Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдоод 36 жилийн дараа суллагджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдоод 36 жилийн дараа суллагджээ

Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдоод 36 жилийн дараа суллагджээ

АНУ-ын Мэйриланд мужийн иргэн Альфред Честнат, Эндрью Стьюарт, Рансом Ваткинс нар 1984 онд 14 настай хүүг хөнөөсөн хэрэгт буруутгагдан бүх насаараа хорих ялаар шийтгүүлжээ. Хилс хэрэгт гүтгэгдсэн Честнат Балтимор хотын шүүхэд хэргийг дахин нягтлан шалгаж өгөхийг хүссэн бөгөөд түүний хүсэлтийг ёсоор болгосон байна. Ингээд хэргийг дахин шалгаад дээрх гурван хүнийг гэм буруугүй болохыг нь нотолжээ.

Тэднийг ийн өсвөр насны хөвгүүд байхдаа хилс хэрэгт гүтгэгдсэн нь тухайн үед ажиллаж байсан цагдаа, прокурорын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэсэн байна. Тухайн үед цагдаа нар гэрчүүдийн мэдүүлгийг хангалттай сонсолгүй, гэрэл зургийн хальсан дээр буусан гурван өнгөт арьст хүүг шууд хэрэгтнээр татсан байна.

Өмгөөлөгч Мэйрилин Морсбигийн ярьснаар тус мужид хилс хэрэгт гүтгэгдээд, хожим нь хэргийн үнэн мөн нь илэрч цагаатгагдсан хүмүүст нөхөн төлбөр олгох хууль байдаггүй бөгөөд тэрбээр энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө ажиллаж байгаагаа ярьжээ. Мөн Тэрбээр дээрх шиг хүмүүсийг эргээд олон нийтийн дунд орж, нийгэмшихэд тусалж, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж