Автобусны тоо цөөрснөөс зорчигчид багталцахгүй байна | News.MN

Автобусны тоо цөөрснөөс зорчигчид багталцахгүй байна

Автобусны тоо цөөрснөөс зорчигчид багталцахгүй байна

Автобусны тоо цөөрснөөс зорчигчид багталцахгүй байна

Хөхөө өвлийн хүйтнээр автобус хүлээнэ гэдэг нийслэлчүүдийн хувьд том бэрхшээл. Автобус компанийнх нь хүчин чадал хүрдэггүй юу, аль эсвэл автомашины түгжрэлд ордгоос болдог уу, зарим чиглэлийн автобусыг 30, 40 минут, тэр бүү хэл 1 цагаар хүлээх ч энүүхэнд. Хүүхэд багачууд хөл, гараа хайруулах дөхдөг бол ахмад настнууд бээрч дагжсаар чүү арай автобусандаа суудаг. Удаан хүлээлгэж ирсэн автобусанд сууна гэдэг бас л тэмцэл.

Энэ асуудлыг сурвалжлахаар бид өчигдөр /2019.11.28/  Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэйд тооцогддог “Цэцэг” төвийн автобусны буудалд очиход иргэд зорчих автобусаа хүлээн багшралдаж, удаан хүлээсэн нэг нь цухалдана. Тэдэн дундаас балчир хүү даарч эхлэв бололтой эмээгээсээ "автобус ирэх болж байна уу" хэмээн ойр, ойрхон асууна.  Энэ зуур Дэнжийн мянга, Долоон буудал чиглэлийн автобус ирж хүйтэнд жиндсэн хүмүүс нэг нэгийгээ унагаах нь холгүй яаран, шахалдан зүтгэсээр автобусандаа сууцгаасаар. Дараа нь Хороолол III, IV чиглэлийн автобус ирэхэд хүмүүс чихцэлдэцгээн зүтгэж, эмээ нь зээгээ тэврэн, автобус руу зүтгэх гэсээр байтал хүн нь дүүрээд хөдөлчихнө тэр. Өнөөх хоёр дахиад л автобус ирэхийг нүд салгалгүй ширтээд хоцров. Энэ бол Улаанбаатар хотын автобусны буудалд хаа сайгүй үзэгдэх дүр зураг. Зарим автобус зорчигч нь дүүрсэн тул дараагийн буудалд хүлээх иргэдийг суулгах боломжгүй тул хаяад л давхихаас өөр аргагүй.

Дараагийн автобус ирэхэд хүмүүс дахиад л багталцахгүй бужигнаж, жолооч "Хойшоо яваад өг. Зай харагдаад л байх шиг. Хүн бүр л гэртээ харихыг яарч байгаа шүү дээ. Одоо хоёрхон хүн" гэсээр арай чүү чихэж оруулах ч хаалгаа хааж чадахгүй цаг алдах энүүхэнд.

“Цэцэг” төвийн автобусны буудалд зогсож байсан бусад иргэд автобус оройтож ирснээс ажлаасаа хоцрох, даарах, тэр ч байтугай осгох шахаж байгаагаа хэлсэн. Автобусанд яаж ийгээд багтаж суухгүй л бол дараагийн автобусыг хүлээх шаардлагатай болдог гэдгээ хэлж байлаа.  Зорчигчдоос нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмжийн асуудлаар тодруулснаа хүргэе.

АВТОБУС ХҮРЭЛЦЭЭГҮЙДЭЭ БИШ ТҮГЖРЭЭНЭЭС БОЛООД Л ЯВАХГҮЙ БАЙНА

Иргэн Ч.Уянга

Иргэн Ч.Уянга “Эндээс Өвөр согоот чиглэл рүү явах гэж байна. Заримдаа 30-аад минут автобус хүлээсэн тохиолдол байгаа. Ер нь тэгээд автобусанд аз таараад суухад түгжрээ нь дийлдэхгүй, хурднаараа явлаа гэхэд л 1 цаг зарцуулж байж, гэртээ очно. Гэр хороолол, тэр дундаа захын чиглэлийн автобус бол их хэцүү дээ. Өглөө 07.30 цагт гэхэд багтам шахам зайгүй болчихсон, дүүрэн хүнтэй явж байдаг. Өдрийн цагаар автобус гайгүй яваад байгаа юм шиг санагддаг. Оройдоо түгжрэлээс болоод л явахгүй таг гацаж, хүрэлцээ нь мууддаг болов ууу.  Би энэ буудалд ирээд 15 минут зогсож байна. Нийтийн тээврийнхээ үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл аль болох гэр хорооллын чиглэлүүдэд автобусны тоог нэмэх, үгүй бол түгжрэлээ багасгах хоёр арга байгаа санагддаг. Угтаа бол автобус хүрэлцээгүйдээ биш түгжрээнээс болоод л явахгүй, олдоц муу байна”.

УДААН ЗОГСОХООР ЯДАРДАГ

Иргэн Б.Батбаяр “Орой ажил, хичээл тарах цагаар автобус их удаж ирдэг. Гэхдээ их удаж ирдэг болохоор тэр даруйдаа дүүрч зорчигчид багталцахгүй болдог.  Зарим жолооч нар нь хаалгаа ч онгойлгохгүй хүнд сурталтай. Замын түгжрэлээс болж, автобусанд удаан зогсохоор ядардаг. Өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг суулгахаас өөр аргагүй. Аль болох өглөө, орой буюу ажил эхлэх, тарах үеэр автобусны тоог нэмэх хэрэгтэй. Хүн ихтэй үед хүүхдүүд шахагдаж, маш хүнд нөхцөлд явдаг”.

АВТОБУСНААС БУУСАН ХҮМҮҮС ХҮҮХЭД ДАЙРЧ УНАГАЧИХ ГЭЭД БАЙДАГ

Иргэн И.Мөнхжаргал “Хүүхдээ аваад автобус хүлээгээд арваад минут зогслоо. Хүйтэнд хүүхдээ нийтийн тээврээр зөөнө гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ сургуулийн автобус явж эхэлснээр хүүхдүүдийн ачаалал арай багасч байна. Эд чинь автобус дотор шахалцаж, хажуугаар зөрсөн хүмүүс нь түлхэж унагачих гээд нэг бол, агааргүйдээд байдаг юм билээ. Хайлааст чиглэл рүү автобус их цөөхөн дөө. Гэр хороолол, тэр дундаа захын хорооллуудад автобусны хүрэлцээ муу байгааг “том” машин унасан эрх мэдэлтэй хүмүүс бодож үзмээр. Сая гэхэд хүүхэдтэйгээ хамт зогсож байхад автобуснаас буусан хүмүүс хүүхэд дайрч унагачих гээд их хэцүү байна”.

УТАСНААСАА "UB SMART BUS"-АА ХАРЖ БАЙГААД ЦАГАА ТООЦООЛООД АЖЛААСАА ГАРДАГ

Иргэн Б.Батдорж

Иргэн Б.Батдорж “Машин гардаггүй өдөр утаснаасаа "UB Smart Bus" аппликейшнээ харж байгаад цагаа тооцоолоод ажлаасаа гардаг. Энэ аппликейшн цаг хэмнээд амар байдаг юм. Жишээ нь утаснаасаа ямар чиглэлийн автобус хэдэн минутын зайтай ирэхийг мэдчихэж байгаа юм. Гадаа хүйтэнд зогсож байхаар яг явах чиглэлээ тооцоод хүлээж байсан нь дээр болов уу. Миний хувьд энэ аппликейшн их амар, хэрэгцээтэй санагддаг. Түгжрэл, ачаалалттай үеэр автобусныхаа тоог аль болох нэмэх хэрэгтэй” гэлээ.

 


93 ЧИГЛЭЛД 860  АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Автобусны хүрэлцээний талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн О.Хонгорзултай ярилцлаа.

-Иргэдийн зүгээс нийтийн тээврийн хүрэлцээ муу гэж ярьж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн автобус үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 93 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Цагийн хуваарийн дагуу 06.00-23.00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлдэг.

-Ачаалал ихтэй цагуудад автобусны тоог нэмж болдоггүй юм уу гэх шүүмжлэлийг иргэд дайж байна?

Бид өвлийн хуваарийн дагуу ажиллаж байна. Иргэдээс ирүүлж буй санал хүсэлтээс үүдэн, судалгаанд үндэслээд тодорхой зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал, өглөө, оройн ачаалал ихтэй цагуудад дундын зогсоолоос эх авхуулах буюу автобус нэмэлтээр гаргах арга хэмжээг авч ажиллаж байна. Жишээ нь өглөөний 07.00 цагт ачаалал ихтэй үед хүмүүс багтахгүй байна гэсэн чиглэлүүдэд тухайн зогсоолуудаас хоосон автобусаар эх авхуулж, үйлчилдэг. Мөн динамик график мөрдүүлж байгаа. Энэ нь ачаалал багатай үед тогтоосон хуваарьт захирагдахгүйгээр замын ачаалал, багатай үед тээврийн хэрэгслийг хурдан явуулах, ачаалал багатай үед уртсах, тээврийн хэрэгслийн тоог аль цагуудад нэмэгдүүлэх шаардлагатай байна вэ гэдгээ тухайн үед шийдээд мөрдүүлж, ажилладаг гэсэн үг юм.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил автобусны тоо нэмэгдсэн үү?

-Нийтийн тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн жилийнхээс буураагүй. Өмнөх жилүүдээс онцлог нь судалгаанд үндэслээд дээрх зохицуулалтын арга хэмжээг авч байгаа.

-Цаашид автобусны тоог нэмэх боломжтой юу?

-Өдөрт 550 мянга орчим зорчигч өдөрт нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Бид зорчигчийн судалгаандаа үндэслээд тээврийн хэрэгслийн тоог тогтоож өгдөг. Тэр зарчмынхаа үйлчилгээг үзүүлж байгаа. Мэдээж автобус хүлээлт юунаас үүдээд байна вэ гэхээр замын түгжрэл, бусад шалтгаанууд бий.

-Зарим чиглэлүүдийг автобусыг харахаар хүн цөөтэй байхад зарим нь багталцахгүй шахам явж байна. Энэ талаар зохицуулалт бий юу?

-Хүнгүй явдаг чиглэл байхгүй. Тухайн чиглэлийн цагийн онцлог гэж байдаг. Жишээ нь хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн өглөөд ихтэй байх гэдэг ч юм уу, чиглэлээсээ их хамаарч ачалаал авдаг. Тэрнээс биш бид зорчигч урсгалын тоон судалгаанд үндэслэж тээврийн хэрэгслээ төлөвлөдөг.

-Иргэдийн зүгээс автобусны буудал дээр хамгийн багадаа арван минут, цаад тал нь 30, 40 минутаар хүлээн зогсож байна гэх гомдлыг хэлэх боллоо?

-Ерөнхийдөө манай автобусны дундаж хүлээлт 9-10 минут байдаг. Авто замын түгжрэлээс шалтгаалж зарим тохиолдолд хүлээлт үүсч байгааг үгүйсгэхгүй. Дундаж хүлээлтийн хугацааг арван минутаар тавьж өгсөн хэдий ч авто замын түгжрэл маш их нөлөөлдөг. Хэдий тухайн чиглэлд олон автобус тавьж өгдөг ч зам түгжрэлтэй бол автобус зогсож байна гэсэн үг юм. Тэгэхээр зохицуулалтын өөр арга хэмжээ авах шаардлагатай.

-Одоо байгаа 860 автобуснаас насжилт нь дуусч байгаа автобус бий юу?

-Бүртгэлийн сан гэж байдаг. Түүн дээр манайхтай гэрээтэй аж ахуй нэгжийн бүх автобус бүртгэлтэй байдаг. Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг нийтдээ 18 аж ахуй нэгж байдгаас 16 нь хувийн хэвшлийнх. Манай дээр үйлчилгээнд тогтоосон стандарт гэж байдаг.

-Хүрэлцээ муутай гэж ярьж байна?

-Судалгаандаа үндэслээд гаралт нэмэгдүүлэх, ажиллаж байна. Саяхан манайх бас сурагчийн автобус төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчийн автобус өнөөдрийн байдлаар найм хоног явчихлаа. Өдөрт 4500 орчим хүүхдийг тээвэрлэсэн дүнтэй байна. Машинаар хүүхдээ хүргэж өгдөг эцэг эхчүүдийн машиныг зогсоож байна гэсэн үг. Бид өөрсдөө зорчигч урсгалдаа үндэслээд бүх зүйл судалгааны үндсэн дээр явагддаг учраас хүртээмж жигд гэж ойлгож болно. Тухайн чиглэлийн ачаалал, зорчигч урсгалаас хамаараад тээврийн хэрэгслийн их бага тоо байгаа.  Нийтийн тээврийн үйлчилгээ ашигтай ажилладаггүй. Зургаан жилийн өмнө л 500 төгрөг байсан. Өнөөдөр хүртэл энэ үнээрээ үйлчилж байгаа. Тэрнээс гарсан алдагдлыг төр хариуцаж явдаг.

Уг нь Улаанбаатарт өнөөдөр 89 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа ч 1.3 сая гаруй хүн амтай нийслэлийнхэнд хүрэлцэхгүй байна.  Нийтийн тээврийн үйлчилгээг хариуцдаг байгууллага нь судалгаанд үндэслэн, урсгалыг зохицуулж байгаа гэх боловч хувийн хэвшлийнх нь автобус шуурхай үйлчилгээг үзүүлж чаддаг бол орон нутгийн өмчит компанийнх нь үйлчилгээ маш муу, зорчигчоо 30, 40 минутаар хүлээлгэх тохиолдол олон. Зарим тохиолдолд 1 цаг хүлээх шаардлагатай болдог гэдгийг зорчигчид хэлж буй юм.

Энэ тухай гомдлыг хүлээн авах 326352 дугаарын утсанд мэдэгддэг ч ямар ч арга хэмжээ авагддаггүй. Амьгүй албат иргэдийн гомдлыг хүлээн авдаг уу, аль эсвэл цаад автобус компанийнх нь удирдлага нь бүр ажлаа зохицуулж чаддаггүй юу, хэдэн жилийн турш өөрчлөлт гараагүй аж.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын ихэнх нь 5-10 жил явсан тул ашиглалтын хугацаа нь дуусаж,  “тэтгэвэрт” гарсан байдаг. Гэтэл парк шинэчлэлт хийж чадахгүйгээс хар утаа хаядаг автобус ч үйлчилгээнд явахаас аргагүйд хүрч байна.

Мөн өнгөрсөн оны энэ үед нийслэлд 89 чиглэлд 945 автобус үйлчилж байсан бол өнөөдөр 93 чиглэлд 860 болтлоо буурчээ. Өөрөөр хэлбэл,  нийслэлчүүдийн хэрэгцээнд нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлж, түгжрэлийг сааруулах арга хэмжээ авахгүй бол  зорчигчид 1990-ээд оны үеийнх шиг автобус хүлээн зутруухан өвөлжих болж байна.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-29 202.131.228.82

AVTOBUSNIIHAA TOOG NEMMEER YUM DEER NI HALAALTGUI HULDUU HUITEN HETSUU BHIIN

Avatar

Ⓜ︎etro hiij chadahgui ym bol... 2019-11-29 106.129.122.189

Metro hiij chadahgui ym bol autobus yavdag zamaa tusad ni zamaa zohitsuuj gargaval taarna… buur ogt ter zamaar busad teeveriin heregsel yavdaggui …30 jiliin emnehi teeveriin hotsrogdoloo hetsuu arilgana
ged ingej yavah.n

Avatar

irged 2019-11-29 103.229.120.233

uls chadahgui bol huvid ogmoor yum

Avatar

Irgen 2019-11-29 66.181.190.159

Oroi tardag 10 jiliin jaahan huhduud avtobusand suuj chdhgui budal deer holdoh geed baij bnaleshdee hotiin zahirgaaa mineeee

Avatar

Уншигч 2019-11-29 202.9.46.23

Э.Ариунаа таньд хандаж хэлэх хэдэн үг байна. Үг үсэгийн алдаа болон тоо баримт дээр алдаж бичсэн алдаа мэр сэр харагдаж байна. Жишээлбэл: энэ жилд 93 чиглэл байхад, 89 чиглэлд 860 автобус гэх мэт алдаа оноо харагдсан тул таныг дахиж ийм энгийн болоод амархан зүйлд алдахгүй байхыг хүсэе.

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.70

Үнэн хэцүү байна.Хүлээж хүлээж нэг ирэх юм.Шахцалдсаар зүтгэсээр дайрсаар орох юм.Яг 90 ээд ондоо эргээд очиж байна даа.Улс хөгждөг дэвшдэг байтал манайх улам уруудан доройтох юм даа.Унхиагүй хэдэн дуракууд өөрсдөө зорчиод үзээсэй билээ.Нэг онигоо байдаг даа.Жирэмсэн хүүхэн ёо ёох энэ шахцалдаан дунд хүүхдээ гаргачих дөхлөө гэсэн чинь Хүүхдээ хөтөлсөн нэг эмэгтэй би энэнийг автобусанд олчихсон гэдэг дээ.Дуракууд минь нэг гарц гаргаач дээ.

Avatar

Bold o 2019-11-29 121.163.70.184

Za daa Bat uul shig horiig acch yavah hun alga daa

Avatar

Зочин 2019-11-29 103.9.90.130

Нарны замын дагуу Баянмонголын арын зогсоолоос хотын төв рүү чиглэл нээвэл олон хүн хувийн машинаар явахгүй түгжрэл бууруулахад нөлөөлнө дөө

Avatar

Зочин 2019-11-29 202.179.25.192

Түгжрээд зогсчихоор автобус буудалдаа ирэхгүй шт. Ингээд эхний автобусанд чихэлддэг байхгүй юу. Араас ирэх автобус нь хоосон шахуу явна.

Avatar

MGL 2019-11-29 103.229.178.2

Tugjreed zogsood baikhaar yavalt ni bagaschikhaad baigaa yum. Avtobusnuudaa tugjrelgui yavuulakh kheregtei bna

Avatar

Зочин 2019-11-29 49.0.212.7

Хотын дарга агаараар явдаг дүүжин тээврээ хэзээ хэрэгжүүлэх вэ, ядаж өглөө оройдоо автусны тоогоо нэмж гарган зохицуулаач

Avatar

Зочин 2019-11-29 202.126.89.30

Өдрийн цагаар хүртэл арай байна шүү.

Avatar

Иргэн 2019-11-29 139.5.217.163

Чин үнэн бол Хэдэн халтар орк жолоочоор хянаж чадахгүй байгаа шүү дээ чаавас

Avatar

Zochin 2019-11-29 192.82.70.4

avtobus mahs ih hyleelgej baina. Joloochid belen .ungu ughuu bolimoor baina. buur avaad syrchihsan bna

Avatar

Зочин 2019-11-29 124.158.110.82

жолооч бэлэн мөнгө авдгийг болиулаач

Avatar

Иргэн 2019-11-29 139.5.219.245

Өглөө ажил хичээлд явах, орой тарах үед автобусны тоог нэмэх хэрэгтэй байна. Том хүмүүс яахав чихэлдээд орлоо гэхэд хүүхдүүд сууж чадахгүй буудал дээр үлддэг. Ер нь автобусны үйлчилгээг гадны орнуудын жишгээр тогтмол хуваарьт оруулж, цэвэрлэж, зорчигчдын тав тухыг хангасан орчинтой болгох шаардлагатай байна. Яагаад одоог хүртэл монголчууд бид автобусанд суух гэж бөөн чихэлдээн болж, суусан хойноо хөл дээрээ гишгүүлж явах ёстой вэ?

Avatar

Зочин 2019-11-29 119.40.100.154

дампуурал…… явган алхацгаая, ажил, сургуулийн ойр гэртэй байх л сонголт үлдэж бх шив

Avatar

Зочин 2019-11-29 66.181.176.231

horoololiin huuhduuded avtobus gargaj uguuchee?1.23 geed hotiin tuvruu hicheeldee yvdag uchnuun huuhduud mash ih bna.etseg ehchuud n surguulid hurgej uguh avah geed mashinaaraa yvna tugjirel uusgene ajilaa aldana ydaj tugjireld baga ch gesen nemer bolohgui.

Avatar

Зочин 2019-11-29 202.131.245.226

Нийслэлийн нийтийн тээврийн удирдлагууд өглөө 06:40-09:00 цаг хүртэл, орой 17:30-19:00 цаг хүртэл бүх автобусны буудлуудаар явж нөхцөл байдлыг биеэр харж, мониторинг хийж, ачаалалтай эдгээр цагуудад нэмэлт богино рэйсээр явах автобусууд гаргах хэрэгтэй. Өглөө 10 дугаар хорооллоос 6:50 гээд гарахад автобус нь цаанаасаа дүүрчихсэн зогсохгүй явж байна. Хоосон автобусыг шууд 1 дүгээр хорооллоос МУИС хүртэл явуулдаг рэйс гаргах гэх мэт. Мониторинг хийгээд явбал асуудлыг шийдэх гарц байж л байгаа

Avatar

Зочин 2019-11-29 139.5.219.245

Зөв санаа байна. Орон сууц олонтой, хүмүүс их амьдардаг газрын буудлуудаас автобусанд сууна гэдэг маш хэцүү, хамаг хүчээ барсан ажил байдаг

Avatar

Зочин 2019-11-29 202.131.245.226

Нийслэлийн нийтийн тээврийн удирдлагууд өглөө 06:40-09:00 цаг хүртэл, орой 17:30-17:00 цаг хүртэл бүх автобусны буудлуудаар явж нөхцөл байдлыг биеэр харж, мониторинг хийж, ачаалалтай эдгээр цагуудад нэмэлт богино рэйсээр явах автобусууд гаргах хэрэгтэй. Өглөө 10 дугаар хорооллоос 6:50 гээд гарахад автобус нь цаанаасаа дүүрчихсэн зогсохгүй явж байна. Хоосон автобусыг шууд 1 дүгээр хорооллоос МУИС хүртэл явуулдаг рэйс гаргах гэх мэт. Мониторинг хийгээд явбал асуудлыг шийдэх гарц байж л байгаа

Avatar

irgen 2019-11-29 202.131.225.150

Avtobus nihaa toog nemegduulbel tugjrel buurch teevriin baiguullagiin orlogo osno

Avatar

Зочин 2019-11-29 192.82.65.224

Жижигхээн асуудлыг л шийдэж чадахгүй болхоор ямар ажил хийсэн гэхэв дээ

Avatar

Зочин 2019-11-29 192.82.65.224

Түгжрэлийг бууруулахад маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Нэг жишээ хэлэхэд хотын төвийн сургуулиудад хамран сургах тойргийн бус хүүхдүүд маш их байдгийн байна тэднийг зөөж буй нэг хүүхдэд нэг машин явж байх жишээтэй бас их дээд сургуулиуд хэтэрхий ашгийн хойноос хөөцөлдөж оюутан элсүүлдгээ болимоор байгаа юм. Ер нь МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС гэх мэт сургуулиудыг хотоос гаргах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Түгжрэлийг арилгах хамгийн гол зүйл чинь энэ шүү

Avatar

Зочин 2019-11-29 103.14.36.18

Автобусны буудлыг дулаан болговол хүлээж буй хүмүүс даарахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-29 103.14.38.144

Налайхын чиглэлд шинэ замтай болоод их сайхан бна. Харин Ургах наран хорооллын эргэх уулзвар байхгүй болоод их муу бна. Өдөр болгон 2,5 км илүү явна гэдэг тэнэг хэрэг. Гарц гаргаж өгөөч. Мөн Ургах наран чиглэлд 2 жижиг автобус явж хаанаа ч хүрэхгүй бна. Ялангуяа өглөө оройд хүүхдээ цэцэрлэгт зөөдөг хүмүүст маш хэцүү юм. НАЛАЙХЫН буудлаас нялх хүүхдээ тэврээд цэцэрлэг хүрэх хүйтэнд амаргүй ажил, иймд автобусны тоог зайлшгүй нэмэх шаардлагатай байна. Шинэ, чанартай зам тависанд дахин баярлалаа.

Avatar

Гол нь түгжрээ 2019-11-29 64.119.25.142

Түгжрээ байхгүй болгоё гэвэл машингүй гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэмж өгөх хэрэгтэй. Тэгвэл тухайн гэр бүл ажил хийхгүй гэртээ бусдад гай болохгүй амьдарна

Avatar

Ооо 2019-11-29 66.181.161.92

Хотын хун амыг бууруулахгуй бол 1000 автобус байгаад нэмэргуй Дархан эрдэнэтийг хоту болгоочээ

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.13

Яг зөв. Үүнээс л болж хотын бүх асуудал үүсч байна. Хөдөө нутгаа, аймгийн төвүүдээ хөгжүүлээч ээ. Үйлдвэрлэл, бизнесийг татвараар дэмжиж, шинэ орон сууцыг зөвхөн хөдөө барих хэрэгтэй. Хотод зөвхөн хуучин байрыг буулгасан тохиолдолд л оронд нь байшин барихыг зөвшөөрөх ёстой. Энд ямар ч зай алга. Гэр хорооллыг устгаад байшин барина гэж мөрөөдөх хэрэггүй. Усаар хангаж хүчрэхгүй. Их дээд сургуулиа тарааж байршуулаач.

Avatar

Зочин 2019-11-29 66.181.184.44

Сургууль, цэцэрлэгийн хүүхэд хол зөөхөө больмоор байгаа юм. Зам дээр хүүхэд зөөсөн машин бөглөрөл үүсгээд, автобусанд хүүхэд зөөсөн эмээ, өвөө нар хамаг суудал эзлээд ажлаасаа ядраад, өвдөөд явж байгаа хүмүүст суух суудал ч оллдохгүй юм. Ядахдаа автобус дүүрэн хэрүүл үүсгэнэ. Настайчуудад үнэгүй автобусдах эрх биш, сард тэдэн удаа суу гээд мөнгийг нь өгчихмөөр юм. Хүүхдийнхээ эрүүл мэндийг боддоггүй хүмүүс юмаа, нойргүй, хоолгүй өглөө хэдэд гарч, шөнө хэдэд харьдаг бол.

Avatar

Зочин 2019-11-29 202.179.24.58

30 жил нийтийн тээвэр гэж ярилаа тосвийн сонго идэж уулаа бахь байдгаараа

Avatar

Зочин 2019-11-29 66.181.161.46

Хотын нийтийн тээврийн хүмүүс ажлаа хийж чадахгүй байгаа. 1-5 дахь өдрүүдийн 17.30-20.30 цагийн хооронд л бүх автобусыг ямарч саадгүй явуулж чадвал бүх асуудлыг шийдэчихж болно. Боломж бүрэн бий. Манай хотын машин зам дээрээ багатахгүй байгаа юм чинь метро ч юм уу дүүжин тээврээ нэн даруй хийчихвэл энэ асуудлаа амархан шийдна. Манай сонгогдсон дээдсүүд орондоо орох завгүй олзлолдон булаалдаад хэрэгжүүлэхгүй удаж байна даа. Энэ бол бидний сонголт байсан.

Avatar

Зочин 2019-11-29 202.131.243.190

Байнга автобусаар явдаг сэтгүүлч энэ ярилцлагыг авсан бол хүнд хэрэгтэй нийтлэл болох байлаа.

Avatar

Иргэн 2019-11-29 150.129.143.177

Хүнгүй явдаг чиглэл байхгүй. Тухайн чиглэлийн цагийн онцлог гэж байдаг. Жишээ нь хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн өглөөд ихтэй байдаг гэдэг юм уу. Тэрнээс биш бид зорчигч урсгалын тоог судалгаанд үндэслэж тээврийн хэрэгслээ төлөвлөдөг..,.ЭНэ хүн бас л ажлаа мэддэгггүй хоосоэ судалгаа гээд л сууж байдаг түшмэлтэнгүүдийн нэг Төлөвлөсөн бол ачаалал тэнцүү байх ёстой уиз дээ

Avatar

УБ дарга нар 2019-11-29 122.201.23.66

Яг тэр ачаалал ихтэй цагуудад нь автобусны жолооч нар нь амраа бодоод, түгжрэхгүйгээ бодоод аль болох нөгөө талдаа гарчихна. Тэгхээр ачаалалтай талдаа бараг автобус байхгүй. Бараг автобусгүй болхоор ирсэн ганц нэгхэн автобусандаа суух гэж бөөн юм болно доо! Суусан хойноо ч бөөн чихчилдээн, хөл гар дээрээ гишгүүлээд аюул болно доо.

Avatar

УБ хотын иргэн 2019-11-29 192.82.65.180

яасан хөгждөггүй нийтийн тээвэр вэ, хэдэн төгрөг нэмж, идэж уухгүйгээр ядаж хэдэн зуун мянган хүний төлөө 2 давхар автобус авч болохгүй гэж үү. Хүний төлөө сэтгэлтэй байсан бол аль хэдийн 2 давхар автобустай л байх байлаа. Дарга нар өглөө 1-р хороололоос автобусанд явж үзсэн үү. 10 р хороолол, Төмөр замын буудлуудад дээр ирээд хүн ихтэй гээд автобуснууд зарим нь зогсдоггүй. Хүнээ хол зогсч буулгаад л яваад өгдөг. Өглөө ажилдаа, явах, ирэхэд үнэхээр хэцүү байна. Олон хүний үнэр танар аймар.

Avatar

Зочин 2019-11-29 202.9.46.13

Зам дээгүүр хэрсэн тэр олон кабель утаснууд тээглэхээр байдаг учраас 2 давхар автобус явуулах боломжгүй юм гэсэн. Уул нь шийдчихэж болох асуудал юм шиг. Даанч тэр кабельнуудын эздийн эрх ашиг жирийн иргэдийнхээс "илүү" болохоор яалтай билээ … MCS гэх мэт

Avatar

УБ хотын иргэн 2019-11-29 192.82.65.180

Нийтийн тээвэр хариуцсан дарга нарт: Хонконг шиг 2 давхар автобустай болмоор байна. Өглөө бүр автобусанд суухад 30 жилийн өмнөх шиг яг хэвээрээ шахацалдаад, заримдаа бүр хэт шахалдаад гар хөл хаана яваагаа ч мэдэхээ болилоо. Арай хэтэрсэн юм шиг санагдаж байна. Нийтийн тээврийн хувьд "дараагийн буудлыг зарлахаас өөрөөр" хөгжсөн зүйл бараг алгаа. Автобусаа өдөр бүр цэвэрлэхгүй, заваан хэвээрээ, мал ачиж яваа юм шиг огцом тоормослох замаар хүмүүсийг чихэж шахдаг яг хэвээрээ_ чихэлдсэн хэвээрээ л б

Avatar

Монгол 2019-11-29 122.201.23.66

Энэ ч гайгүй хоосон автобуснуудын зураг байна.Орой баруун тийш мөнгөнзавъяа, пийсмоллоос зурагийн авсан бол /өглөө 10-р хорооллоос/ аймаар юм болж байгаа даа!!!!!

Avatar

NNN 2019-11-29 202.9.40.2

Niitiin teevereee ungui bolgoh buren bolomjtoi. ym bgamdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж