Есдүгээр сарын 23: Өдрийн гол үйл явдал

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 23: Өдрийн гол үйл явдал

Есдүгээр сарын 23: Өдрийн гол үйл явдал

Happy Birthday to You дуу зохиогчийн эрхгүй нийтийнх болов

Лос-Анжелесийн шүүх Warner/Chappell Music компанид Happy Birthday to You ("Төрсөн өдрийн баярыг чамд хүргэе ") дууны эрх хамаарагдахгүй гэсэн шийдвэрийг гаргасан тухай Los Angeles Times сонин мэдээлэв. Уг дууны зохиогчийн эрхтэй байсан “Clayton F. Summy Co” компанийг залгамжлан авсан Birch Tree Group-ыг 15 сая доллараар худалдан авсан дээрх компани тэр дууны эрхийг авна гэж заргалдсан байв. Шүүхийн шийдвэрийг шүүгч Жорж Х. Кинг (George H. King) танилцуулж, тэрбээр дууны зохиогчийн эрх нь зөвхөн жөгжмийн найруулгад байж болох юм. Харин дууны үгийн зохиогчийн эрх хариуцагч ба гомдол гаргагч нарт хэзээ ч байгаагүй гэж шийдвэрээ танилцуулжээ.


Австрали аравдугаар сард Ойрхи Дорнодын дүрвэгсэдийг хүлээн авна

Австралийн Цагаачлал ба хил хамгаалалтын яамны сайд Питер Дантон ойрын хоёр сарын дотор Ойрхи Дорнодын дүрвэгсдийг хүлээн авна гэж мэдэгдлээ.

Хямралын бүс рүү Австралийн яам албадын мэргэжилтнүүд очин Ногоон тивд суурьших хүмүүсийг шилж байгаа гэнэ. Хүмүүсийн нэр хаяг, эрүүл мэнд аюулгүй байдлыг нарийн тогтоож авах нь чухал гэж сайд хэлсэн байна. Есдүгээр сарын 9-нд Австрали Сири, Иракийн 12 мянган цагаачдыг хүлээн авна гэж мэдэгдсэн билээ. Мөн тэр өдөр “Исламын улс” бүлэглэлийг бөмбөгдөхөд Австрали оролцохоор шийдсэн юм.


Грекийн гол сайд нар нь өмнөх тушаалдаа эргэн орцгоов

Грекийн ерөнхий сайд Радикал зүүний хүчний СИРИЗА эвслийн лидер Алексис Ципрас засгийн газраа бүрдүүлсэн гэж Reuters мэдээлэв. Шинэ танхимын гол суудлуудад өмнөх засгийн газрын сайд нар хэвээр үлдэв. Тухайлбал, Евклид Цакалотос (Euclid Tsakalotos) Сангийн сайдаа үргэлжлүүлэн хийнэ. Шинээр дахин өөрийн тушаалд Гадаад хэргийн сайд Никос Котзиас (Nicos Kotzias), Эрчим хүчний сайд Панос Скурлетис (Panos Skourletis) мөн Батлан хамгаалахын сайд эвслийн “Бие даасан грекүүд” намын лидер Панос Камменос нар эргэн томилогджээ.


Шакира Ленноны дуугаар НҮБ-ын саммитийн нээнэ

ЮНИСЕФ-ийн сайн санааны элч бөгөөд дуучин эмэгтэй Шакира, Жон Ленноны Imagine дууг НҮБ-ын даяарчлалын хөгжлийн саммитийн нээлт дээр дуулна. Сирийн хямрал болон дүрвэгсдийн сүйрлийн байдалтай үеэр тэр алдартай дууг дахин сонсгох хэрэгтэй юм хэмээн Шакира хэлжээ.

Есдүгээр сарын 25-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблйн хуралдаан дээр ромын хамба Франциск үг хэлэх бөгөөд дараа нь Нүбын саммит эхлэн Шакира дуулах юм.


Европын холбоо дүрвэгсдийн асуудлаар ярилцаж байна

Дүрвэгчдийн асуудлыг өнөөдөр Брюссельд дахин хэлэлцэж байна. Европын холбоо яаралтай саммитийг зарлан цугларчээ. Оны эхнээс Европт 360 мнга гаруй цагаачид нэвтэрсэн байгаа. Тэд нарын ихэнх Германд суурьшихыг эрмэлзэж байгаа юм. Ангела Меркелийн засгийн газар ч үүний эсрэг биш байгаа. UniCredit байгууллагын шинжээчид дүрвэгсэд зориулсан төрийн санхүүжилт нь ойрын жил хагасын дотор Германы дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0,3 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцлоо. Цаашид тэр нь улам өснө гэсэн хандлага байгаа юм. Гэхдээ дүрвэгсэдэд 10 тэрбум еврог жилд зарцуулна гэж санасан бундестаг зарлагын хэсгийг өөртөө авах саналыг Вашингтонд тавьжээ. Мөн түүнчлэн дүрвэгсэдэд 7,5 тэрбум доллар зарцуулаад байгаа Туркт туслах асуудал өнөөдөр бас яригдах юм.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд: Франк-Вальтер Штайнмайер: "Турк нь хоёр сая дүрвэгсдийн хүлээн авч ачааны хүндийг үүрлээ. Тус оронд болон дүрвэгч цагаачдыг хүлээн авч буй бусад орнуудад шууд санхүүгийн тусламж үзүүлэх ёстой гэж би үзэж байна”.


Украины өр

Өнөөдөр Украин евро үнэт цаасны 500 сая долларыг эргүүлэн төлөх ёстой. Киев зээлдүүлэгч нартайгаа өрийн зохицуулалт хийж чадсан байгаа бөгөөд 19 тэрбум гаруй долларын зээлийн 20 хувийг цайруулсан байгаа_ үлдсэн өрийг нь дөрвөн жилийн дотор эргүүлэн төлөх юм. Гэхдээ Киев зөвхөн томоохон зээлдүүлэгч нартай л тохиолцоо хийсэн ба жижиг зээлдүүлэгч нар нь түүнд нь дургүй байгаа юм. Тэд тохиролцоонд бооно гэж хэлсэн юм. Өнөөдөр Киевийн төлөх 500 сая долларын 25 орчим хувь нь тэднийх юм. Дургүйцэж байгаа тэд зээлийн гол зуучлагч Templeton сан эсвэл гол зээлдэгч Украины Сангийн яамтай тохиролцох шаардлагатай болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж