Ким Жон Ун “Талархлын баяр”-аар мэндчилэв

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун “Талархлын баяр”-аар мэндчилэв

Ким Жон Ун “Талархлын баяр”-аар мэндчилэв

АНУ даяар жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх Пүрэв гаригийг “Талархлын баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн “Талархлын баяр” өнөөдөр /2019.11.28/ тохиож байна. Америкчуудыг ид баярлан цэнгэж байхад Хойд Солонгос Япон тэнгис рүү пуужин харваж, тэдэнд “мэнд хүргэлээ”.

Пуужингийн туршилт орон нутгийн цагаар 17.00 цагийн үед болсон гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин мэдээлжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа нүүр тулан уулзсан бөгөөд тэдний уулзалт үр дүн муутай өндөрлөснөөс хойш Хойд Солонгос улс хэд хэдэн удаа пуужин харваад байна. Одоогоор хоёр улсын цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээ зогсонги байдалд байгаа юм.

Эх сурвалж:RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж