Хот 319.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ | News.MN

Хот 319.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ

Хот 319.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ

Хот 319.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хуралдуулж,  Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, мөн нийслэлийн ИТХ-ын тов зарлах тухай асуудлуудыг хэлэлцэж тогтоол гаргалаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэв. Нийслэлд 2020 онд 985 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд суурь орлого 894.1 тэрбум, суурь зарлага 338.1 тэрбум, улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төсөлд тусгажээ. Ирэх оны төсөв Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр орлого нэмэгдүүлэх чиглэгдсэн талаар холбогдох албанаас онцлов. Түүнчлэн Улаанбаатар хотын хэт их  төвлөрөлийг  сааруулах, авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, парк шинэчлэл хийх зэрэг томоохон ажлуудыг ирэх онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, үүнтэй уялдуулан нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулсан байна.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэдээс санал авч, тусгасан онцлогтой. Тодруулбал, нийслэлийн 2020 оны төсвийн талаарх нээлттэй хэлэлцүүлэгт 400 орчим иргэн оролцож, санал өгчээ. Иргэдээс гол төлөв дүүрэг, хороодод хийж буй удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвий хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг хийх зэрэг саналууд иржээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирэх  оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ногоон байгууламж нэмэгдүүлэх бодлого баримталсан гэдгээ онцоллоо. Ингэхдээ ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн газрын арчлалт, хамгаалалтыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах аж. Хуралдааны үеэр Тэргүүлэгчид иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй газраа зориулалт бусаар ашиглаж, олон хүндрэл учруулдгийг дурдаад энэ чиглэлд анхаарч ажиллахыг сануулав.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас ирэх онд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн зэрэг есөн барилга, байгууламжийг хувьчлахаар санал оруулсан. Тэргүүлэгчдийн олонх нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн байр, Баянгол дүүргийн I хорооны ӨЭМТ-ийн барилгуудыг  хувьчлах  шаардлагагүй гэж үзэв. Улмаар уг асуудлыг “дэмжээгүй” гэдэг саналтайгаар нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. мчийн харилцааны газрын мэдээлж буйгаар  ирэх онд есөн барилга, байгууламжийг хувьчилсанаар нийслэлийн төсөвт 68.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж