АНУ: Химийн үйлдвэр дэлбэрч, 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

АНУ: Химийн үйлдвэр дэлбэрч, 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна

АНУ: Химийн үйлдвэр дэлбэрч, 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна

АНУ-ын Техас мужид байдаг газрын тос, химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, үйлдвэр шатаж байна.  “TPC Group”-ийн үйлдвэрийн төхөөрөмжүүдийн нэгэнд нь доголдол үүссэний улмаас өчигдөр /2019.11.27/ гал гарч, улмаар хэд хэд дараалсан дэлбэрэлтүүд болсон байна.

Үүнтэй холбогдуулан дээрх үйлдвэрийн ойр орчимд амьдардаг 60 мянган иргэнийг албадан нүүлгэх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Хоёр дахь өдрөө шатаж буй уг үйлдвэрт өнөөдөр /2019.11.28/ дахин хүчтэй дэлбэрэлт болсон байна. Тус үйлдвэр нь 175 ажилтантай бөгөөд дэлбэрэлт болох үеэр 30 хүн ажиллаж байжээ. Хүний амь нас хохирсон явдал болоогүй талаар албаны хүмүүс мэдээлэв.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж