Таван см үстэй төрсөн хүүг Маугли хэмээн хочилж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Таван см үстэй төрсөн хүүг Маугли хэмээн хочилж байна

Таван см үстэй төрсөн хүүг Маугли хэмээн хочилж байна

Бяцхан Оскар Жонес эхээс төрөхдөө л өтгөн хар үстэй байжээ. Түүнийг хүмүүс хараад Маугли хэмээн хочлох болсон байна.

Анх Оскар хүүг эход харж байхдаа л эмч нь түүнийг нэг см үстэй байна хэмээн хэлж байжээ. Харин энэ ертөцөд мэндлэхдээ тэр аль хэдийн таван см өтгөн хар үстэй болсон байжээ.

Ийнхүү Оскар хүү мэндлээд ердөө найман долоо хонож байхдаа анх удаа үсчний газраар үйлчлүүлсэн байна. Түүний эцэг 29 настай Жошуа Жонес, эх 36 настай Сара Морртс нар хүүгээ олохоос өмнө хамтдаа Маугли үзэж байснаа санан "Бид үнэхээр нүдэндээ ч итгээгүй. Түүний үс үнэхээр тас хар өнгөтэйгөөр зогсохгүй их өтгөн. Уг нь бид хоёрын үс бор өнгөтэй. Бусдаар бол тэр аавтайгаа маш адилхан. Оскар хэвтэж байхдаа үсээрээ тоглох их дуртай ч ихэнхдээ гараа үсэндээ орооцолдуулаад уйлаад дуусдаг. Бид анх хяналтанд орж байхдаа эмчээс бидний хүүхэд үстэй байгаа талаар сонссон юм. Гэхдээ арай ч ийм их үс төсөөлж байсангүй л дээ. Бид түүнийг хараад л шууд Маугли хүүг санасан. Ийнхүү бид хүүгээ Маугли хэмээн хочилдог болсон" гэжээ.

Өдгөө Оскар хүүгийн үс 12 см болтлоо ургажээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж