Дунд сургуульд байхдаа бид нэг бол бусдад дээрэлхүүлж, эсвэл бусдыг дээрэлхдэг хүүхэд байсан. Аль нь ч байлаа гэсэн тэр үеийн дурсамжууд хичнээн ч жил өнгөрсөн мартагддаггүй билээ.
Луй Амундсоны 10 настай охин түүнээс "Та бага байхдаа хүүхэд дээрэлхдэг байсан уу?" хэмээн асуужээ. Чухам тэр үед Луй өнгөрсөн бүгдийг санаж Чад Моррисэттэй холбоо барьж ахлах ангид сурч байхдаа үргэлж дээрэлхдэг байсандаа уучлал гуйхаар шийджээ. Чад Моррисэт түүнийг уучилсан бөгөөд хэн хэнийх нь нуруун дээрээс хүнд ачаа аваад хаячихсан мэт л санагдсан гэнэ.
8850 хүнээс судалгаа авч үзэхэд тэдний хагас нь 20 наснаасаа өмнө дандаа дээрэлхүүлдэг байсан, 18 хувь нь үргэлж бусдыг дээрэлхдэг байснаа хүлээн зөвшөөрчээ. Бусдыг дээрэлхдэг байсан гэх хүмүүсийг цааш нь судлаад үзэхэд ихэнх нь хамаатан нь нас барсан, эцэг эх нь салсан гэх мэт асуудлаас үүдэн стресстсэндээ бусдыг дээрэлхдэг байсан гэжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: boredpanda.com
Холбоотой мэдээ