НДС-г цөлмөсөн МАН-ын бодлого | News.MN

НДС-г цөлмөсөн МАН-ын бодлого

НДС-г цөлмөсөн МАН-ын бодлого

НДС-г цөлмөсөн МАН-ын бодлого

Эрх баригчдын сонгуулийнх нь амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг босгохын тулд шинэ он гарангуут даатгуулагчийн Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ 12.5, ажил олгогчоос төлөх НДШ 12.7 хувь болж өсөх төдийгүй, эрэгтэй 65, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах шаардлага тулгараад байна.

Учир нь эрх баригчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэтгэврийн тогтолцоог эрүүлжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэлгүй, зөвхөн 2016 оны сонгуулийн амлалтаа хаах хууль баталсан нь даатгуулагчдын нуруунд ачаа үүрүүлээд зогсохгүй, сангийн алдагдлыг ч өсгөсөн. Тэтгэврийн сангийн алдагдал өнөөдрийн байдлаар 560 тэрбум төгрөгөөр яригдаж байна. Гэвч эрх баригчид шимтгэлийн хувь хэмжээг өсгөсөн шалтгаанаа сонгуулийн амлалттайгаа холбодоггүй, Олон улсын валютын сан/ОУВС/-д тохож ирсэн. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр МАН-ынхны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх далим болсон гэж тодорхойлоход буруудахгүй болов уу.

Хардах ч хангалттай үндэслэл бий. Яагаад гэвэл, Тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх зорилгоор НДШ –ийн хувь хэмжээг нийт дүнгээр нь 5 хувиар өсгөж, даатгуулагчдыг чангалчихаад, нэмж малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, дахин ачаалал үүрүүлж байгааг сонгуулийнх нь амлалттай холбохоос өөрөөр юу гэж тайлбарлах билээ.

Дээрх хуулиуд 2020 оноос эхлэн хэрэгжсэнээр 1995-2019 оны хооронд шимтгэл төлөөгүй иргэн 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломж бүрдүүлэх юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нэг сарын 42 мянган төгрөг, жилийн 504 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлнө. Ингэснээр 2020 онд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх ч 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөгийг нь буцаан зарцуулна.

Хоёр жил тэтгэвэр авахад л санд төвлөрсөн орлого шавхагдаж, гурав дахь жилээс бусад даатгуулагчийн төлсөн шимтгэлээр тэтгэврийг нь олгох эрх зүйн харилцаа үүсэх болж байгаа юм.

Уг нь даатгуулагч сар бүр шимтгэл төлдгийн учир нь ирээдүйд тэтгэврээ тогтоолгоход ашиглах зорилгоор төрд хадгалуулж буй юм. Гэтэл төр нь эзэн болж чаддаггүй, замын дундаас нь популист амлалтаа хэрэгжүүлэхэд ашиглах, аль эсвэл эрсдэлтэй банкинд хадгалуулж, үрэн таран хийдэг. Эцсийн дүнд нь шударга даатгуулагч хохирч хадгалуулсан мөнгөө ашиглаж чадахгүй бусдын идэш болгож байна.

Эрх баригчдаар хууль батлуулаад бөөцийлүүлээд байгаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж яг хэн бэ. Бусдынхаа жишгээр яагаад сар тутамд шимтгэл төлж болдоггүй хүмүүс вэ. Амьдрал нь тэгтлээ тартагтаа тулсан хүмүүс үү гэтэл бас үгүй аж.

Малчнаар жишээ авбал зарим нь мянгат малчин. Хотондоо хонь нь, зэлэн дээрээ үнээ тугал нь багталцахгүй болж, малынх нь ашиг шим жилдээ хэдэн зуун сая төгрөгөөр яригдаж байна. Гэрийнх нь гадаа хот, хөдөө хоёрын дунд холхиход ашигладаг дунд гарын жийп, малаа хариулахад ашигладаг хужаа мотоцикль, нүүдэл хийхэд ашигладаг портер машин, өвс хадлангаа бэлтгэхэд ашиглах пад гээд тоочвол барагдахгүй нь ээ.

Хотод гурваас дөрвөн өрөө байртай, аймаг, сумандаа мөн хашаа байшинтай. Хамгийн амьжиргаа муу малчных 200 гаруй толгой малтай. Ашиг шим сайн өгдөг малтай бол тоо толгой нь багадахгүй. Гэтэл даатгалд сайн дураараа хамрагддаггүй. Ойролцоогоор 250 мянган малчин Нийгмийн даатгалд хамрагдах шаардлагатай ч шимтгэл төлдөггүй.

“Наран туул”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Хархорин” захаар нэг хувиараа хөдөлмөр эрхлэгч. Өдрийн орлого зарим наймаачных хэдэн зуун сая төгрөгөөс буудаггүй гэх. Тэгсэн атлаа ирээдүйд тэтгэвэрт гарахдаа ашиглая гэж хэзээ ч НДШ төлж байгаагүй. Ийм хүмүүсийг эрх баригчид ядуу гэдэг ангилалд оруулаад НДШ нэг удаа нөхөн төлөх эрхийг хуулиар олгон, тэтгэвэрт гарах боломжоор хангах нь хэр шударга зарчим бэ. Ядаж байхад бүтэн 14 жилийн шимтгэлээ 504 мянган төгрөгөөр хаана гээд боддоо. Гэтэл 1995-2019 оны хооронд сар бүр шимтгэл төлж ирсэн иргэн хэдэн төгрөгийг Нийгмийн даатгалын санд хадгалуулсан бэ. Тэр даатгуулагч ирэх жил тэтгэвэртээ гарахад МАН-ынхны бөөцийлсөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчээс илүү тэтгэвэр авч чадах уу. Бүтэн 34 жил ажиллаж, тасралтгүй шимтгэл төлсөн иргэн өнөөдөр 320 мянган төгрөгийн тэтгэврээр амьдралаа залгуулж байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олгосон дээрх хуулийн боломжийг сонсоод “Шал дэмий шимтгэл төлж байжээ, хүүхдүүддээ зориулах минь яав аа” гэж халаглаж сууна.

Эрх баригчдын ялгавартай бодлогоос болж, иргэдийн нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдардаг боллоо. Яагаад энэ согогийг өөрчлөхийн төлөө хуулиар иргэдийг шахдаггүй юм бэ?. Даатгалын энэхүү тэгш бус үйлчлэлээс болж өнөөдөр татвар төлдөг хэсэг нухлуулж, эцэс сүүлдээ шимтгэлээ төлж чадахгүй өр үүсгэдэг боллоо.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн тайлбараар 2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 13 мянган аж ахуйн нэгж байсан бол өнөөдөр 20 мянга руу дөхжээ. 130 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын өр 170 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ бол эрх баригчдын НДШ-ийн хувь хэмжээг өсгөсний сөрөг үр дүн юм. Шинэ он гарахад даатгуулагчид болон Ажил олгогчдын хэдэн хувь нь шимтгэлээ цаг хугацаандаа төлж чадах бол гэдэг айдастай сууцгаана.

Бүрэн эрхийн хугацаа дуусахад долоон сарын хугацаа үлдлээ, энэ хугацаанд багтаагаад тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж, шимтгэл нь өсч үрждэг бусад орны сайн туршлагаас нэвтрүүлж болохгүй юу.

Сар тутамд шимтгэл төлөөд байгаа ч сан нь алдагдалд орж, ирээдүйд тэтгэвэр авахаар хадгалуулсан мөнгө нь бусдын идэш болж зарцуулагдаж байгаа шударга бус тогтолцоо даатгуулагчгүй ч болгож мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-11-29 150.129.141.123

Yer ni shimtgel tuluugui khumuust khavtgairuilj tetgeleg olgokhiig zogsookh kheregtei

Avatar

Eruul mendiin said 2019-11-29 202.9.46.64

Sarangerel chinzorig said nar hulgai hisen mungiig tuluul

Avatar

Зочин 2019-11-29 66.181.189.59

С.Эрдэнэ Ундармаа нарын хулгай хийсэн мөнгийг төлүүлээчээ

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.175

ND iin san MAN+ AN khoeulaa gar durseen. Odoo ene sangaar songuuliin show khiij yanz buriin tetgever tetgemjiin nemegdel ene ter gej budliantuulakhaa bolimoor baina.

Avatar

ББ 2019-11-29 192.82.71.179

Сонгуулийн шоу л гэнэ. Тэгээд хүмүүсийн ирээдүйд гэж хэлээд мөнгийг нь аваад үрэх зүгээр үү? Намчин гуай.

Avatar

иргэн 2019-11-29 118.185.153.210

Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр багасгасан хууль 2018 оноос хэрэгжиж байгаа. Бусад хүний тэтгэвэрт гарах нас нэмэгдэнэ.

Avatar

zochin 2019-11-29 66.181.176.187

yag unen yamar sain bodit bgaa bdliig bicheevee bayar hurgeye uursdiiguu tur gej urgumjilsun hulgaich luivarchid aluurchid uuniig uzeesei bilee

Avatar

иргэн 2019-11-29 118.185.153.210

НД шимтгэл 2020 онд нэг, нэг хувь нэмж байгааг эсэргүүцэхийн оронд шимтгэл нөхөн төлөлт гэдэг энэ туйлын буруу зүйлийг нийтээрээ эсэргүүцэх хэрэгтэй бишүү? Зарим нь насаараа шитгэл төлдөг, зарим нь нөхөн төлдөг байх нь буруу.

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.175

Estoi yag unen. Uuniig bolikh kheregtei.

Avatar

Иргэн 2019-11-29 66.181.182.153

АН-ы Эрдэнэ дарга олон жил сайд хийхдээ НДС-г бүрэн цөлмөсөн гэж ярьдаг, батладаг байсан шүү дээ. Аль нь үнэн юм бэ?

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.175

Unenii ortoi baikhaa. Ogt bizness khiij uzeegui khun uul ovoo shig khurungutei bolson. Gaikhaad barakhgui l bna.

Avatar

Зочин 2019-11-29 103.14.36.18

Ард иргэдийг дуртайдаа, мөнгө нь илүүдсэндээ НДШ төлж байгаа гэж боддог юм байхдаа. Үнэн шдээ 30-40 жил тасралтгүй НДШ төлчөөд сарын 300,000 төгрөгийн дундаж тэтгэвэртэй байгаашдээ. Гэтэл малчид, хувиараа бизнес эрхлэгч нар тэтгэвэрт гарах болхоороо ийм байдлаар тэтгэвэрээ тогтоолгож байгаа бол жирийн цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд ажилж амьдарч байгаа хүмүүс НДШ төлөх шаардлага байна уу гүй юу…… Тэрний оронд банкинд хадгаламж хэлбэрээр хуримтлуулсан нь илүү өгөөжтэй.

Avatar

ЭРДЭНИЙН ДАЙСАН 2019-11-29 202.131.225.197

ЛУЙВАРЧИДАА… ХАНАЖ ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ. н**ш ЮМДАА МАН-гарууд

Avatar

Зочин 2019-11-29 124.5.146.28

Эрдэнэ гахай бага л хуцаарай

Avatar

Зочин 2019-11-29 202.179.26.57

Балай УИХ-ын гишүүн авгайгийн хөрөнгийг хурааж, төлүүлэх хэрэгтэй. Шимтгэжлийн мөнгө авах хөдөлгөөн өрнүүлье.

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.34

Ç

Avatar

ИРГЭН 2019-11-29 202.126.89.234

ЗҮГЭЭР Л ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ХАРИЛЦААГ ӨӨРТЭЙ ТААРУУЛААД ХУУЛААД ХЭРЭГЖҮҮЛЧИЖ ЧАДДАГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА. НДС-АА ШИНЭЧЛЭЭЧЭЭ ДАРГА САЙД НАРАА. АРАЙ Ч ДЭЭ. ТА НАР ЧИНЬ БҮГД Л ГАДААДАД ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН БИЗ ДЭЭ.????!!!!

Avatar

Зочин 2019-11-29 64.119.20.16

УЛС ТӨРЧИД ТА НАР МИНЬ ЮУ Ч ХАМААГҮЙ САНААЧИЛ БИД ДЭМЖИДГЭЭРЭЭ ДЭМЖЭЕ

Avatar

Зочин 2019-11-29 66.181.166.152

End harin yag unen zuiliig hundsun bn. Uls turchid amlalt ugch songodohiin tuld, humuust saihan haragdahiin tuld hiisen aldaatai bodlogiin ur dung bid bugd amsaj baina. Ene asuudliig buur saiun nyagtalj togtooh heregtei

Avatar

Зочин 2019-11-29 64.119.17.226

Малчид насаараа л тэтгэвэрт гарах ёс ой бодлоггүй улстөрчдийн золиос болж шударгаар шимтгэл төлсөн нь хохирох ёсгүй шүү, коммунистуудын үйл тайг үүрч чадахгүй

Avatar

ТЭТГЭВЭР ГЭЖ ЯРИХ НЬ БУРУУ 2019-11-29 202.21.100.210

УЛИРАН ӨНГӨРЧ БАЙГАА ЦАГ ХУГАЦАА МӨЧ БҮХЭНД ОРОО БУСГАА УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙГ УЛС ЭХ ОРОНТОЙГОО ХАМТАД НЬ ТЭЖЭЭЖ ЧИРЧ ЯВАА ГАВЬЯАТНУУД ГАВЬЯАНЫ АМРАЛТ ЮМ Ш ДЭЭ

Avatar

Зочин 2019-11-29 192.82.73.172

Энэ дэмий харин ардчилсан намын санаачлаад байсан хамтын тэтгэвэрийн санг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй

Avatar

MGL 2019-11-29 103.229.178.2

Малчдаа эдийн засгийн бодлогоор дэмжиж л байхгүй бол малчин олдохоо болиод байна шүү

Avatar

Зочин 2019-11-29 118.185.153.210

мах идэхээ болье

Avatar

зочин 2019-11-29 202.170.68.162

2 нийгмийн шилжилтийн золиос болсон НДШ-ээ төлж чадаагүй хүмүүсийн төлөө одоо НДШ илүү төлөхөөс татгалзах юм алга. Харин тэр капитал банкны байхгүй болгосон НДШ-н мөнгийг төлөхийг хүсэхгүй байна.

Avatar

Зочин 2019-11-29 64.119.20.16

ҮНДСЭН ХУУЛИНД . ХҮНИЙГ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖИЛААР НЬ ЯЛГВАРЛАН ХАНДАЖ БОЛОХГҮЙ ГЭЭД БАЙХАД Л МАЛЧДЫН ТЭТГВЭРТ ГАРАХ НАСЫГ НААШ НЬ ТАТАНА ГЭЭД БАЙХ ЮМ , ЭНЭ ЖАЛАГА ДОВНЫ ДЕПУТАТУУД .

Avatar

иргэн 2019-11-29 118.185.153.210

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр багасгасан хууль 2018 оноос хэрэгжиж байхад малчин бус иргэдийнх нэмэгдэх тал руугаа явж байгаа.

Avatar

Зочин 2019-11-29 202.131.231.244

nas hurehgui chad/////////////

Avatar

МАНАН 2019-11-29 199.249.230.69

МАНАН нөгөө ганц хөгшин сонгогчиддооо найдаж тэтгэврийг нэмчих юм бол дахин сонгогдоно гэж итгээд байна даа. өнгөрсөн 30 жил дандаа ийм малуудыг тэтгэвэр тэтгэмжээр хуурч эргэн сонгогдож ирсэн. залуус дээр татвар нэмээд олсон мөнгөө тэтгэврийнхэнд өгөх гэж байгаа санаа шүү дээ. тэтгэврийн хэд бүр сурчихсан тэтгэврийн 1 сая болго ч гэх шиг бүр авах гээд дайрч давшаад сурчихсан хөгжүүлсэн улс орон залуусдаа үлдээсэн юм шиг.

Avatar

Зочин 2019-11-29 202.72.245.122

ХДШ-г хүчээр аваад бна шүү дээ

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.49

малчин эр 55 тайдаа, би 60 насандаа тэтгэвэрт гарна. ялгаварлан гадуурхана гэдэг нь энэ бус уу

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.10

Малчны НДС, 90-ээд ороос өмнөхНДС, 90-оноос хойшНДС, Нэрийн данс гэсэн 4 өөр НДС-тай болоо

Avatar

Зочин 2019-11-29 202.131.231.86

НДШ-ийг би л хувьдаа төлөх хүсэл алга. хадгаламж нээгээд үр хүүхдүүд дээ өгөх өө бодноо. Олон жил төлөөд насны эцэст 300 мянган төгрөгөөр амьдарна гэсэн чинь доромжлуулаад байгаа юм шиг санагдаад байна.

Avatar

ТЭТГЭВЭР ГЭЖ ЯРИХ НЬ БУРУУ 2019-11-29 202.21.100.210

УЛИРАН ӨНГӨРЧ БАЙГАА ЦАГ ХУГАЦАА МӨЧ БҮХЭНД ОРОО БУСГАА УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙГ УЛС ЭХ ОРОНТОЙГОО ХАМТАД НЬ ТЭЖЭЭЖ ЧИРЧ ЯВАА ГАВЬЯАТНУУД ГАВЬЯАНЫ АМРАЛТ ЮМ Ш ДЭЭ

Avatar

ББ 2019-11-29 192.82.71.179

Нэр бол ёстой хэнд ч падлий алга. Нэг л их цэцэрхсэн хүн. Зарчим нь шударга биш байна гээд байхад л үхэр царайлаад байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж