Эксплора shoppy.mn-тэй хамтарна | News.MN

Эксплора shoppy.mn-тэй хамтарна

Эксплора shoppy.mn-тэй хамтарна

Хонконгийн технологийн тэргүүлэгч компани Эксплора shoppy.mn-тэй хамтран хиймэл оюун ухаанд суурилсан дата аналитик, платформ цогц шийдлүүдийг Монголын ба гадаадын зах зээлд санал болгохоор боллоо.

Эксплора компани нь Хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шилжилт, стратегийн дүн шинжилгээ, Дата аналитикийн үйлчилгээг Chanel, Sasa, Ralph Lauren, Disneyland, L’Oreal, Rosewood Hotel Group, Credit Line зэрэг дэлхийн томоохон компаниудад үзүүлдэг мөн Ази Номхон Далайн бүс нутгийн Вьетнам, Филлипин, Индонези зэрэг орнуудад үйл ажиллагаа явуулдаг Хонконгийн топ технологийн компани юм. Эксплора компанийн Үүсгэн байгуулагч Дора Це 2019 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, Монголын цахим худалдааны тэргүүлэгч shoppy.mn платформыг хөгжүүлэгч Шоппи ХХК-тай хамтран Дата аналитикийн дэвшилтэт шийдлүүдийг Монголд анх удаа нэвтрүүлэн ажиллахаар хэлэлцэн шийдэж, Монголын мэдээллийн технологийн салбарын хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Тус компанийн хөгжүүлж буй Хиймэл оюун ухаанд суурилсан Дата аналитикийн платформыг shoppy.mn-ийн суурь системтэй интеграци хийснээр бүх төрлийн тайлангуудыг (Real Time) цаг тухайд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар гаргаж, “next-best-action” буюу хамгийн оновчтой дараагийн алхмыг санал болгон, Датанд суурилсан бизнесийн оновчтой шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг өгөх юм.

Уламжлалт маркетингийн арга барилаар өмнө нь нэгэн хэвийн реклам, сурталчилгаа, идэвхижүүлэлтийг нийтэд цацдаг нь байгаа онохгүй, зардал ихтэйгээс гадна боломжит хэрэлгэгчдийг өөрөөсөө түлхэх, залхаах ч үр дагаврыг бий болгох эрсдэлтэй бол, алгоритм, machine learning, big data ашиглан хэрэглэгчдийн онцлог, худалдан авалтын хэв шинж зэрэгт дүн шинжилгээ хийж “next-best-action” буюу борлуулалтыг боломжит хамгийн өндөр түвшинд хүргэх, зардлыг бууруулах маркетингийн шийдэл, алхмуудыг санал болгож, тархмал байдалтай байгаа Датаг төвлөрүүлэн (Real Time) горимд мэдээллийг цуглуулж, нарийвчлан боловсруулж, оновчтой шийдвэр гаргалтыг 1000 хувиар нэмэгдүүлэх юм.

Хоёр компанийн хамтарсан шийдлийг ашигласнаар бараа эргэлт нэмэгдэж, шийдвэр гаргалт хурдсан чанаржиж, зардал буурч, борлуулалт нэмэгдэнэ. Түүнчлэн Robotic Process Automation (RPA) технологийг ашиглан, өгөгдлийн хэмжээ ихтэй, байнга давтагддаг таскуудыг бүрэн автоматжуулах боломжтой болно.

Монголын худалдаа, банк санхүү, бусад салбарын компаниуд бизнесийн чамгүй их мэдээлэл цуглуулж, өгөгдлийн сангаа баяжуулдаг ч, тэр бүр тухайн мэдээллээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа нь борлуулалтын хэтийн төлөвлөлт хийх, бизнесийн зөв шийдвэр гаргах,  маркетингийн кампанит ажлуудыг зөв сегментэд чиглүүлэхэд хүндрэл учруулдаг.  Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа нь дотоод, гадаадын компаниудын онцлог, эрэлт хэрэгцээнд тохирсон цогц үйлчилгээг үзүүлж ажиллахаар боллоо.

Энэхүү шийдлийг тус компаниуд 2020 онд Азийн хэд хэдэн зах зээлд зэрэг нэвтрүүлэхээр тохиролцов. Тус үйлчилгээнд эхний ээлжинд тус компаниудын одоогийн үйлчлүүлэгч (Pilot) компаниудыг хамруулахаар төлөвлөж байна.

www.Shoppy.mn

www.facebook.com/shoppy.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-29 192.82.69.75

hong kong chin suirc bga bizdee

Avatar

Зочин 2019-11-29 66.181.184.25

Tuvshin Mend yu hiij yavaan?

Avatar

Зочин 2019-11-29 202.126.89.226

Hujaagiin ereenii baraag 3 dahin unetei zardag hujaa ezentei balai site aas hen yum avdiin.. hiimel oyun uhaan geel bn naad chin blockchaintaige adilhan immature buyu arai yriad bgada hureh boloogui technology ldo, blockcjain odoogor sekunded 50-100 uildel hdg getel amidral dr hden sayiig hj bj bidniig gaihashruulna

Avatar

Зочин 2019-11-29 66.181.184.92

ingel medkun bj meddin ahig amniha zorgoor yariad bdisht. ydj bhad ingj burqh chn niigemdee aimr hor honooltoi. ene talaar medehgu medleggu humus chini hudal ugend unemshine shuu dee. Medehgue zuie chimegu ungruuj sur. shoppy.mn tglech alban yosni franchise delguuruudees dealeriin erhteiger borluldag Mglin taor gants site

Avatar

Зочин 2019-11-29 182.160.0.226

Arail untei bainlee dundaj amidralaas deeguurhed zoriulsan ym bolowuudaa

Avatar

Зочин 2019-11-29 43.242.242.78

Бараанууд нь дэлгүүрийхээ үнэтэй ижил байдаг шдээ.

Avatar

Зочин 2019-11-29 202.21.109.47

neeh unteu umnuud chaachad tegeed terguulegch chaaah ni her boditoi um bol joohon mongol horson buusan une heleerei ter buduun sahaltai ahad bike bolgoomjtoi unaarai gej zahiidaaa taarch bsn ah bna

Avatar

Зочин 2019-11-29 202.21.113.238

zuitei manaihan suraad avdiim shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж