Загатнуулдаг гипсэнд баяртай гэж хэлэх цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Загатнуулдаг гипсэнд баяртай гэж хэлэх цаг болжээ

Загатнуулдаг гипсэнд баяртай гэж хэлэх цаг болжээ

Залуу сахилгагүй насандаа гараа эсвэл хөлөө хугалж үзээгүй хүн цөөхөн байх. Үгүй байлаа ч бид бүгд л найз нөхөд эсвэл хамаатан саднаа хөл, гараа хугалчхаад гипсдүүлчихсэн явж байхыг харсан. Гэмтэж бэртэх юу нь л сайхан байх билээ дээ. Өвдөхөөс гадна маш тухгүй гипс бас эдгэх дөхөөд ирэхээрээ аймшигтай загатнана.

Харин Чикагогийн хэсэг эрдэмтэд нийлж дээрх асуудлыг хөнгөвчлөхөөр шийджээ. Тэд ийнхүү ус нэвтэрдэггүй, агаар чөлөөтэй орж, гардаг шинэ төрлийн гипс зохион бүтээсэн байна.

Чикагогийн инженер Эшли Мой, цахилгааны инженер Жастин Брүкс, Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн багийнхны энэхүү эхлэлийн бизнес хөрөнгө оруулагчдын анхаарлыг их татаж байгаа гэнэ. Шинэ технологи шингэн резинээр хийгдэх бөгөөд 10 минутын дотор гарт тааран хатуурдаг гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

ЭХ СУРВАЛЖ: BOREDPANDA.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж