ХБ-аас олгосон санхүүжилтийн 59 хувь нь экспортыг дэмжжээ | News.MN

ХБ-аас олгосон санхүүжилтийн 59 хувь нь экспортыг дэмжжээ

ХБ-аас олгосон санхүүжилтийн 59 хувь нь экспортыг дэмжжээ

ХБ-аас олгосон санхүүжилтийн 59 хувь нь экспортыг дэмжжээ

МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 59 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэж байна. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200  гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. 2 дахь шатны санхүүжилтийн бэлтгэл ажил  үргэлжилж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 1570 ажлын байрыг шинээр бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувь, борлуулалтын хувь хэмжээг 27 хувиар өсгөжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 300 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн жил тус салбар нийт 1.3 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 30 хувийг дотооддоо борлуулж үлдсэн 70 хувийг гадны орнуудад экспортолсон байна.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-28 208.180.184.130

Зөв хөө. Улам их ногоон гаднаас олох хэрэгтэй. Тэгж байж төгрөг чангарна шүү.

Avatar

/-*-/ 2019-11-28 49.0.212.7

Үгүй та нар чинь тэр муу Америкийн хувийн банкнаас хэвлэн гаргадаг өмхий ногоон цаасаар яадаг юм, долларын ноёрхлыг устгахын тулд Орос Хятад хоёр хоорондоо "Бүс ба Зам" гэдгээ хурдан тавь гээд гуцаад байсан яав, гэнэт ухаан санаа эрүүлшив үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж