Чуулган: Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа | News.MN

Чуулган: Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа

LiveЧуулган: Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа

Чуулган: Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа
16 : 13
2019-11-28

Чуулган: Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа

Чуулганы хуралдаанаар хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийн эцсийн хэлэлцлээ. Тогтоолын төсөлд батлагдсанаар өрхийн бүртгэлд бүртгэлтэй 0-18 насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн олгох бөгөөд хуулийн төсөл 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм. Ингээд холбогдох асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлээгүй учраас хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Үүний дараа чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийг барих явцад дотоодод үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжийг экспортлох бөгөөд түүнд төлсөн татварыг 100 хувь буцаан олгох тухай юм. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал гаргаж, хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг батлав.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

15 : 55
2019-11-28

Чуулган: Ардчиллын ойд зориулсан шагналын тухай хуулийг хойшлуулав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.28/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийтдээ 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Ардчилсан хувьсгалын ойд зориулсан 30 жилийн ойн медал гардуулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдах байсан ч байнгын хорооны ирц хүрсэнгүй. Тиймээс Баасан гариг хүртэл хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан юм. УИХ-ын дарга Л.Энх-Амгалан “Маргааш 09.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдвал маргааш хэлэлцэх боломжтой” гэсэн тайлбарыг өглөө.

Ингээд чуулганы хуралдаанаар Хоршооны тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалт явууллаа. Учир нь өнгөрсөн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүд үг хэлсэн учраас өнөөдөр зөвхөн санал хураах юм. Ингээд Хоршооны тухай хуулийн төслөө санал хурааж,н хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийтдээ 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Ардчилсан хувьсгалын ойд зориулсан 30 жилийн ойн медал гардуулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдах байсан ч байнгын хорооны ирц хүрсэнгүй. Тиймээс Баасан гариг хүртэл хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан юм. УИХ-ын дарга Л.Энх-Амгалан “Маргааш 09.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдвал маргааш хэлэлцэх боломжтой” гэсэн тайлбарыг өглөө.

Ингээд чуулганы хуралдаанаар Хоршооны тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалт явууллаа. Учир нь өнгөрсөн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүд үг хэлсэн учраас өнөөдөр зөвхөн санал хураах юм. Ингээд Хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Тиймээс хуулийн төслийг холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулганы хуралдаанаар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-28 116.34.146.47

Энэ японууд цацраг идэвхтэй бүтээгдэхүүн манайд зараад байгаа юм шиг байна шүү хүнсний япон бүтээгдэхүүн битгий аваарай кагоми ундаа фүкүшима д хийсэн юм байна.

Avatar

Зочин 2019-11-28 116.34.146.47

Гааль цацраг идэвхт бодисын хэмжээ шалгаарай

Avatar

Зочин 2019-11-28 203.169.49.112

ХЯНАЛТГҮЙ МӨНГӨ ЗАРАХ ХААЛГАА НЭЭСЭН ҮҮ.

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

Нөгөө Занданшатар чинь огцроо юу даа, энэ мэдээн дээр 2 удаа УИХ-ын дарга Л.Энх-Амгалан гэсэн байна

Avatar

Нүд чих 2019-11-28 64.119.27.115

УИХ -ын дарга Л.Энх-амгалан гэж хүн болсон юм уу? Юу бичээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2019-11-28 202.21.99.170

shagnal bagadaagui. odoo ajil hiildee.

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

Багадаагүй, ихэдсэн, гэхдээ одооны улсын шагнал биш, өмнө нь байсан БНМАУ гэдэг улсын шагналууд юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж