Эрүүл хоол хүнс сонгох нь таны гэр бүлийн дархлааг хүчирхэг болгоно

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Эрүүл хоол хүнс сонгох нь таны гэр бүлийн дархлааг хүчирхэг болгоно

Хүйтний улирал ирээд буйтай холбоотой хүүхэд ч гэлтгүй томчууд бид ханиад, томуу тусч байгаа нь элбэг байгаа тул хэрхэн ханиаднаас урьдчилан сэргийлж дархлаагаа дэмжих хэрэгтэй талаар бид хүний их эмч С.Дулмаатай ярилцлаа.

-Ер нь дархлаа гэж юу вэ? Та бидэнд ерөнхий ойлголт өгөөч?

-Товчхондоо хүний биеийг эрүүл байлгах, өвчин үүсгэгч гаднын биетээс хамгаалах тогтолцоо юм. Үүнд хүний биеийн арьс, салстын бүрэн бүтэн байдал, амьсгалын, судас, ходоод гэдэс зэргээс эхлээд бүхэл дархлааны эрхтнүүд нийлэн цогцоор бүрдүүлдэг. Хүний биеийн дархлааны эсүүдийн 90 хувь нь хүний гэдсэнд оршин байдаг. Энэ эсүүд нь хүний биеийг гадны халдвараас хамгаалан оршдог хэмээн сүүлийн жилүүдэд бактери буюу бичил биетний талаар маш их ярьж байна.

Ер нь хүний биед гадны биет нэвтэрч орох хамгийн том үүд хаалга бол  хоол боловсруулах зам юм. амны хөндийгөөс цааш ходоод, нарийн бүдүүн гэдэс гэхчлэн явна. Энэ ч утгаараа хүний биеийн дархлааны эсийн ихэнх нь гэдсэнд бактери хэлбэрээр байдаг байх нь. Эдгээр бактериуд нь бидний хооллолтын байдлаас хамааран тоо хэмжээний хувьд их эсвэл бага тоогоор байна.  Тиймээс бид хоол хүнсээ хамгийн сайн мэдлэгтэйгээр сонгох хэрэгтэй. Сайн хүнс сонгосон бол хоол хүнсээр орж ирж байгаа эрдэс, амин дэм бидний биеийг тэтгэнэ. Хэрвээ бид чанартай амин дэмээр баялаг, биед ашигтай хоол хүнс сонгохгүй аваас биед шим тэжээлээр дутагдаж бид ядарч, сульдаж улмаар биеийн дархлаа мууддаг.

-Дархлаа муудаж байгааг илтгэх шинжүүд юу байх вэ?

-Хамгийн энгийндээ ажлын бүтээмж муудаж ядарна. Одоо өвлийн цагт бол хамгийн энгийндээ ханиад томуу хүрнэ. Цаашлаад тухайн хүний ямар эрхтэн систем хамгийн эмзэг, ядуу байна тэр нь хүндэрч өвчлөл үүсгэнэ. Цаг агаар нь хүйтэрч ханиад томуу ихэсдэг ч хүний дархлаа сайн байх юм бол хүн ханиад хүрэхгүй. Ханиад хүрлээ гээд эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн антибиотик хэрэглэх, ядарч байна хэмээн дусал тариа хийлгэх нь биеийн дархлааг улам л дордуулна гэсэн үг. Антибиотикийн зайлшгүй тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ. Үүний оронд гэр бүлийнхээ хоол хүнсийг сайн анхаарч ашигтай бактеритай ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС СОНГОХ НЬ ТАНЫ ГЭР БҮЛИЙН ДАРХЛААГ ХҮЧИРХЭГ БОЛГОНО.

-Тэгвэл эрүүл зөв зохистой хооллосноор дархлааны бактериуд илүү олон болно гэсэн үг үү? Бактери гэхээр л муу биш үү?

-Яг зөв. Бидний биед хүний биед сайн биеийг хамгаалагч сайн болон хүний биед ашиггүй олноороо үржвэл өвчин үүсгэх чадал бүхий муу бактери хоёр харилцан тодорхой харьцаатайгаар амьдарч байна. Энэ харьцаа тэнцвэртэй байх нь хүний дархлаа сайн, хүн эрүүл байна гэсэн үг. Харин сайн бактерийн тоо буурах нь бидний дархлааг муутгадаг. Сүүлийн үед бидний хооллолтын байдал нэлээд өөрчлөгдсөн. Хэт их боловсруулсан цагаан гурил, будаа хэт чихэрлэг, түргэн хоол их идэж байна. Гэтэл сайн бактерийн хоол нь боловсруулалт багатай хүнс буюу бор гурил, хивэг, болж өгвөл навчит тод өнгөтэй ногоо жимс, ялангуяа амьд бактери агуулсан тараг зэрэг юм.

Эдгээр хооллолт бидний дунд багассан учраас манай хүн амын дунд жингийн илүүдэл, таргалалт ихсэж үүнтэй холбоотойгоор цусны даралт ихсэлт, чихрийн шижин, хавдар зэрэг өвчлөл сүүлийн жилүүдэд ихэссээр байна.

-Тэгвэл амьд бактери агуулсан эрүүл хоол хүнснээс та бидэнд санал болговол?

-Danone брэнд нь дэлхийн хэмжээнд эрүүл хоол хүнс үйлдвэрлэгч дэлхийн шилдэг компанийн нэг.

Danone брэнд дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба худалдаагаар нэгдүгээрт эрэмбэлэгддэг.  Энэ брэндийн нэг бүтээгдэхүүн болох Актимел хүний биеийн дархлааг дэмжигч L.Casei Immunitass лактобактери агуулсан сүүн бүтээгдэхүүн юм. Энэ бактери нь хүний биеийн хамгийн ашигтай бактерийн нэг төрөл юм. Дээр нь В болон Д аминдэмээр баяжуулсан. Энэ нь хүний биеийг халдвар авахаас сэргийлж, боловсроогүй хоол хүнс, хорт бодисыг биеэс гадагшлуулж, дархлааг дэмждэг. Аль ч насныхан хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа ходоод, гэдэс нь хямарч амархан гүйлгэдэг, антибиотик, эмийн хэрэглээ ихтэй, мэс засалд орсон хүмүүс хэрэглэхэд дархлааг маш сайн дэмжин, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг давуу талуудтай. Энэ бүтээгдэхүүнээс нэгийг уухад та өдөрт авах аминдэмийн хэрэгцээнийхээ 15%ийг авдаг. Та эрүүл зөв хүнсээ сонгон ямар ч өвчнийг үл ажрах хүчирхэг дархлаатай болоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж