Тамхины эсрэг "Хор баяртай" аян хэрэгжүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Тамхины эсрэг "Хор баяртай" аян хэрэгжүүлэхээр болжээ

Тамхины эсрэг "Хор баяртай" аян хэрэгжүүлэхээр болжээ

Монголчуудын дунд хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл элбэг байна. Тиймээс Төрийн болон ТББ-ууд хамтран “Хор баяртай” аяныг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Уг аяны зорилго нь Ерөнхий боловсролын сурагчдад тамхины хор хөнөөлийг ойлгуулах, хэрэглээг бууруулах ялангуяа Төрийн албан хаагчдын тамхидалтыг багасгахад чиглэж байгаа аж.

Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хэсэг нь дам тамхидалтад өртдөг байна. Эрчүүдийн 49,1 хувь, эмэгтэйтэйчүүдийн 23 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс ЕБС-ийн сурагчдын 63,1 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн гэжээ.

“Дэлхийн улс орнууд тамхидалтын эсрэг шат дараатай арга хэмжээ авч байхад манай улсад энэ төрлийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа юм. Гэхдээ бид оройтоогүй. Урьдчилан сэргийлж болох уршигт өвчинд нэрвэгдэхгүйн төлөө, эрсдэлт хэрэглээндээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавихгүйн тулд өнөөдрөөс анхаарах хэрэгтэй” гэдгийг уг аяны зохион байгуулагчид ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж