2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 40 хувьцаат компанийн 74,609,482 төгрөгийн үнийн дүн бүхий 438,270 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Агротехимпекс" ХК (ATI +13.93%) болон "Материалимпекс" ХК (MIE +13.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" ХК (SOR -15.00%) болон "Монинжбар" ХК (MIB -11.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.21 хувиар өсч 18670.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,526,682,734,225.12 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ