Р.Амаржаргал: С.Баярын Засгийн газрын гавьяа нь Оюутолгойн гэрээ | News.MN

Р.Амаржаргал: С.Баярын Засгийн газрын гавьяа нь Оюутолгойн гэрээ

Р.Амаржаргал: С.Баярын Засгийн газрын гавьяа нь Оюутолгойн гэрээ

АН-ын дэд дарга Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Таныг АН-ын дэд даргын ажлыг аваад удаагүй үед нь ярилцаж байхад "АН-д өртэй гэж өөрийгөө боддог. Р.Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг АН “ашиглах” ёстой гэж та миний асуултад хариулж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН таныг хэр “ашиглав”. Намдаа өөрийнхөө автор болохуйц ажил та юу хийв?

-АН-ын дэд даргад өөрөө хүсээд болсон юм биш л дээ. 2016 оны сонгуулийн дараа намын удирдлага шинэчлэгдэж, намын үйл ажиллагаа шинэ өнгө аястай болох гээд оролдож байсан ийм үе. Тухайн үед АН-ын нэр хүнд болон бусад улс төрийн намын нэр хүнд нэлээд уначихсан хүндхэн цаг үед Р.Амаржаргал гэдэг нэр намд хэрэг болох байх гэж үзээд л намын дэд даргын саналыг хүлээж авсан. Намаа дэмжиж өөрийн нэрээ намдаа “ашиглуулъя” гэдэг зорилготой очсон гэх үү дээ. С.Эрдэнэ дарга намайг намын гадаад харилцааны асуудлыг илүү анхаараач гэж хэлсэн. Энэ хүрээнд үндсэндээ анхаарч ажиллалаа. Барууны чиглэлийн улс төрийн намуудын холбоо /IDU/, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу “IRI”, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай /KAS/ хамтарч ажиллахаар нэлээд хөөцөлдсөн. Энэ хүрээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үеэрээ Монголд олон улсын томоохон хурал зохион байгуулж, 30 жилийн хугацаанд хийж бүтээсэн алдаа, оноогоо яръя гэж зорьсон. Мөн манайх  шиг зовлон туулж ирсэн бусад орны улс төрийн намууд нь юу хийв гэдгийг харилцан ярих зорилготой олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөсөн байсан. Харамсалтай нь биднээс үл хамаарах шалтгаанаар дөрөвдүгээр сар хүртэл хойшлогдлоо. 2020 оны хоёрдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Вашингтон хотод болох IDU-гийн хурлаар өдөр нь тодорхой болох байх. Энэ хуралд С.Эрдэнэ дарга намынхаа төлөөлөгчдийг ахалж оролцоно. Хийсэн гол ажил маань энэ гэх үү дээ.

АН-ын дотоод хагарал 2020 оны сонгууль хүртэл үргэлжлэх бололтой. Э.Бат-Үүл "Гэр хороолол" хөгжлийн нам байгуулж, Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад, тус тус улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байх шиг байна. Мөн АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус намын даргаа огцрохыг шаардан удаа дараа мэдэгдэл хийж байгаа зэргээс харахад АН дотроо зангидсан гар шиг байж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ. Намын удирдлагадаа байна уу эсвэл өөр шалтгаан байна уу?

-АН-ын өнөөгийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа хүмүүсийг би буруутгахгүй. Намаа өнгөтэй, өөдтэй байгаасай, орчин цагийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа байх гэж бодож байна. Урьд нь нэг практик байсан. Энэ нь намыг шүүмжлэх нэрийн дор намын удирдлагад тулган шаардаж эрх мэдэл, албан тушаалд хүрэх эсвэл сонгуулийн квот авах зорилготой хөдөлгөөн өрнүүлдэг ийм практик байсан. Өнөөдөр намаа шүүмжилж байгаа хүмүүст тийм бодол, далд санаа байхгүй байх гэж горьдож байна. Ийм түвэгтэй, ярвигтай үед улс төрийн намын явуулж байгаа үйл ажиллагаа нь олон нийтэд нийцэх болон нийцэхгүй байх аль аль нь бий. Нэг хэсэгт нь таалагдаж байгаа зүйл нөгөө хэсэгт нийцэхгүй байх нь жам ёсны асуудал. Түүнээс биш үүнд цочирдож, хол явсан дүгнэлтүүдийг хийх шаардлагагүй гэж бодож байна.

-Магадгүй АН-ын дотоод өнгө төрх нь гадна талдаа 2020 оны сонгуульд ялалт авчрах тэр итгэл үнэмшлийг буруулж байхыг үгүйсгэхгүй. АН-ын удирдлагын хувьд ирэх сонгуулийг хэр өөдрөгөөр харж байна вэ. Мэдээж нам бүр сонгуульд ялах зорилготой оролцдог?

-Асуудал нь сонгуульд ялах гэж харахгүй байна. Улс төрийн нам сонгуулийг сонирхож, идэвхтэй оролцож л таараа. Нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг олж чадаж байгаа эсэх нь нэгдэх асуудал. Хоёрдугаарт, тухайн олсон шийдлээ олон түмэнд хүргэж чадах эсэх, гуравт нь тэр хүргэсэн шийдэл нь олон нийтийн итгэл үнэмшил нь болж чадах уу, цаашлаад сонгуулийн санал болж хувирах уу гэдэг асуудал шүү дээ. Энэ чиглэлд улс төрийн намууд анхаарах ёстой болов уу. Нөгөөтэйгүүр динамик орчинд амьдрах чадвартай улс төрийн намыг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Магадгүй өнөөдөр чамд өгсөн ярилцлага маргааш ямар ч ач холбогдолгүй болох, чиний сонирхсон асуултын хариулт маргааш мөн ямар ч сонирхолгүй болчихсон байх ийм динамик орчинд бид амьдарч байна.

Гуравт, Монголын төрийн тогтолцоонд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг гэж онцгой зүйл бий. Ингэхийн тулд улс төрийн намууд нь төлөвшиж аливаад учир, ухааныг нь олдог байх чадвар суусан байх ёстой. Ингэж байж нийгмээ урагш авч явна гэсэн ийм үндсэн зорилгыг улс төрийн нам тээх учиртай. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн нам нь ямар зохион байгуулалтад орох, үйл ажиллагаагаа яаж явуулах гэдэгт бүрэн гүйцэт төлөвшиж амжаагүй байна. Дээр хэлсэнчлэн юмсын хурдан өөрчлөлтөд улс төрийн намууд алдаж, онох замаар л явж байна. Ингээд нэг үзье, энэ болж байна эсвэл болохгүй байна гэсэн замналаар явж байна. Түүнээс биш ийм замаар яваад дараа нь ингэ, тэг гэдэг бэлэн заавар, гарын авлага алга. Хэн нь шинэ, соргог байж чадсан, хэн нь тасралтгүй өөрийгөө өөрчилж чадсан тэр улс төрийн нам урагшлан гэж би хувьдаа боддог. Тасралтгүй өөрчлөлт хийх нь  зайлшгүй шаардлагын нэг хэсэг нь. Тэр өөрчлөлтийг хийж байгаа болон хүлээж авч байгаа хүмүүс нь даах чадвар байна уу гэдэг асуудал бий. Нэг хэсэг хүмүүс нь тэр өөрчлөлт, шинэчлэлтийг “Хөлөө олохгүй бужигнаад л байна даа” гэж хардаг. Эсрэгээрээ энэ нам өөрчлөгдлөө, шинэ салхи орж байна гэсэн өнцгөөс харах нь ховор байна л даа.

"АН-ЫН ӨНӨӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БИ БУРУУТГАХГҮЙ"

-Улс төрийн намын төлөвшилтөд цаг хугацаа шаардлагатай байх. 30, 100 жилийн түүхтэй улс төрийн том хүчнүүд нь төлөвшлөө хараахан олж чадаагүй байхад шинэ намууд гарч ирэх тэр орон зай манай улсад байна уу. Сүүлд л гэхэд танай хоёр гишүүн тусдаа гарч нам байгууллаа?

-“Өөрийн бодол өөртэй зөв” гэж үг бий. Тэр хүмүүс улс төрийн шинэ хүчин гаргах гээд явж байгаа байх. Үүнийг нь буруутгах аргагүй. Хэн нэгэн хүн тийм бодолтой байгаа бол миний хувьд дэмжинэ. “Муу нийлснээс сайн сал” гэсэн зарчмыг би баримталдаг. Яагаад гэвэл энэ явцад байр суурь нь тодорхой болдог. Хэн хаашаа явна тэр хэрээр тодорхой ойлгомжтой болдог гэсэн үг. Намын эрхэм зорилго юу вэ гэдгээ тухайн намын өмнөөс шийдвэр гаргадаг,  намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хэсэг, мөн гишүүд, өөрийгөө улстөрч гэж боддог, зарладаг тэр хүмүүс сайн бодох ёстой. Яах гэж би энэ бүхнийг хийгээд байгаа юм гэж. Үүний цаана хоёр зүйл гарч ирдэг. Нэг нь нийгмийн буюу ард түмнийхээ төлөө үйлчлэх тэр зорилго нь анхдагч итгэл үнэмшил нь болж үүнийхээ төлөө явж байна уу эсвэл энэ гоё нэр томьёог бамбай, халхавч болгож ашиглаад өөрийнхөө амин хувийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж оролдоод байна уу гэдэг нь хамгийн том асуудал.

“Ингэнэ, тэгнэ” гэж хүн бүхний чихэнд таалагдсан, сэтгэлийн хөдөлгөөнийг нь өдсөн үг хэлж, ярьж байгаа хүн болгон Монголын нийгмийн төлөө, ард түмний төлөө байна уу гэвэл тийм биш байх. Тэгэхээр ард түмэн үүнийг ялгаж, салгадаг чадвартай байх нь чухал. Хэн, юу яриад байна гэдэг нь нэг хэрэг. Чухам цаана нь юу байна вэ гэдгийг олон талаас нь шүүж байж харна. Тэгэхээр улс орны хөгжлийг тодорхойлох гээд байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаанаас гадна сонгогчдын боловсролын асуудал чухал гэсэн санаа. Сонгогчид улс төр, эдийн засгийн боловсрол, улс төрийн соёлоо дээшлүүлж байж улстөрчдийн ярьж, хэлж байгааг шүүж, дүгнэх чадвартай болно. Сонгогчдын боловсрол хэр ахив гэдгийг ирэх 2020 оны УИХ-ын сонгууль шалгах том шалгуур нь болох байх.

-УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөг тушаах шийдвэрийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа гаргасан. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд 60 сая төгрөг намдаа тушаах энэ шийдвэрийг та дэмжиж байгаа юу?

-Чиний хувьд яаж шийдэх байсан?

Сэтгүүлч: Таны хариулт чухал байна.

-Намын ҮБХ асуудлыг тал бүрээс нь ярилцаж шийдвэрээ гаргасан байж таараа. Энэ дунд нь янз бүрийн үндэслэлүүд гарсан байх. Үүний цаана асуудал юундаа байна уу гэвэл орчин цагийн улс төрийн нам ямар байх, яаж зохион байгуулалтад орж үйл ажиллагаагаа явуулах уу гэдэг механизм нь ердөө олдохгүй байгаа. МАН 60 тэрбумын гэх схемийг гаргаж тэр нь буруудсан. АН өнөөдөр ийм схем гаргасан нь зөв шийдэл мөн үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна, үнэнийг хэлэхэд. Чамаас би асуухад чи надад хариулт хэлсэнгүй. Уг нь чи мэргэжлийнхээ онцлогоор олон хүнтэй уулзаж ярилцдагийн хувьд эрх биш надаас илүү ухаантай байх ёстой л доо. Янз бүрийн аргумент гаргаж ярьж болно. Хэрэв АН-ын энэ шийдвэр нь буруу гэвэл буруу л болно. Энэ нь явсаар явсаар дампуураад дуусна, нэр дэвших хүн ч олдохоо байна, нэр дэвшлээ гэхэд мөнгөтэй хүмүүс нь нэр дэвшинэ, эцэстээ ард түмний итгэл алдарч саналаа өгөхгүй 2020 оны сонгууль АН-ын хувьд талаар болох гэдэг ч юм уу. Магадгүй үүнийг зөв зохион байгуулаад хүн бүхний нүдэн дээр мөнгө босгож байгаа процесс ил тод байх нь сонгогчдод эсрэгээрээ таатай байхыг үгүйсгэхгүй. Үнэнийг хэлэхэд, би хэлж мэдэхгүй байна. Улс төрийн намын төлөвшилт гүйцэт явагдаагүй ийм нөхцөлд сонгуульд оролцох нэр дэвшигчдийн механизм үүн дотроо улс төрийн намын санхүүжилтийн тухай асуудал зайлшгүй яригдах ёстой. Магадгүй АН сонгуулийн дэнчингийн асуудал гаргаж тавьсан нь нийгмээрээ дахин энэ асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Өнөөдөртөө мөнгөн дүнгийн хэмжээ гээд асуудлын өнгөн талд цэцэрхэж ярьж байгаа байх л даа. Чи ч гэсэн тэр өнгө аясаар хатгаж, өнгөн тал руу  нь хөөцөлдүүлэх гээд асууж байх шиг байна.

 "МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН АМИН СҮНС НЬ ЗӨВШИЛЦӨЛ,  МАН ҮХНӨ-Д УЛС ТӨРИЙН ЗОРИГ ГАРГАЖ АЖИЛЛААГҮЙ"

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталлаа. АН-ын гаргасан зарчмын гурван саналын аль нь ч нэмэлт өөрчлөлтөд орж чадсангүй. Ялангуяа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах санал хэлэлцүүлгийн явцад дэмжигдсэн ч эцсийн мөчид дэмжигдээгүй. Танай намд харамсалтай байгаа байх?

-Юунд  харамсаад байгаа юм.

-19 жилийн дараах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд АН-ын тодотголтой заалт нэг ч орсонгүй шүү дээ?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг олонхоороо л баталдаг. Хэн нь олонх байна, АН-тай, намгүй тэд олонхоороо баталчих бололцоотой. Тэр хүрээндээ л батлаа биз. АН саналаа оруулахдаа тэрийг нь мэдэж л байсан.

-Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа тодорхой болгож, сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг энэ байдлыг хааж өгөөгүй нь тухайн эрх баригч намд олз болно гэдэгтэй та санал нийлэх байх?  

 -Улс төрийн тоглоомын дүрэм чинь л энэ. Өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчин эрх мэдлээ алдъя гэхгүй нь ойлгомжтой. Өөрсдийнхөө хийж байсан ажлаа цааш үргэлжлүүлье л гэж бодно. Улс төрийн тоглоомын утга нь тэр. Чи эрх мэдэлтэй байгаа бол өөрийнхөө хүссэнээр Сонгуулийн хуулиа өөрчилнө.

2016 онд АН ямар хөгийн Сонгуулийн хууль баталлаа даа. Сонгуулийг тойргийг яаж зурлаа. Хүн, амьтны доог болоо биз дээ. Тэр хэмжээгээрээ л  АН сонгогчдын санал авсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, баталсан процесс нь Монголын төрийн шийдвэр гаргадаг механизм хэр төлөвшсөний илрэл гэж бодож байна. Олонх болсон улс төрийн нам нь дангаараа батлах эсвэл улс төрийн бусад хүчинтэй зөвшилцөх үү гэдэг асуудал. Монголын ардчиллын амин сүнс нь зөвшилцөл гэж би хувьдаа боддог. Эцсийн эцэст хариуцлага нь эрх баригч улс төрийн намд илүү ноогдоно. Яагаад гэвэл жингийн хамгийн хүндийг нь үүрч байгаа хүмүүс. Тэр утгаараа бусад улс төрийн намтай ажиллах, тэдний санааг нь хүлээж авах, ойлгох, задлан шинжлэхэд сөрөг хүчнээс 50-60 дахин илүү бодож тооцож л ажиллах ёстой байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан үйл явц нь бас л өнгөн талын хэлбэр хөөцөлдсөн байдлаар л баталлаа шүү дээ. Түүнээс биш улс төрийн зориг гаргаж ажилласан гэж хэлж чадахгүй. Нөгөөтэйгүүр байгаа нь л энэ. Монголын улс төр, улс төрийн соёл нь, намуудын чансаа, чадавх, тархины хэмжээ нь ямар байна, түүнийх нь илрэл.

-Та маш сэтгэл дундуур байгаа бололтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан заалтуудаас авууштай заалт байхгүй гэж үү?

-Нэгэнт байгаа зүйлдээ сэтгэл дундуур байх нь буруу. Байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж сурах хэрэгтэй. Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох заалт нь авууштай юм даа.

-АН-ын долоон гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлах үеэр чуулганы хуралдааныг орхиж гарсан нь харамсалтай санагдсан. Уг нь эхнээс эцсийг хүртэл нь явсан бол?

-Сөрөг хүчний улс төрийн акц. Саналаа оруулж хэлэлцүүлээд намынхаа санаа бодлыг ядаж нэг хүнд ч гэсэн хүргэж чадсан бол ажлаа хийсэн л гэж ойлгох хэрэгтэй.

"10 ЖИЛИЙН ӨМНӨ УЛСТӨРЧИД БОЛОН НИЙГЭМ НЬ ЯМАР БАЙСАН, ТЭРНИЙ ТӨЛБӨР НЬ ОЮУТОЛГОЙ ГЭРЭЭ БАЙСАН"

-Монголчууд бүтэн 10 жил үйлийн үртэй төсөл ярьж байгаа. Энэ бол мэдээж Оюутолгой төсөл. Монголын эдийн засагт Оюутолгой хүнд жин дарж байгаа нь үнэн. Энэ төслийн хувь заяаг цаашид хэрхэх нь Засгийн газрын шийдвэрээс хамаарна. УИХ-аас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг баталж, мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан холбогдох захирамжийг шүүхээс цуцлах шийдвэр гаргалаа. Цаашид Оюутолгой төслийг тойрсон үйл явц хэрхэн өрнөх бол?

-Нийгэмд Оюутолгойн төслийн талаар ярьж болох бүх зүйлийг ярьчихсан гэж би ойлгож байгаа. Сонин, хэвлэлүүдээс харахад, Оюутолгойн төслийг мэдэхгүй ч хүн алга. Бүгд л уран цэцэн, мундаг ярьсныг нь гайхаж суух юм. Оюутолгойн гэрээг анх байгуулах үед нь би өөрийнхөө байр суурийг хэлж байсан. Байгаа нь л энэ. Монголын байж байгаа нь л энэ гэж. Монголын эдийн засаг ямархуу, Монголын улстөрчдийн мэдлэг боловсролын түвшин ямар байгаа, бүр тодорхой хэлбэл төслийн санхүүжилт гэж юуг хэлдэг, санхүүгийн зах зээл гэж юу болох, санхүүгийн зах зээлд мөнгө босгох процесс гэж юу юм, яаж хэрэгжүүлдэг гээд энэ бүхний байж байгаа байдал нь л энэ. Тэр хэмжээ дотроо л байгуулсан гэрээ.

10 жилийн өмнө гэрээг байгуулах үед би “Энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл гэж байхгүй. Хэрвээ чи мэдлэггүй бол, хэрвээ чи туршлагагүй, сэтгэлгүй, аливааг гүнзгий судалж хардаггүй бол, хэрвээ төрийн шийдвэр гаргаж байгаа механизм нь болхи бүдүүлэг бол, хэрвээ улстөрчдийнх нь зүрх сэтгэлд хар тал давамгайлдаг бол түүнийхээ төлбөрийг төлж л таараа, ямар нэгэн хэлбэрээр” гэж хэлж байсан.

10 жилийн өмнө улстөрчид болон нийгэм нь ямар байсан, тэрний төлбөр нь Оюутолгойн гэрээ. Хоёрдугаарт, дараа нь гэрээнд өөрчлөлт оруулахдаа бас л тухайн үеийнх нь тусгал болсон. Тэр үед улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ямар байв, түүндээ хөтлөгдөөд явсан.

Зарчимч байх чанар тэр үед хэр үнэ цэнэтэй байв гэдгийн илрэл нь Дубайн гэрээ байсан. Улс төрийн сонгуулийг нэгдүгээрт тавьж сонгуульд ялчих юмсан гэсэн эрмэлзлээ нэгдүгээрт тавьсан уу эсвэл алсыг харж ажиллаж байсан уу гэдгийн илрэл нь Дубайн гэрээ.

Өнөөдөр Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар Монголын нийгэм арай ондоо өнгө аясаар дуугарч байгаа бол өнөөдрийн л нийгэмд бүрдсэн дүр төрхийн илрэл гэж би хардаг. Тиймээс асуудалд эмзэглээд байгаа юм алга. Явах ёстой үйл явц явагдаж байна.

Нэг сайн тал нь "Рио-Тинто", “Turquoise Hill Resources” компанийн цаана байгаа хүчнүүдэд Монголчууд юм юмыг чинь дагаж гүйгээд байхгүй шүү, та нарын үгэнд ороод байхгүй өөрийн гэсэн ухаантай шүү, гуравдах зэрэглэлийн буурай орон хараахан биш шүү, өөрийнхөө баялгийн үнэ цэнийг гадарладаг юм шүү, аливаад хурдан суралцдаг юм шүү, та нарын заль мэхийг олж харсан шүү, хэдэн улстөрчдийг худалдаж авчхаад ноёрхлоо хэдэн зуун жилээр тогтоодог колоничлол чинь Монголд явахгүй шүү гэдгийг тодорхой хэмжээгээр харуулсан байх гэж бодож байна. Ийм дохиог тэдэнд өгсөн байх.

-“Оюутолгой төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах талд Монгол Улсын Засгийн газартай хамтрахад бэлэн байгаа" гэдгээ "Рио-Тинто" компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жак мэдэгдсэн. Гэрээнд ямар өөрчлөлт хийвэл зохистой вэ гэдэгт таны зөвлөгөө үнэ цэнэтэй байна?

-Гэрээний техникийн асуудалд ажиллах мэргэжлийн залуучууд манайд бий. Техникийн төвшинд яах ёстойгоо мэддэг, тэдэнтэй нэг хэлээр ярьж чаддаг, тэдний соёл, шийдвэр гаргадаг механизмыг нь гадарладаг тэр хүмүүс гэрээ хэлэлцээнд ажиллаад явах нь зөв. Нөгөө талаас нийгэмд, эдийн засагт, Монголын улс төрд ирж байгаа үр дагаварыг харж чаддаг хүмүүс мөн ажлын хэсэгт орох ёстой. Эцсийн дүндээ Монголоо гэсэн зүтгэлтэй, зарчимтай, шударга хүмүүс ажлын хэсэгт орж ажиллавал гэрээг өнөөгийн түвшнээс ахиулсан өөрчлөлтийг хийх байх гэж найдаж байна.

-10 жилийн өмнө Оюутолгойг төслийг хөдөлгөсөн нь түүхэн шийдвэр, эр зориг байсан гэдгийг зарим эдийн засагч хэлдэг?

-С.Баярын Засгийн газрын хувьд Оюутолгойн гэрээг байгуулсан нь зөв. Энэ бол С.Баярын гарцаагүй гавьяа, эргэлзээгүй. Дээр хэлсэнчлэн тухайн үед ямар эдийн засаг, нийгэм, улс төр, улстөрчид  байсан тэр хэмжээний л гэрээ болсон. С.Баяр эхлүүлсэн нь том зүйл.

Тантай уулзсаных өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар асуухгүй байж болохгүй. Эдийн засгийн үзүүлэлтүүд, ажиллагчдын сарын дундаж цалин өссөн зэрэг эерэг тоон мэдээллүүд гардаг. Гэтэл бодит байдалд эдийн засгийн өсөлт иргэдийн халаас, ААН-үүдийн үүдээр орохгүй байгаагийн шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ. Ер нь эдийн засгийн бодит өсөлтийг хэрхэн бий болгох вэ?

-Төрийн хүчирхэг институтийн нэг нь Үндэсний статистикийн хороо. Энэ газар аливаа тооцоог хийдэг аргачлалтай, тэр аргачлал нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ аргачлалынхаа дагуу тоо баримтуудыг гаргаж байгаа гэж би ойлгодог. Эрх биш үнэн тоо гаргадаг байлгүй дээ.  Эдийн засгийн үзүүлэлтүүдээ ерөнхийдөө гайгүй байгаа. Эдийн засгийн өсөлтийг илэрхийлж байгаа тэр тоо, хувь нь ирэх жил, тэрний дараагийн жил, цаашлаад 10 жилийн дараа бидэнд хэр тус болох вэ гэдэгт шүүмжлэлтэй хандана. Энэ нь эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Хэдэн төгрөг олсныгоо гадагш нь гаргаад идэж уугаад дуусчихдаг. Дотооддоо хуримтлал бий болгоё гэхээр хуримтлалыг дэмждэг механизм нь байхгүй. Хуримтлал байхгүй бол дотооддоо санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Санхүүжилтийн эх үүсвэргүйгээс хөрөнгө оруулалт байхгүй. Дагаад үйлдвэрлэл, технологи, инноваци байхгүй. Улсын төсвөөр дамжуулаад хөрөнгө оруулалт хийе гэхээр тэрийг нь эрх мэдэлтэй хүмүүс  нь хамгийн багаар бодоход гуравны нэг нь хулгайлаад алга болчихдог. Тэгэхээр эдийн засгийн бүтцээ өөрчлөх ажил хийгдэхгүй  байна.

Хэрэв би андуураагүй бол ДНБ болон мөнгөний нийлүүлэлт хоёрын харьцуулсан үзүүлэлт 64 хувь байгаа нь бага үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, манай улсад санхүүгийн зах зээл огт хөгжөөгүй байна гэсэн үг. Санхүүгийн зах зээл хөгжөөгүй оронд бизнес эрхлэгчид нь санхүүгийн эх үүсвэргүйдэнэ.

Арилжааны банкуудад нь элдэв янзын шалгалт, дотоод, гадаадын дарамт шахалтаас хамаараад санхүүжилтийнхээ үйл ажиллагааг үе үе зогсоож, сэргээдэг. Санхүүжилт хийлээ гэхэд тэр нь зөв оновчтой байдаггүй. Тухайлбал, ипотекийн зээл маш чухал байсан. Ипотекийн зээлээр дамжуулаад өрхийн орлогыг бүтцийг боловсронгуй болгох, хуримтлал үүсгэж үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэртэй болох тэр бүтцийг Засгийн газар бараг зогсоочихлоо. Монголбанк нь санхүүжилт гэж дусал мөнгө өгчхөөд түүнийгээ өгсөн гэж яриад суудаг. Тэгсэн атлаа 200 айлын хүрэхгүй газар хэдэн зуун, тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын объект барина гээд ярих жишээний. Тэгэхээр өнөөгийн эдийн засгийн өсөлт ирээдүйн хөгжлийн баталгаа болох уу гэдэг нь асуудлын гол. Энэ өнцгөөс нь харвал шүүмжлэх зүйлс цөөнгүй байна.

-Та орлогын хуваарилалт шударга бус байна гэж үздэг хүний нэг. Үүнийг шийдэх гарц нь юу вэ?

-Нийгмийн ялгаварлал хүчтэй явагдаж байна. Баячууд нь улам баяжаад, ядуус нь улам ядуурч байгаа нь олигтой үр дүнд хүргэхгүй нь ойлгомжтой. Энэ хэвээрээ үргэлжилбэл том тэсрэлт рүү орох вий гэхээс би эмээдэг. Нийгэм тогтворгүй болж, бүх зүйл орвонгоороо эргэвэл Монголын хөгжлийг хэдэн арван жилээр ухраана. Одоо бололцоо байгаа дээр нь орлогын хуваарилалтын асуудлыг авч үзэх шаардлагатай. Энийг шийдэх гарц нь эдийн засгийн механизмууд. Тухайлбал, татварын эрхзүйн орчныг боловсонгүй болгох замаар шийдэх боломжтой.

-Монгол Улс 2020 онд багтаад саарал жагсаалтаас гарах зорилготой ажиллаж байна. Зарим улс төрийн нам "Саарал жагсаалтаас гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно" гэдгийг хэлж байгаа. Яаж бид богино хугацаанд саарал жагсаалтаас гарах вэ?

-Асуудлаа бариад суух хэрэгтэй. Яагаад саарал жагсаалтад оров, гарахын тулд ямар ажлууд хийх ёстой вэ зэрэг замын зураглалаа зураад хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж Дорж, Дондог, Дулмаад хариуцуулж өгөх. Сайд, дарга нарыг харахад дээгүүр салхилсан хүмүүс л байх юм. Хийх зүйлээ бариад суудаг соёл манай улсад дутаад байна. Миний ойлголтоор Сангийн сайд асуудлыг бариад авбал дорхноо л шийдчих асуудал. Хууль зүй, Дотоод хэргийн сайд гээд нөхөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг хариуцдаг биз дээ. Өөрт нь ногдуулсан үүрэг нь. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлөө хуралдуулж, FATF-аас өгсөн зөвлөмжүүдийг хангахгүй яасан юм. Тэр зөвлөлөө огт хуралдуулаагүй юм билээ. Тэгсэн атлаа телевизээр том том юм ярьдаг. Ер нь ямар ч хүн өөрт ноогдсон ажлаа яс хийдэг байх ёстой. Ингэвэл асуудал хүнд биш. Аянга ниргэсэн хойно нь яриад байх шаардлагагүй. Саарал жагсаалтаас гадна цаана нь янз бүрийн асуудал бий. Тэрийгээ мэдэж байгаа байлгүй дээ. Саарал жагсаалт бол хүүхдийн тоглоом.

-2016 оноос хойш АН-ын нэртэй, зүстэй бүхэн хуулийн байгууллагын хаалга татсан гэж хэлж болох байх. Зарим шалгалтын үйл явц одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Та үүнд эмзэглэдэг үү?

-Үгүй дээ. Огт би эмзэглэдэггүй. Шалгах ёстой бол бүр сайн шалгах хэрэгтэй. Үнэхээр алдаа, дутагдал гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Харин шалгалтын цаана улс төрийн зорилго байна уу, үгүй юу гэдэг нь өөр асуудал. Өөрөөр хэлбэл, шалгалт нэрээр далимдуулж улс төрийн өрсөлдөгч нараа зайлуулах, улс төрийн орон зайгаа цэвэрлэх зорилготой үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг ялгаж, салгаж харах ёстой. Хэрэв шаардлагатай тохиолдолд намынхаа хаяг адресстэй хүмүүсийг хамгаалах чиглэлээр чанга дуугарах ёстой. Монгол оронд өрнөсөн 30, 40-өөд оны хэлмэгдүүлэлт бас л иймэрхүү механизмаар явсан. Бусдыг гүтгэж холдуулангуутаа албан тушаалд нь очиж хүмүүсийн хувь заяаг шийдэх гэсэн сонирхлоор хэлмэгдүүлэлт явж ирсэн. Яг тийм утга агуулгатай үйл явц болж байгаа юм биш биз гэдгийг ялгах ёстой байх. Эцсийн мөчид хууль хяналтын байгууллагуудын чанар, чансаа л харуулна. Шүүх хэр шударга, асуудлыг бодитой шүүж чадаж байна уу, эсвэл улс төрийн хүчний гар, хөл нь болсон эсэхийг цаг хугацаа харуулна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
242
ТэнэглэлТэнэглэл
57
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

129 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-29 59.153.113.190

bullshit

Avatar

Ухаант монгол 2019-11-29 66.181.161.61

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь ярьдаг адгууснууд юм. Энэ чинь Монголын жижигрүүлсэн хувилбар. Нийт Монголчуудын 90 гаруй хувь нь энэ сэтгэгдэл бичсэн шиг адгууснууд гэж бодохоор Монгол байж болох дээд түвшиндээ байна. Ийм бүлээн махнууд хурдан үхэж далд ор гэж ерөөе.

Avatar

Кккк 2019-11-29 66.181.161.118

Kkk ухаант монгол шуу обид очиж кккк

Avatar

зочин 2019-11-29 202.21.107.72

Тэгэх нь зөв буруу гэчихээл. Нэг л их нэр хүндтэй хүн юм биздээ. Одоо тэтгэвэртээ суу. Мэдлэг чинь цаг үеэсээ хоцорч бна. Улс орны амин чухал үед загаса шиг дуугүй бдаг. Харин Лу. Болд бол эинхэнэ АН-н шинэчлжгч, эх оронч юм билээ.

Avatar

irgen 2019-11-29 202.9.46.106

sain ediin zasagch shuu daants ene suudal deer suusanch ui um daauls torchdiin buruugaas ajilaa hiij chadah gui umdaa haramsalrai mongoliin ediin zasagiig bosgoh hun gej boddog shuu

Avatar

Зочин 2019-11-29 207.6.112.23

uhsen hoinoo 30 uhaantai dur esgej hudlaa amin huvia l norluulj yavsan bertegchin!!Ooroo yu hiisen be??? Uls orond heregtei hiisen um yu bna ?? Hudlaa songuuliuin omno garch irj heden hutgan uimuu;sen um yarichaad alga boldog

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.78

Р.Амаржаргалыг шүүмжилж байгаа хүмүүс бол 1 ам доллар 2720 төгрөгтэй тэнцэж байгаа үед амьдрах хувь зохиолтой хүмүүсийн төрх шүү дээ.

Avatar

Насахижшүдмохжээ 2019-11-29 103.229.121.86

Яриа хөөоөөгөөс нь харахад яг л нэг их ухаантай хүн шиг,эсвэл ухаарсан хүн шиг ярьдаг хүн болж дээ?! Бямбасүрэн гэдэг хүнтэй их төстэй болжээ?! Үеэ өнгөрөөсөн нэг их зөвлөлгөө өгдөг л хүн болжээ?! Зөвөө зөв ингээд алгуур чимээгүй улс төрөөсөөө зайлах хэрэгтэй дээ?! Харин тэр с.эрдэнэдээ ингэж над шиг гээд л зөвлөвөл сайн л байна!!!

Avatar

bolio 2019-11-29 139.5.218.162

ilt yumiig hudlaa shaagad

Avatar

Uuu 2019-11-29 24.126.116.216

ДАНДАА БООРОНХИЙЛЭЖ ОНГОРСОН ХОЙН НЬ ТЭГЭХ БАЙСАН ИНГЭЭ БАЙСАН ГЭЖ ЯРЬДАГ СОНИН БААГИЙ. ЧИНИЙ НЭР АРЧИЛСАН НАМД ГАЙ Л БОЛНО ООР ЮУ Ч БОЛОХГУЙ.

Avatar

Бомбого 2019-11-29 66.181.161.118

Ямар нэр худе бх вэ дэ энэ золигт Эрдэнэ хунгуй болоод л Амаржаргал маш бооронхий зориг муу мэдлэг ч тиймээс сайн биш шуу дэ яг хийсэн ажил болсон зуйл байвал хэлэлцэж хун бн уу

Avatar

зочин. 2019-11-29 202.179.31.98

Энэ бас хахуул авчихсан юм бишүүү…………………..

Avatar

Зочин 2019-11-29 202.131.225.197

iiiiiishshshsh mal

Avatar

v 2019-11-29 202.9.46.91

Buurunhiilug ch yum bn

Avatar

zochin 2019-11-29 103.26.195.186

poshel k pizdu

Avatar

Зочин 2019-11-29 73.92.12.67

Харин хамгийн ухаалаг улс терч чинь энэ хун байна. Сэлэм эргуулж уухайлан дайрдаггуй, попорж тэгэх байсан юм, ингэх байсан юм гэж элийрэхгуй, яг л еер еертее оногдсон ажлаа яс хийдэг байх естой гэдгийг мэдэрсэн….. Ийм улс терчийн унэ цэнэ буурснаас монгол одоогийн эмгэнэлт байдалд орсон. Гэхдээ ийм ухаалаг улс терчид байж байгаа нь монголын давуу тал. Амаржаргалд амжилт хусье

Avatar

Mongol Uls Maan Dampuurch bna shuu de ! 2019-11-29 202.9.40.75

Za Estoi Uuchlaarai Hamag Baylgaa Uhuulchaad Yuchgui Hoosrood Yaduuraad l baigaa shuu de ?
Odoo Mongol Uls Dampuurch bna !
" OYU – Tolgoin " Geree – bol Mongol Ulsiig Huvaj ideh geree – Ene bol Tsever Mafia n Geree bolson ! baisan

Avatar

Mongol Uls Maan Dampuur bna ! 2019-11-29 202.9.40.75

Gyls Mash ih Munguur hiij baigaa yum bainlee ! Mongold Nuluutei Yum Yarij Chadah Bugdiin Uuriin Bolgoj bna ! Mash Tom Mafia ajilalj bna !
Mongol Uls Hamag Baylagaa Gadaaduudaar Uhuulchad Hoosrood Yaduuraad Dampuraad baigaan " Zuv emuuu ? Ene Tegeed Ariun Yavdal Munuu ? "

Avatar

Болдэрдэнэ 2019-11-29 90.255.60.114

Ардчилсан намыг сонгуульд ялах үед энэ урвагчийн ажил эхэлдэг. Ёстой хөгийн урвагч. Харж л байгаарай хэзээ энэ ажлаа эхлэхийг. Ерөнхий сайд байхдаа нийслэлийн иргэдийн хурйлд дэвшээд ч сонгогдож чадаагүй Ху намын бэлгэвч.

Avatar

Bolderdene 2019-11-29 90.255.60.114

Ene yostoi hamgiin hugiin ulsturch.

Avatar

Зочин 2019-11-29 192.82.72.197

Зүгээр л нэг бөв бөөрөнхий хүн юмдаа . Өнхрүүш шиг

Avatar

Bol 2019-11-29 67.247.8.185

SHIIDVEREI ERBISH DEE. UURIIGUU HAMGAALSAN L JIJIG HUDEE manitaigaa ijil

Avatar

Zochin 2019-11-29 202.131.227.51

Одоо сайхан дурсамжаа бичдэг цаг болжээ. Дурсамжаа л сайхан бич! Оюутолгойг балласан даа. Хайран юм.

Avatar

rrt 2019-11-29 66.181.167.191

Erguu Mongolchuud ali ungute uudtei yumruu shunan durlahaas uur chadah yum uls Seiko tsag Columbia kurtik Siseido cosmetic goyo hoolni gazar gadaad amralt aylal ….teneguud hajuudah huniihee shees baasand ni hurtel ataarhana, shunaj ataarhaj gudarj idej uuj uzen yadahaas uur chadah zuilgui Mongolchuud

Avatar

Mongol hun 2019-11-29 66.181.179.232

Ийм бөөрөнхий арчаагүй аймхай хүн ерөнхий сайд бсан болохоор сайхан Монгол орон минь ийм бгаа.юм. Ийм юмнуудаас битгий яриа авч бай. Битгий тоо. Зүгээр л орхи. Хэвлэл мэдээллээр битгий гарга. Хэн ч биш болго.

Avatar

Tiim 2019-11-29 98.247.88.7

Yun Elbegdorj Jenkogiin sain ah duu ch yumuu. Jenkog ih magtddag hun shuu. Buruu zuwiin yawandaa bi harandaa

Avatar

Зочин 2019-11-29 64.119.22.129

Эдийн засгийн үр ашиг нь хаана байна? Ашиглааад хэдэн жил болов? Ашиг нь хаана байна? Ашиглаагүй байсан нь дээр байсан юм биш үү. Юуных нь гавьяа байх вэ? Баярын хийсэн нэг балаг нь Оюутолгойн гэрээ биз дээ.

Avatar

Xaxa amjilt 2019-11-29 98.247.88.7

Jenkogiin chin zurhnii and shdee haha

Avatar

Зочин 2019-11-29 49.0.212.7

Бүгдийг нь А Б-гүй уншлаа, ямарваа нэгэн бөөрөнхийлсөн, арьсаа бодсон өөдгүй амьтны л санал бодол гэж нэг иймэрхүү юм байдаг шүү дээ, энд ямар ч гарц гаргалгаа, алдаа оноотой ч гэсэн бүтээлч өөдрөг санаа гаргасан зүйл алга. Тухайн үед тийм л байсан цаг үе, болдог юм болдгоороо л явж байна, цаг хугацаа бүхнийг шүүнэ энэ дэр гээд л. Харин ганц авах үнэн үг нь "нийт Монголчууд бидний өнөөдрийн байж байгаа царай нь л энэ шүү дээ" гэсэн утга.

Avatar

k 2019-11-29 64.119.16.144

chi sanhuu ediin zasgiin surguuliig argalj avch odoo mongoliin ard tumnii ysuu zuduu amidraliig medrehgui yvaagaa ui gej boddog uim be,Bayr chamd ymar neg baidlaar horongojihog chine tuslajdee,chamaig hench sain uls torj gehgui,chamaig henc ch sain ediin zasagch gehgui,er huniihee huvid ter uimandaa ch muu gedgiig orootsoldoj yvsan emegtei todorhoilj sonin deer todorhoi cichij baisniig medeh uim baina,archaagui ooh ch bish bulchirhaich bish shiidvergui tsag ueiig ashiglaj dandaa uhaantai hun bol

Avatar

k 2019-11-29 64.119.16.144

za bur odoo tsagaandaa garchdee,mongoliin ard tumniig oshoo yaj doosh hiimeer baina,chinii Bayriin ue ongorson,chi ch gesen mongoliin ene hund ueiig bii bolgoltson shuudee,chi eronhii said chuhal alban tushaal ih hurliin gishuun baisan ,tulgensen ,shiidver muutai archaagui hun baisniig chini ard tumen medne,chinii togsson Plehanoviin surguuliin onol 90-eed ond sots niigemteigee ue-ee ongorooson,mongoliin 80% ugeegui yduu bolohod ardchilaliin ner barij ami zuugaj yvaa ,argalj avsan surguuliaraa

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.56

Одоо худлаа хуцаад яав дээ яаг хуцах үедээ том хуцаагүй байж

Avatar

Зочин 2019-11-29 119.17.34.68

Шал дэмий ярилцлага болжээ. Энн өвгөний үе өнгөрч дээ. Намынхаа санхүүжилтийг мэдэхгүй ч гэх шиг, сонгууль ач холбогдолгүй ч гэх шиг. Намын дэд дарга гэж нэрээ ашиглуулсан гэнэ үү солиотой юм

Avatar

Зочин 2019-11-29 124.171.161.107

Манайхан улс төрчиддөө ирээдүйгээ даатгах гээд байдаг. Нөгөөдүүл нь бидний байгаа нь л энэ гээд тавиад туучих гээд байдаг. Арай гайгүй байгаа нь мэдэхгүйгээ нэрэлхэлгүй хэлчих юм даа. Баяртангууд нь болохоор ард түмэн нь баялгаа ашиглаад ч юм уу байртай болчих боломжийг харж чадахгүй, итгэж я чадахгүй учраас муу аргаар хувиа борлуулаад алга болчихсон.

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.102

Галзуу хүний тэмдэглэл

Avatar

иргзн 2019-11-29 202.179.25.1

за ёстой Амаржаргалын Ярилцлагыг уншаад Сонирхолтой шинэлэг юм ер алга, Нэгэн цагт Дэлхийд Нэртэй Улс төрч Уинстон Черчилль хэлэх дээ * Бусад туршигдаж байсан Засаглалуудаас Ардчилал бол хамгийн Муу Засаглал бөгөөд Өшөөгөө авах хамгийн дөм Зам* гэж тодорхойлж дүгнэсэн байдаг, Тэгэхээр энэ Ардчилсан засаглал Монголчууд Бидэнд лав өгөөжгүй тохирохгүй гэдэг нь Нийгэм солигдсноос хойш 30-аад жил харууллаа,

Avatar

Зочин 2019-11-29 202.55.191.194

Тухайн үеийн байгаа байдал нь тэр гэдэг бол хэтэрхий хуучинсаг, байгаа байдлаа өөрчлөхийг хүсдэггүй, ирээдүйрүү тэмүүлдэггүй хүний философи шүү.

Avatar

зочин 2019-11-29 66.181.169.108

Уншигч нартаа дүгнэлт өгөх, эрэгцүүлэн бодох, сэтгэх орон зайтай, гүтгэлэг гүжирдлэгэгүй сайхан ярилцлага болжээ.

Avatar

Зочин 2019-11-29 124.158.95.139

BYY SOLIOR AMARAA. MEDEHGUI BAISIIN BOL GEREEG HIIHGUI BHGUI YASIIN TER BAYAR HULGAICH..

Avatar

Зочин 2019-11-29 202.21.108.229

Та сэтгэл мэдрэлийн эмчээс дүгнэлт авах хэрэгтэй юм шиг байна. Эс тэгвээс цусны даралт чинь нэмэгдээд, зүрх чинь даахгүй шүү..

Avatar

зочин 2019-11-29 59.153.114.23

Энэ солиот олон удаа гишүүн, ерөнхий сайд дарга хийсэн. Юу ч хийгээгүй.Одоо тэтгэвэртээ суух цаг нь болсон.

Avatar

Зочин 2019-11-29 202.21.108.229

Солиорлын түвшин нь таныхаас бага юм шиг санагдчихлаа!!!

Avatar

Zochin 2019-11-29 202.21.105.186

Ene MANAN-giin gar hul boljee bur

Avatar

Zochin 2019-11-29 98.247.88.7

Ugui shdee Jenkogiin hun haha

Avatar

Zochin 2019-11-29 98.247.88.7

Mongoliin hamgiin ayataihan uls turch. Busad ni hudlaa ajillaa ch medehgui setgelgui

Avatar

Зочин 2019-11-29 202.21.109.100

Гэрээ ч нэр хүнд муутай л эргэлзээтэй л байна. Харин атрын 3-р аян бол гавьяа шүү

Avatar

За яахавдээ 2019-11-29 202.179.24.176

Эрдэм номтой хүн юм ярьж. Усан тинэг бид дуугай л байсан нь дээр. Гэхдээ тинэг хүн тинэгээ мэддэггүй гэж үнэн шүү. Тээ

Avatar

Зочин 2019-11-29 124.171.161.107

бүгд өөртэй чинь адил тинэг биш бололтой

Avatar

Иргэн 2019-11-29 202.126.89.234

Амаржаргал гуа та тэтгэвэртээ гарсан нь дээр юм шиг байноо. Гайгүй байх гэж бодсон чинь их л хоцорсон байна та. Манай оюу толгойн гэрээ монголын ард түмнийг бүр арай хэтэрхий доромжилсон басамжилсан гутаасан ү****ц байдалд оруулсан тийм л гэрээ хийсэн ш дээ. ҮҮНИЙГ ЗӨВТГӨХ БОЛОМЖГҮЙ. МАНАЙ УЛС ТӨРЧИД ИЙМ ОЮУН УХААНЫ ХОМСДОЛТОЙ. ОЮУ ТОЛГОЙ АМEРИК, АНГЛИ ЯПОНД БАЙСАН БОЛ ИЙМ ГЭРЭЭ ХИЙН ГЭДЭГ НЬ БОЛОМЖГҮЙ Ш ДЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ЮМ МЭДЭХГҮЙГ НЬ ДАЛИМДУУЛЖ ДАРАМТАЛЖ ХАНАХГҮЙ ЮМ ДАА.

Avatar

Zochin 2019-11-29 98.247.88.7

Chi botgii balai yum bicheed bai! Tegwel ter yaduu ulstaigaa Oyu Tolgoigui yaduu amidar

Avatar

Иргэн 2019-11-29 202.21.108.229

Таныг хэн болохыг мэдэх боломжгүй байна. Тагэрээг эхлээд англи, монгол хэл дээр зэрэгцүүлэн уншаад
дүгнэлтээ хийгээд дараа нь ямар байх байсан талаар цэгцтэй ярьдаг бол зүгээр дээ. Энэ талаар ярьсан хүний бодол чинийхээс өөр байж болно гэхдээ чи нэрээ хэлээд энэ талаар яриач!

Avatar

Зочин 2019-11-29 172.58.139.54

Booronhiilsen bultsan haatsailsan budilsan yariltslaga ogchee ene durakiin karer duussan baina zaildaa chaavaas!

Avatar

Unsey 2019-11-29 98.247.88.7

Career dunguj ehlej bainashdee Jenkogiin hun bur itgelt and haha

Avatar

АН хам 2019-11-29 66.181.169.116

Амаржаргалын зэс нь цухуйж жинхэнэ төрх нь гарч байна уу? Эсвэл Эрдэнэд ховсдуулж, бас долигонох амьдралын шаардлага гарсан юм болов уу???

Avatar

Зочин 2019-11-29 202.21.108.229

Амаржаргалыг олон хүн танина. Та бас иймэрхүү ярилцлага өгөөд үз дээ.

Avatar

Зочин 2019-11-29 202.179.27.254

том эдийн засагч зөв ярьжээ. бичиг үсэг мэдэхгүй шахам новшийн юмнууд юугаа ойлгохов дээ. ажил хийгээч, малнуудаа

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.74

Худлаа их мэдэж хуцсан но вшнууд гай бохоор зай болоод амаа дат

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.74

Та ноход Эх Болсон Монгол улс Сайхан сэтгэлтэй байсан Ард түмний итгэлийг үгүй хийж Эх орноо н**ш болгочоо Худлаа хуцаад Ард түмнээ доромжлоод л байх уу Муу н**ш

Avatar

Zz 2019-11-29 98.247.88.7

Ymar buduuleg soyolgui yum be

Avatar

ХУУЛЬЧ 2019-11-29 192.82.64.190

БАГШ ХҮНИЙ НҮДЭЭР ХАРВАЛ МЭДЭЭЖ Р,АМАРЖАРГАЛЫН ХЭЛЖ ЯРЬДАГ ЗӨВ Л ДӨӨ,,,,,,БАГШААС ГАДНА АМЬДРАЛЫН ИХ СУРГУУЛИЙГ ТӨГСӨӨД ШИЙДЭЛ ГАРГААД ИРЭХЭЭР БАГШЫН ҮЗЭЛ ӨӨРЧЛӨГДӨЖ ТЭР НИЙГМИЙН ЖИНХЭНЭ ХӨРСӨН ДЭЭР БУУДАГЫГ ЭНЭ ХҮН ОДОО ХҮРТЭЛ ОЙЛГООГҮЙ БОЛОЛТОЙ ,,,,, М ЭНХСАЙХАН ШИГ ЭРС ШИЙДЭЛ ГАРГАЖ ОЛОН ДАЙСАНТАЙ БОЛОХГҮЙ ХҮН БОЛОХЫГ ОДОО ОЙЛГОВ ,,,,,,,,

Avatar

Zz 2019-11-29 98.247.88.7

Amidraliin ih surguuli ged soliorno! Ih surguuli tugsuugui nuhduud ingej uursdiiguu haatsaildag yumuu haha. Durmeree gedeg shig ehleed surguulid suraad daraa nii amidrald suraltswal ashtai yu haha

Avatar

Zochin 2019-11-29 64.119.25.140

х** х** тэр хогийн гэрээний чинь учрыг зохицуулах гэж одоо төр засаг нь ч хэцүүдэж байна. Анхнаасаа авилгал авахгүй олигтой гэрээ байгуулсан бол ч яахав

Avatar

ЗОчин 2019-11-29 139.5.217.163

Ухаантай царай гаргах гэж явчих юмаа

Avatar

Зочин 2019-11-29 202.21.108.229

Тэр үеийн сонгуулиар бий болсон Төр засгийн шийдвэр биз дээ??
Ардын Нам олонхи байсан биз дээ? Нямдорж, Лүндээжанцан нар Их хурлын гишүүн байсан даа???

Avatar

Зочин 2019-11-29 202.126.89.30

Buurunhii yariatai, yu ch hiij giiguulsen yum baihgui ene met uvguduus salsan tsagt Mongol hugjij ehelne.

Avatar

Зочин 2019-11-29 122.201.31.226

Одоогоос хорин жилийн өмнө нэгэн ерөнхий сайд байжээ тэгээл ноолуурын татвар авдаг нэг хууль гаргаж тэрийг нь цуцлуулах гэж ноолуурын чэнжүүд мөнгөө цуглуулан авлига авах хүний эрэлд гарчээ тэд ч тун удалгүй санаснаас хурдан хямдхан хэргээ бүтээжээ кккк

Avatar

Зочин 2019-11-29 66.181.160.7

avgaigaa huuhdee hayj zaluu avgai avaad tarhi tolgoi n buur samuurchee zailuul ur huuhdee toohgui haysan hun eh ornoo ch ch hayna l daa

Avatar

Зочин 2019-11-29 66.181.160.7

ene s** chin zgr toiruulaad booronhiileed bgaa ats bna manj zan gargaj bgaa yum bna

Avatar

Зочин 2019-11-29 103.229.121.138

овоо гайгүй юм болуу гэсэн овоолсон баас шиг амьтан байжээ

Avatar

Зочин 2019-11-29 112.72.15.198

Энэ хүн Элбэгдоржийн дүү нь гэсэн

Avatar

Xaxa 2019-11-29 98.247.88.7

Elbegdorj khurelsuhiin Naiz gal ham sht xaxa

Avatar

Зочин 2019-11-29 64.119.19.98

GAVYA BISH GAI BOLSON CHAM SHIG

Avatar

Зочин 2019-11-29 119.40.99.30

Амаржаргал бол жор үзсэн лам л даа. Зовлон үзсэн чавганц биш …
Тэр л хэмжээгээрээ ярьсан байна .
Хүнд үед зовлон үзсэн нь дээр байх тал бий дээ. Жор үзсэн хүний хэрэг болох өдөр бас байна аа байна. Түүнийгээ ч өөрөө хэлсэн байх шиг.

Avatar

Irgen 2019-11-29 59.153.112.171

Comment bichsen hymyys ynen balai ym bichih ymaa. Uls ydirdah hyn hyrz barij talh jigneh shaardlaga baihgyi. Uls yndesten damnasan korporastitai geree anh ydaa baigyylsan tyl dytagdal baij bolnoo. Tyyniig zasah heregtei bolohoos hydlaa shylsee ysergeed yahav. Uy ch hiigeegyi alban tyshaalin suudlaa manasan uch tuchnuun bertegchidee yahav. Nuram shig borgij baisnaas bambar shig dyrelzej ard tymniihaa amidralig deeshlyyleh ni zov shyy. Odoo bygdeeree Oyu tolgoigoos ideej syyj baigaa shd

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.13

Хүрз барих, талх жигнэх гэдгийг "зүйрлэл" буюу метафор гэж ойлгоно уу. Хүний хэлж байгааг ойлгох ухаангүй байж их юм хуцахаа боль

Avatar

jinhene ardchilagch 2019-11-29 202.126.89.203

chi bol bid naraas ilvv yum yu ch bhgvi amisgaa sh dee ooriigoo neg ih ediin zasag meddeg geed tenegtsen anarhist hvn chanar gej bdag yumuu chamd novshoo

Avatar

mongol 2019-11-29 59.153.87.251

Elbegdorjiin uyanii nohoi Amarjargal ih soliorch bna

Avatar

Зочин 2019-11-29 122.201.23.226

Монголын ард түмнийг өдөр тутам өрөнд оруулдаг ОТ гэрээг сайшааж магтдаг энэ мөлгөр Амаржаргал дут

Avatar

Зочин 2019-11-29 103.229.122.144

ЖООХОН ЮМ ХҮРТЦЭН Л ХҮН ЮМ ГЭЖ БОДЛОО. ГЭДСЭЭ ДҮРГЭЭД ГЭРИЙН ҮҮДЭНД НАРАНД НОЙРМОГЛОН ХЭВТЭХ ХӨГШИН БАНХАР ШИГ Л БОЛЖ.

Avatar

Зочин 2019-11-29 103.57.93.244

Монголчуудад илүү бүр илүү ашигтай байж болох гэрээ байгуулж чадаагүй, авилгач та нарыг түүх шүүнэ. Өнөөдөр манантаад солиорч л байна.

Avatar

ЗОЧИН 2019-11-29 192.82.71.87

ХУЛГАЙЧ НАР ХУЛГАЙЧДАА МАГТАН СУУХ ГУЧИН ЖИЛ МОНГОЛЫН МЯНГА ГАРУЙ ҮЙЛДВЭРИЙГ ХУВААЖ ХУЛГАЙ ХИЙЖ ИДЭЭД АРД ТҮМНИЙГ АЖИЛГҮЙ АРХИЧИН ХАР ТАМХИЧИН ГАНЗАГАЧИН БОЛГОСОН УРВАГЧ НАРЫН НЭГ ДАХИАД ЭРДЭНЭ МЭТИЙН ХУЛГАЙЧ НАРТАЙГАА АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ЗАЛАРАХ ГЭЖ БАЯР МЭТИЙГ МАГТААД ГАРЖ ИРЖ БНА Л ДАА

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.89

Худлаа хуцмар

Avatar

зочин 2019-11-29 64.119.19.232

ардчисан намын одоогийн бүрэлдэхүүн манангийн гишүүдээс с100 хувь салж байж шинэчиглэгдэнэ гэдгийг эрхэм доктор амаржаргал ойлгоогүй болохоор замаа тавьж өг танай намын алтан хараацайнууд бүгд баяжсан гэсэн яаж хар феодалуудтай болсон гэсэн үнэн бол уу манай монгол түүхэнд хараар олсон хөрөнгийг хурааж засаглааа тогтоож бэхжүүлж байсан түүх байдаг гэсэн

Avatar

Зочин 2019-11-29 64.119.19.232

нэг ч удаа хүрз бариагүй ганц талх жигнэж үзээгүй хүмүүсийн сэтгэлгээ ийм л юм ярьдаг та нарын таны оролцоотой бий болгосон ардчилал либерал үзлийг ямар журмаар монголын хөрст суулгасны их гай өнөөдөр гарч буй нь энэ одоо баяр мэтийн улаан цаймтай гарсан үзэгдлийг онолын үүднээс тайлбарлах гээд байгаа юм уу харин түүний оронд тарьсан гай хийсэн нүгэлээ монгол түмний өмнө дутагдлаа ний нуугүй илчилж хойт үедээ захиж үлдээ тэд та нарын замаар бүү яваг оюу толгойн гэрээг сайн хийх сэтгэлгүйгээс

Avatar

Зочин 2019-11-29 124.5.146.28

Монголчуудын 30 жилийн амьдралд гай тарьсан АН түүний олигархи хулгайч дээрэмчид сөнөтүгэй

Avatar

irgen 2019-11-29 202.21.118.174

luivar geed helj chadahgyi hulchgar amitan!!!bas ediin zasagch geed baigaaa!!!!jamc byanaar jishij bodoj chadahgyi baigaa yum baihdaaa!!!!bas neg luivarchdiig haacailagch ynen nyyr ne todorlooo!!!bygdiig ne ulsaa hudaldsan hergeer shyyh heregtei!!!!amia bodson amitad!!!!!

Avatar

Зочин 2019-11-29 192.82.69.189

санхүү, уул уурхйн болоод хуулийн мэргэжилтнүүдийг Оюу толгойн гэрээнд оролцуулахгүй нууцаар хийж хар лай тарьсандаа. Монгол тухайн үед мөнгөгүй байсан ч гэсэн ордоо зүгээр өгөх нь зөв гэжүүдээ. хүмүүсийн тархи угааж ялтан баяр, сайханбмлэг нарыг хамгаалж өөрийн авилгаа хаацайлах гэсний хэрэггүйдээ амар жаргал аа. энэ чинь чини талаар хүмүүст нэг юи бодогдуулж байнадаа

Avatar

Зочин 2019-11-29 64.119.19.98

HE UNGURUSUN UGER TOLGOI TA NART ITGLE YU

Avatar

Зочин 2019-11-29 192.82.69.189

ерөнхийдөө ханатай байна. Гэхдээ Оюу толгой бол луйвар шүү. Анхнаасаа бэлэн мөнгөөр хувь оруулж хөрөнгө оруулалт хийж хувь эзэмших ёстой байсан. Зээл бол тэнцлийн luability талд бичигдэж өглөг байдлаар харагдахаас бус хөрөнгө оруулалт биш байдаг шүүдээ Амар гуай. Ер нь бол Монгол хайран ордоо зүгээр л тавиад туусан. Чи боддоо. Чиний орон доогуур нэг доллар орчихоод чиний гар хүрэхгүй байгаад түүнийг нарийн саваагаар гаргаж ирсэн хүнд 66 хувийг нь өгөх үү? Сайн л бол 20 цент шанд нь өгөөд 80 цент

Avatar

Иргэн 2019-11-29 202.126.88.66

Хувиа хичээсэн НОВШИЙН нөхөр байгаа юм. МОНГОЛ УЛСЫГ уруу татагчидын НЭГ МӨН ШҮҮ. Биеэ ихэд бодож, бэлэгээ цатгалан бодсон х***а БАЙХ ОО

Avatar

Зочин 2019-11-29 43.242.243.103

Ховдын хулгарууд АНыг бүрэн эзэлсэн болтой юм

Avatar

ИРГЭН 2019-11-29 202.21.127.168

АН-ыг муухай харагдуулж байгаа гол хүн намын дарга нь. Амаржаргал мэт нь аль хэдийн түүний бараа бологч болсон. Ер нь зөөлөн зөөлөн дуугарч, бөөрөнхий зүйл ярьдаг Амаржаргал мэтийн нөхдүүд төр улс, иргэнд хамгийн их хохирол учруулдаг

Avatar

ZOCHIN 2019-11-29 202.21.109.44

HOVDIIN ZAHCHINGUUD OYU TOLGOIN GEREEG BAIGUULAHAD GOL UUREG GUITSETGSEN BAIDAG 2008 OND UNDESNII AYULGUI BAIDLIIN ZOVLOLIIN 3 GISHUUNII 2 NI ZAHCHIN ELBEGDOJ , DEMBEREL IKH HURLIIN DARGA BAISAN BAYAR ERONKHII SAID BAISAN . DARAA NI DUBAIN GEREEG SAIHANBILEG DUR MEDEN BATLUULSAN BAS ZAHCHIN.ALTANHUYAGIIG UNAGAAH AJLIIG GARDAN KHIISEN GOL KHUMUUSIIN NEG ENE n**** MON. NAADAH CHIN BAS HOVDIINH MONGOLCHUUD ERGEED NEG HAR DAA

Avatar

zochin 2019-11-29 66.181.161.126

uul n ih tom ediin zasagch geed bdag biz dee.tarhinii turaaltai l nuhur bn daa….

Avatar

МАН-ын гишүүн 2019-11-29 192.82.71.241

Санжийн Баярт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол өгье. Юу хийсэн нь мэдэгдэхгүй үл мэдэгчид монгол улсын гавъяат, хөдөлмөрийн баатрын тэмдэг зүүчихсэн байх юм билээ. тэр монголын төрд шинэ эргэлт шинэ уур амьгалыг оруулсан хүн дээ.

Avatar

ӨӨРТ НЬ 2019-11-29 183.81.171.2

Р. АМАРЖАРГАЛ ГУА УГ НЬ МОНГОЛЫН НИЙГЭМИЙН АМЬДРАЛ. СЭТГЭХҮЙ . ЯМАР БАЙГААГ МАШ САЙН МЭДЭЖ БАЙГААН НЬ ХАРАГДАЖ БАЙХ ШИГ ХАРАМСАЛТАЙ НЬ ИХ ГУТАРАНГ ҮЗЭЛТЭЙ ХҮН ЮМ_ МОНГОЛ УЛСАА АРД ИРГЭДЭЭ ГЭГЭЭРҮҮЛЬЕ ГЭВЭЛ ЗҮТГЭЛ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.. ЗАЯА ЧИНЬ ЭНЭ ДЭЭ ГЭСЭН АЯТАЙ ИРГЭДЭЭ ЧАМЛААД БАЙЛГҮЙ ӨӨРӨӨ ХЭТЭРХИЙ ХУВИА БОДООД БАЙЛГҮЙ ТӨРИЙН ХҮН ЮМ БОЛ БАС ӨӨРИЙГӨӨ АЛИВАА ЮМЫГ ГАДАРЛДАГ ГЭЖ БОДДОГ БОЛ ОЛОН ТҮМЭНТЭЙГЭЭ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.. ХИЙ ЦЭЦРЭХ АШИГҮЙ УХААЛАГ БАЙХ ТМ Ч ОЛИГТОЙ БИШ

Avatar

Зочин 2019-11-29 202.21.108.229

сэтгэл, ухаан 2 чинь өөр зүйл байх аа. Үүнийг ялгахгүй хүн хүний үгээр явдаг, их л ууртай, омогтой, бөгөөд хүн сүрдүүлэх дуртай болдог бололтлой.л

Avatar

Би Монгол 2019-11-29 103.9.89.18

Чамайг бас хахууль авсан гэж яриад байгаа нь үнэн болохнээ. Монголчууд урвагчдын толгойг авах цаг удахгүй ирнэ. Тэр үед өмдөөндөө битгий бааж шээгээрэй. Урвагчид түүний үр хүүхдийг Мөнх хөх тэнгэр цээрлүүлэх болно.

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.89

Учир бүгдийг ухуулсан ухаан ихтэй хүн дээ.

Avatar

Зочин 2019-11-29 192.82.76.121

Хахаха

Avatar

хорлон 2019-11-29 202.179.26.226

эрдэнийн хоточ нохой

Avatar

тэнэг монгол 2019-11-29 202.179.26.226

амаржаргаа тэтгэвэртээ жаргаваа

Avatar

Амаржаргал гэж 2019-11-29 103.229.123.51

Энэ Амаржаргал гэж нэг биеэ тоосон, тэгээд юм хийе гэхээр хийж чадахгүй, насаараа зүгээр сууж байгаад мөнгө цуслаад сурчихсан нөхөр юу ч вэ дээ

Avatar

Зочин 2019-11-29 66.181.187.99

Мань Р.Амаржаргал "Оюутолгой "- гоос жаахан юм туусан юм болов уу даа Алтаар урс гэж…

Avatar

Nzn 2019-11-29 59.153.114.128

SHAL XUDLAA PZDA. BAYARIIGAA BAS DOLOOGOOD. ENE XUN SHIG NYALTSGAR BOL XOL YAVAXGUI SHUU. SHUUD UNENIIN XELJ CHADaxGUU. UVUL BOLOXOOR XUITEN BOLDOG GEDEG SHIG GAR BNA. Byar bayrtsogt saihan bilhiig buudaj alax tsag udahgui irne gej naidaj bna

Avatar

Зочин 2019-11-29 122.201.24.161

Naad neg xvn **** buudna gej medreltexee bolioch.Debil yumuu xaashaa yum p***a chini

Avatar

хн 2019-11-29 203.91.115.48

нээх ухаантай дүр

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.89

Энэ нөхрийг нэг их мэддэг чаддаг хүн, яс юман дээрээ худлаа бөөрөнхийлж ухаантай царайлахаас цаашгүй амьтан гэдгийг нь бид хангалттай харсан мэдсэн. Ийм нэр хүнд нь шалан дээр уначихсан хонгио толгойтой хоосон цэцэрхэгчээр өөрийнхөө бөгсийгхамгаалж үг дамжуулж байгаа нь Баяр гэдэг хүний ёстой аргаа барсны шинж юм уу даа. Улс орны эрх ашгаас урвагчийг хаацайлж байгаа этгээд өөрөө урвагч л байж таарна.

Avatar

Иргэн 2019-11-29 64.119.19.207

Браво.

Avatar

Зочин 2019-11-29 124.158.107.35

бөөрөнхий өмхий хоргол , чиний нэр хүнд гэж юуч үгүй

Avatar

Зочин 2019-11-29 202.126.88.69

Энэнээс юу ч хараад нэмэргуй. Гэмгуй царайлчихаад, их мэдэхий дур эсгээд, АН ын зодооноос ашиг хонжоо хайж байгаа.

Avatar

Зочин 2019-11-29 159.65.5.26

Ug n ih hyndelj yavdag bsii. Busadtaigaa adilhan l hyn bj

Avatar

Зочин 2019-11-29 66.181.190.100

Үе үе үзэгдээд байлгүй тайван байлгаад өгөөч та нар муусайн хуйвалдаанчид

Avatar

зочин 2019-11-29 202.21.109.68

Энэ нэг худалдагдсан, хуурамч, дүр эсгэсэн этгээдийн дамжуулж буй энэхүү мессеж Монголын эрх ашигт хэзээ ч нийцэхгүй нь ойлгомжтой

Avatar

Bts 2019-11-29 192.82.71.29

Эдийн засгийн мэргэжилтэн европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин-ийг унших хэрэгтэй.Энэ хүн Оюутолгойн гэрээ ямар муу болсныг маш тодорхой хэлсэн байна. Амаржаргал бас Оюутолгойд худалдагдсан юм биш биз.

Avatar

иргэн 2019-11-29 202.70.34.70

Яав ч сайн улс төрч биш, зүгээр хичээлээ заагаад боломжтой бол онолын зөвлөгөөгөө өгөөд явахад хангалттай хүн. Нөгөөдүүл нь зөвлөгөөг нь авдаггүй ч байх, практик байхгүй, тэмцэх чадвар нойл.

Avatar

ЧД иргэн 2019-11-29 202.179.24.197

"Гэрээний техникийн асуудалд ажиллах мэргэжлийн залуучууд манайд бий" гэжээ. Дарга нарын цүнх барьсан хэдэн пацаанууд л гүйлдээд байгаа шүү дээ. Хүний үг сонсохгуй пээдийгээд, юм хэлэхээр "дарамталлаа" гэдэг. Хоосон цэцэрхэж суусаар байтал гадныханд хамаг юмаа цөлмүүлж дууслаа. Нео-колончлолын бодлого явж буй. Харин "саарал" гээд байгаа жагсаалтыг Канад, Австрали, Англи улсын захиалгаар хийсэн гэдгийг мэдсээр байж яагаад ярихгуй өнгөрөв. Гадныханд дохио өгсөн зарим дүгнэлттэй санал нэг байна..

Avatar

Зочин 2019-11-29 124.5.146.28

Энэ аймхай хулчгар нөхөр бүтэхгүй ээ

Avatar

Zochin 2019-11-29 64.119.24.204

Энэ амаржаргал аимхаи бөөрөнхиилөгч ёстои хорвоод хэрэггүи нөхөрдөө. Ичих булчирхаигүи хүн.

Avatar

Sanaarhaj 2019-11-29 150.129.141.161

Onoloo zaagaad bagashaa hii shiidevert ih booronhii shiiregnuur hun

Avatar

Baidi 2019-11-29 202.126.88.161

,за одоо энэ хүнээс юм гарахгүй дээ өөрөө больсон дээр аа эрдэнэ даргаасаа бол дээрээ дээр ан-хан эрдэнэ даргатайгаа сонгуульд ороод үр дүнгээ төсөөлж байгаа болуу

Avatar

зочин 2019-11-29 202.70.36.226

ярьж байгаа зүйлийг нь ухаж бодох хэрэгтэй л дээ шууд энэ тэнэг мангар гэж орилдог хүн биш л дээ энэ хүн

Avatar

эзэнгзй төрийн эмгэнэл 2019-11-29 202.55.188.92

гавбяанаасаа гай нб их болоод бна даа. одоо бага дээр нб засаж авахгүй бол муугийн хор уршиг улам их болох болно. хаагаад ч болсон энэ муу үйлийг таслан зогсоох хэрэгтэй. та ухаантай хүн юм бод болохгүй алдааг нб хэлж засуулахгүй яасан бэ

Avatar

Зочин 2019-11-29 103.111.68.3

Өөрийг тань би үнэлдэг байлаа Өр зүрхнээсээ хүндэлдэг байлаа.
Харин одоо та минь балай болсон юм уу бузарт автсан юм уу. МАНАН-ийн нэг гал хамгаалагч болжээ

Avatar

ЗОЧИН 2019-11-29 202.126.89.4

ХООСОН ЦЭЦЭРХЭСЭН АДГИЙН ШААР !!! АН -ЫГ СҮЙРҮҮЛЭГЧИЙН НЭГ !!!

Avatar

zochin 2019-11-29 203.217.139.225

texxx. Oyutolgoid ochood neg haraarai. manai zaluuchuud hariutslaga hudulmuriin xvmvvjil gedgiig tend ezemshij baina. ene yugaar ch orluulashgvi vnet uw

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.17

Ter yamar hamaatai yum

Avatar

иргэн 2019-11-29 202.70.34.70

Шал хэрэггүй өв, диктатур байвал хүн сайн ажиллана гэдгийг л харуулж байгаа хэрэг. Бусад нь улс төрчдийн нийгмийн халамжаар өөдлөхгүй байна гэсэн үг.

Avatar

Сүрэн 2019-11-29 202.126.89.158

Үзүүргүй жад,мохоо хутаг,үеээ өнгөрөөсөн хоцрогдсон үзэлтэн,аяалдан дагалдагч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж