УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Үндсэн хуулийн Цэцийн даргыг сонгох хурал болно.
08.00
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд “Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгож, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг” болно. Холбоо барих утас:89119809
08.30
- ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Business breakfast" уулзалтад оролцоно. Уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд болно
- Монгол төрийн нэрт зүтгэлтэн, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг, Халхын Хүрээний газрын бүгд хэргийг ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны Тэргүүн сайд, Олон монголчуудыг илбэн тохинуулах сайд, Түшээт засаг, хошой чин ван, Говь түшээ гүний хошууны Засаг ноён Гадинбалын Чагдаржавын мэндэлсэний 150 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Төрийн ордны их танхимд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ба Төрийн түүхийн музейд хөрөг залах болон шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
09.00
- Театр – хүүхэд – Боловсрол" зөвлөгөөн Улсын Хүүхэлдэйн театрт болно. Холбоо барих утас: 99849000
- Татварын хуулийн шинэчлэлийн эдийн засагт үзүүлэх нөлөө үр, дүн эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын сангийн 502 тоотод болно.
- "Гадаад валютын нөөц" сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.
09.30
- "1000 инженер" нээлттэй итгэл-II ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд болно. Холбоо барих утас: 94060849
10.00
- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана
- “Аса цирк”-ийн урд байрлах “МТ” шатахуун түгээх станцын дэргэд “Зорчигч тээвэр III”-ын дарга Б.Цолмон Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” автобусыг туршина. Холбоо барих утас: 90979099
- ЭМЯ-ны А танхимд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн байгууллагад Дурангийн ариутгалын аппарат, биохимийн автомат анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, нярайн дулаацуулах ширээ хүлээлгэн өгнө. Холбоо барих утас: 86885060
- Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно
11.00
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд Мишиээл экспо төвд "Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019" уламжлалт үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Холбоо барих утас: 91910031, 99153766
- “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс АТГ-ын дарга , тэргүүн комиссар Дашдаваад АТГ-ын үүдэнд шаардлага хүргүүлнэ
- ШУА-ийн Тэргүүлэгчдийн байран 2019 оны “Шилдэг эрдэмтэн", “Шилдэг залуу судлаач" шалгаруулах ёслол болно. Холбоо барих утас: 98119897
11.30
- “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны хурлын “А” зааланд болно. Холбоо барих утас:99819291
15.00
- АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооны Соёлын өвийн төв Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яам дэмжин, Богд хааны ордон музей санаачлан хэрэгжүүлсэн Богд хааны “Ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлах” төслийн хаалтын ажиллагаа Богд хааны ордон музейд болно. Холбоо барих утас: 88016871, 91917416
- МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Ахлах багш, судлаач, доктор (PhD) Эрдэнэбилэгийн Гэрэлт-Од "Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь" сэдвээр лекц уншина. Лекц тус МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны дугуй танхимд болно.
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн форумаас 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгааг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30
- Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооноос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон авилгын асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол, эмийн үнийн асуудлаар Эм хангамжийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.