Олон Улсын Залуучуудын НОГООН НААДАМ Монголд

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Олон Улсын Залуучуудын НОГООН НААДАМ Монголд

Олон Улсын Залуучуудын НОГООН НААДАМ Монголд

Өнөөдөр болсон МҮОХ-ны ээлжит бус хурлаар ирэх оны есдүгээр сарын 13-аас 20-ны/2020.09.13-20/ хооронд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон Улсын Залуучуудын “Ногоон Наадам”-ын бэлтгэл ажлын тухай тайлагналаа. Энэхүү наадамд зориулж зургаан барилга байгууламжийг барьж байгуулж, сэргээн засварлаж байгаа юм. Үүнд: Техник спортын төв, Степпе Арена, Усан Спортын төв, Яармаг цэнгэлдэх, Буянт ухаа спорт ордон, Чойжин Ламын сүм зэрэг багтаж байна. Тэмцээнд “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг хэргжүүлж буй НҮБ-ын нийт 195 гишүүн орнуудын 18 нас хүртэлх 4’000 гаруй тамирчин орох төлөвтэй байна.

Тэмцээний спортын төрлүүдийн хувьд :

  • Байт харваа
  • Буудлага
  • Волейбол
  • Жудо
  • Жиү жицү
  • Крикет
  • Кураш
  • Сагсагбөмбөг (5х5;3х3)
  • Самбо
  • Спорт авиралт
  • Таеквондо
  • Туялзуур сэлэм
  • Усанд сэлэлт
  • Хөлбөмбөг
  • Хөнгөн атлетик
  • Цахим спорт
  • Чөлөөт бөх
  • Шатар
  • Ширээний теннис

 Паралимпийн төрлүүд :

  • Жудо
  • Туялзуур сэлэм

Тусгай олимп :

  • Волейбол
  • Ширээний теннис

 Дифлимп :

  • Сагсанбөмбөг (5х5)
  • Шатар гэх зэрэг 25 спортын төрлүүд багтжээ.

Энэхүү наадам нь цаашдаа хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж