Олон Улсын Залуучуудын НОГООН НААДАМ Монголд | News.MN

Олон Улсын Залуучуудын НОГООН НААДАМ Монголд

Олон Улсын Залуучуудын НОГООН НААДАМ Монголд

Олон Улсын Залуучуудын НОГООН НААДАМ Монголд

Өнөөдөр болсон МҮОХ-ны ээлжит бус хурлаар ирэх оны есдүгээр сарын 13-аас 20-ны/2020.09.13-20/ хооронд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон Улсын Залуучуудын “Ногоон Наадам”-ын бэлтгэл ажлын тухай тайлагналаа. Энэхүү наадамд зориулж зургаан барилга байгууламжийг барьж байгуулж, сэргээн засварлаж байгаа юм. Үүнд: Техник спортын төв, Степпе Арена, Усан Спортын төв, Яармаг цэнгэлдэх, Буянт ухаа спорт ордон, Чойжин Ламын сүм зэрэг багтаж байна. Тэмцээнд “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг хэргжүүлж буй НҮБ-ын нийт 195 гишүүн орнуудын 18 нас хүртэлх 4’000 гаруй тамирчин орох төлөвтэй байна.

Тэмцээний спортын төрлүүдийн хувьд :

  • Байт харваа
  • Буудлага
  • Волейбол
  • Жудо
  • Жиү жицү
  • Крикет
  • Кураш
  • Сагсагбөмбөг (5х5;3х3)
  • Самбо
  • Спорт авиралт
  • Таеквондо
  • Туялзуур сэлэм
  • Усанд сэлэлт
  • Хөлбөмбөг
  • Хөнгөн атлетик
  • Цахим спорт
  • Чөлөөт бөх
  • Шатар
  • Ширээний теннис

 Паралимпийн төрлүүд :

  • Жудо
  • Туялзуур сэлэм

Тусгай олимп :

  • Волейбол
  • Ширээний теннис

 Дифлимп :

  • Сагсанбөмбөг (5х5)
  • Шатар гэх зэрэг 25 спортын төрлүүд багтжээ.

Энэхүү наадам нь цаашдаа хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөх тэнгэр 2019-11-28 203.91.115.43

Бага буурай орнуудын хөгжсөн түүхэн замналд иймэрхүү дэлхийн улс орнуудыг аль болох өргөнөөр оролцуулж чадсан олон талын үйл ажиллагаа нь маш их үр нөлөө үзүүлж хөгжил дэвшилт хүргэж ихээхэн хувь нэмэр тэдэнд авчирдаг болох нь нотлогдчихсон юм байнаа. Нэг ёсны жуулчид гэж харж болно яагаад дэлхийн аврага, олимпийг улс эх орондоо зохион байгуулахын төлөө хүчирхэг гүрнүүд тэмцэлдээд байдаг юм болдоо нэг бодоод үзэхэд буруудахгүйдээ. Зарлага гаргаж байж орлого олдогдоо тэхдээ энэ чинь бөөн орлого а

Avatar

Хөх тэнгэр 2019-11-28 203.91.115.43

Багахан тэнэгтээрэй дээ хүмүүсээ алс холыг харж чаддаггуй юмаа гэхэд өнөө маргаашаа гэж бодоход энэ тэмцээний шугамаар ОУОХ болон бусад спортын байгууллагуудаас зохих хэмжээгээр хөрөнгө санхүүжилт орж ирнэ, эдгээр тамирчин хүүхдүүдийн байр, хоол, унаа, үзвэр үйлчилгээний орлого нь бидний бизнес эрхлэгчдэд орж ирнэ, далимд нь бид бас Монгол эх орноо дэлхийн олон улсад сурталчилаад таниулаад авна, өөрийн орны хүүхэд залуусдаа өөрийн нутаг дээр бусад орны үе тэнгийнхэнтэй хурд-хүчээ сориод авна

Avatar

Зочин 2019-11-28 202.179.25.158

Энэ олон баяр наадмаа больмоор юмаа. Бас л татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэх ямар хэрэг байнаэ Ядуу Монголыг хөөргөж байгаад бөөн зардал гаргуулах нь. Харин баян орнууд нь инээгэд сууж байгаа.

Avatar

/-*-/ 2019-11-28 49.0.212.7

Баян орны том тамирчид нь тоохгүй, Орос Хятад Хойд-Солонгос Казахстан Беларус Вьетнам зэрэг газраас хэдэн өлөн оюутан л ирж тоглоно доо

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

Одооны энэ өдөр бүр шахуу барилддаг допингтой хэдэн бөх, өвөл зунгүй морь уралдуулдаг энэ олон эх захгүй найр наадам дээр нэмэгдээд бас бөөн жижиг сажиг тэмцээн уралдаан зохиож хөл толгой нь олдохгүй ужгирсан юм болохнээ, өтгөс буурлууд маань "тоглоом наадгай тоотой нь дээр" гэж сургасан буй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж