэхдээ миний үс богино хугацаанд маш хурдан ургасан. Өөрөө ч “Халгай” брэндийнхээ тууштай, байнгын хэрэглэгч нь. Одооноос өөр нүүр царай авч, эхэлж байгаа.

Миний үндсэн мэргэжил бол менежмент маркетинг, сүүлд давхар Соёл урлагийн их сургуульд дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.

-Гэр бүлээ бидэнд танилцуулаач?

-Манай аав урлагийн хүн л дээ. Аавыг маань Энхтайван гэдэг. Мэргэжил нь уран барималч, зураач. Дүрслэх урлагийн багшаар ажиллаж байсан. Миний аав залуудаа “Варьете чуулга”-д дуучин, жүжигчнээр ажиллаж байсан. Ааваасаа зурах, баримал хийхийг сурч байлаа. Аавтайгаа их ойр, дотно өссөн. Одоо аав маань компанийнхаа бодлого хариуцсан захирлаар ажилладаг.

-Бага байхдаа ямар охин байв. Хүүхэд насандаа юу хүсч мөрөөддөг байсан тухайгаа ярихгүй юу?​

-Бага байхын урлагийн үзлэг, спортын тэмцээн гээд оролцохгүй зүйл байхгүй их идэвхтэй охин байсан. Хичээлийнхээ хажуугаар янз бүрийн хөтөлбөр, сургалтуудад хамрагдаж өөрийгөө хөгжүүлдэг олон зүйлийг оролдож хийж үздэг сониуч зантай байсан. Би 2008 онд гэр бүлийхэнтэйгээ хамтран “Оюунлаг” телевизийг нээж ажиллуулж байлаа. Дараа нь иогийн багш хийж үзсэн. Мөн 2011 оноос “UBS” телевизэд хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байсан бол түүний дараа “Монкрем” компанийн суурь үйлдвэрлэл рүү анхаарч, ажилдаа төвлөрөх хэрэгцээтэй болсон.

Учир нь олон жил болж буй үндэсний үйлдвэрлэл дээрээс нь бүтээгдэхүүнээ экспортод гарах шаардлага гараад эхэлсэн. Тиймээс компанийн зүгээс цар хүрээгээ тэлж, ажиллах хүн хүч шаардлагатай болсон л доо. Миний хувьд урлагтаа хэчнээн хайртай ч түр хойш нь тавиад бизнесийнхээ ажилд анхаарч эхэлсэн. Хүмүүс “Чи урлагаа орхиж байгаа юм уу” гэж асуудаг, урлагаа бол орхиогүй. Монголд амьдрахын тулд дан урлаг гэхээс илүү бизнесийн ажлыг хослуулахаас аргагүй болж байгаа.

-Энэ их ажлын хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж, цаг зав гаргаж байна вэ?

-Би хувь хүний хөгжилдөө нэлээд анхаардаг. Хамгийн гол нь хувь хүний хөгжил зөв цагийн зохион байгуулалтаас эхэлдэг гэж боддог. Цагийн зохион байгуулалтаа зөв хийсэн бол хүн зорилгодоо хүрэх бүрэн боломжтой гэж хардаг. Миний хувьд жил, сараар нь багасгаад долоо хоног, өдрөөр ерөнхий төлөвлөгөөнүүдээ гаргадаг. Тэрний дагуу ажлаа зохицуулдаг. Том цар хүрээтэй бизнесийн ажил залуу хүний хувьд маш том хариуцлага. Тэр болгоноо зохицуулж, давхар хооллолт, эрүүл мэнд, хөдөлгөөндөө анхаарахыг хичээдэг. Чөлөөт цаг бага гарна. Тэр цагаараа заримдаа найзуудтайгаа уулзаж, янз бүрийн аялалд явж, хэл ус гээд өөрийгөө хөгжүүлэх тал руугаа цаг гаргахыг хичээдэг.

-Залуухан бүсгүй гэр бүл төлөвлөлтийн хувьд ямар байр суурьтай явдаг вэ?​

-Одоохондоо албан ёсоор гэр бүлтэй болоогүй байна. Өөрийн урдаа тавьсан зорилгууддаа илүү анхаарч байна.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг гэдэг утгаараа бүсгүйчүүд их зөвлөгөө авдаг уу. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Хүн завгүй байх тусмаа олон зүйл амжуулдаг гэдэг шүү дээ, өөртөө цаг гаргах үедээ гаргалгүй яахав. Эмэгтэй хүн л юм чинь үс, арьсаа арчилна. Гэхдээ надад гоо сайхандаа онцгой анхаардаг нууц байхгүй. Миний хувьд арьсандаа онцгой бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Заавал гадаад, монгол гоо сайхны бүтээгдэхүүн сайн гэж туйлшралгүйгээр аль алийг нь туршиж, хэрэглээд явдаг. Гэхдээ сонголт маань байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн байдаг. Хүмүүс “Чиний үс ямар хурдан ургав” гэж их асуудаг. “Халгай” салон маань хоёр салбартай. Би тэнд эмчилгээгээ хийлгэж, гэрээрээ маск, тос гээд цогц бүтээгдэхүүнээ хэрэглэдэг.

-Зарим хүмүүс халгай гэхээр хогийн ургамал мэтээр ойлгодог. Ер нь түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Ер нь бүх орон нутгуудаар тусгайлан баг гаргаж түүлгэдэг. Хүмүүс халгайг хогийн ургамал гэж ойлгодог ч дэлхий дээр Монголд, Сибирьт ургаж буй халгай хамгийн онцлог. Халгай ургамал хавар хамгийн түрүүнд ургаж хөрсөнд хуримтлагдсан шим тэжээлийг өөртөө шингээж ургадаг. Халгай хөрсний хамгийн эрдэс шим тэжээлтэй газрыг сонгон ургадаг. Бид халгайг нялх дээр нь түүлгэж, хатааж боловсруулаад гол түүхий эдээ бэлтгэдэг.

Өнгөрсөн 2018 оноос судалгааны цар хүрээгээ тэлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Монгол улсын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Халгай” бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад үсэнд гарч буй өөрчлөлтийн судалгаа хийсэн.

-Цаашдын зорилго, ирээдүйд юу хийхийг хүсч, мөрөөдөж байна вэ?

-Миний хувьд карьераа багаасаа эхэлсэн. Одоо бодоход энэ маань биеэ дааж, амьдарч эхэлсэнтэй минь холбоотой байх. Өнгөрснөө эргээд харахад хэд хэдэн кинонуудад тоглож байсан ч хоёр дахь мэргэжил болсон дуучны мэргэжлээ хойшоо тавьсан байна. Ер нь миний хувьд өөрийнхөө амжилтыг чамладаг. Тиймээс цаашдаа компанийнхаа ажлыг цэгцэлчихээд өөрийнхөө уран бүтээлийг спонсордох хэмжээнд хүрч, урлагаа орхихгүй хослуулж явна гэж бодож байгаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ГАНБҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-29 202.9.40.57

aavinhan l business shdee bugd l medej bgaa shde

Avatar

Зочин 2019-11-29 66.181.160.7

za bitgii balair chi tereljiin amraltan deer kogshin solongosiin doodohiig hohood hevtej basan shuu de chi bas 1 halzan ameriktei yavalddag bizdee unen tsagaandaa garsan ats daa ene balai s***r

Avatar

zochin 2019-11-29 192.82.64.218

us hatuuruuldag bas hagtuuldag hagni esreg shampoo bur hudla yum bile esvel taarah taarahgui us gej bdag yum u estoi b** med ger buleeree heregleed aimaaar hagtaad balarsan shde

Avatar

Paulo 2019-11-29 202.180.220.172

Халгай шампунь үс хурдан ургуулдаг гэж сонсоод хэрэглэж үзэж байсан. Гэхдээ үнэхээр үс хатууруулаад сонин өнгө ороогүй юм шиг санагдаад байдаг. Бас үс ширхэг ширхэгээрээ салдаггүй сонин байгаад байдаг. Араас нь заавал ангижруулагч хэрэглэхгүй л бол болдоггүй болохоор хэрэглэхээ больсон байгаа. Мэдээж чанарын хувьд сайжраад импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд байвал үндэсний үйлдвэрлэлээ дуртай дэмжинэ. Амжилт хүсье.

Avatar

хаа газар 2019-11-29 199.249.230.69

Монгол төрийн хаа газар ажил хийхээс илүү тоглож наадсан дуулж бүжиглэсэн хүмүүсээр дүүрчихсэн тэд ажил хийхээс таахалцах нь их бэлэн мөнгө аваад тоглоод явж байна. ажлын бүтээмж гэж ёстой байхгүй. урлаг спортоо тийм чадварлаг юм бол тэр мэргэжлийн газарт очмоор юм гэхээр үнэндээ чадвар хог нэг завсарын шаарнууд.

Avatar

Zochin 2019-11-29 36.11.224.96

Aav eej ni ohinoo l company-haa zahiral bolgoj. Hunii nohoi ideheer ooriin nohoi id gedeg l bolj bga bh.

Avatar

Зочин 2019-11-29 203.91.114.244

халгай шампунийг олон жил хэрэглэж байна даа. Импортын шампунь авахаа болиод их удаж байна даа

Avatar

Зочин 2019-11-29 104.34.79.53

Халгай дажгүй шампунь, үсний уналт, ургалтад сайн нөлөөлдөг. Гэхдээ үс хатууруулаад бдаг юм. Технологийн шинэчлэлдээ улам анхаарч, сайжруулаарай. Амжилт хүсье. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй хүмүүс ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж