Тайландын нийслэл Бангкокоос хойш 628 км-т байрлах Нан хошууны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үхсэн бугыг олж, албаныхан задлан шинжилгээ хийжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 25-нд "Хүн Сатан" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид хэдэн өдрийн өмнө үхсэн байж болзошгүй 200кг жинтэй нас бие гүйцсэн бугыг оффисийн ойролцоогоос олжээ. Бугын гэдэснээс кофе, бэлэн гоймон, хогны уут, резинэн бээлий, дотуур хувцас зэрэг олдож, хүн төрөлхтөн хог хаягдлаа багасгах тал дээр бодит ажил хийж эхлэхийг сануулжээ. . Цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Криангсак Тамомпүн задлан шинжилгээгээр бугын гэдэснээс их хэмжээний гялгар уут гарч ирсэн бөгөөд тэр нь ч бугын үхлийн шалтгаан байж болзошгүй талаар ярьжээ.
Тайландчууд жилд дор хаяж гурван мянган гялгар уут хэрэглэдгээрээ дэлхийд хуванцар хог хаягдлыг үүсгэдэг хамгийн том орнуудын нэгээр нэрлэгддэг. Тайландчуудын хаядаг гялгар уут гудамж, талбай, далай, тэнгис, амьтдын нутагладаг газруудыг ихээр бохирдуулдаг аж.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ