Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, нийслэлийн Боловсролын газар, MCDF group байгууллагууд хамтран “Хор баяртай” аяныг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү аяныг JCI Монгол байгууллагын “One community” төслийн хүрээнд JCI Гранд салбар байгууллагаас санаачилсан юм байна.
Уг төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг бууруулахад мөн Төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэж байгаа аж. Хор баяртай аяныг сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс