Шинэ Зеланд анхны ХДХВ-тай спермийн банктай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд анхны ХДХВ-тай спермийн банктай боллоо

Шинэ Зеланд анхны ХДХВ-тай спермийн банктай боллоо

Дэлхийн анхны ХДХВ-тай спермийн банк Шинэ Зеландад нээгдлээ. Шинэ Зеландын ХДХВ-ын сан, Эерэг эмэгтэйчүүд байгууллага, Эерэг бие байгууллагууд хамтран "Эерэг сперм" спермийн банк нээж анхны гурван эрэгтэй донороо хүлээн авлаа. Банкны анхны гурван донор далд хэлбэрийн ХДХВ өвчнөөр шаналж байгаа аж. Тэдний нэг нь Дамьен Рюл-Нил. Тэрбээр 1999 онд ХДХВ туссан хэмээн оношлогдож, 18 жилийн өмнөөс эмчилгээ хийлгэж эхэлснээсээ хойш далд хэлбэрийн ХДХВ-тай болсон байна.

Спермийн цахим банк нь ХДХВ-тай донор хайж байгаа хүмүүст үйлчлэх абөгөөд вирусыг дамжуулалгүй эмчилгээ хийх үр дүнтэй арга хэмээн дүгнэж байна. Энэхүү санаачлага нь Шинэ зеландчуудад ХДХВ-ын талаар мэдлэг олгохоос гадна вирус тээгч хүмүүст шинэ амьдрал бүтээж болох итгэл найдвар төрүүлж байгаа гэнэ. Эерэг сперм банк үр тогтоох үйлчилгээ хийхгүй гэдгээ хэлсэн ч хэрвээ хоёр тал тохиролцвол тэднийг үр тогтоох эмнэлэгтэй холбож өгнө хэмээж байна.

Доктор Марк Томас бол 30 гаруй жил ХДХВ-ын халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж байгаа эмч бөгөөд тэдгээр хүмүүсийг талаарх олон нийтийн үзлийг өөрчлөх үүднээс "Олон нийтийн үзэл бодол харьцангуй эерэг болж байгаад бид их баяртай байна. Гэсэн хэдий ч ХДХВ-тай зарим хүмүүс өөрсдөөсөө санаа зовж, бусдын дунд чөлөөтэй амьдарч чадахгүй хэвээр байна. Энэ нь цаашлаад ХДХВ илрэхгүй байх, эмчилгээнд хамрагдахгүй байх, бусдад дамжуулах өндөр эрсдэл дагуулдаг" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж