Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож буй билээ. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Цэдэвийн Цэрэн “Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар, тэр дундаа дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, хөгжлийн түүчээ болж буй сэргээгдэх эрчим хүчний салбарын үе үеийн түүхийг бүтээлцсэн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжлүүлэн яваа нийт ажилтан, албан хаагчид, хамтран ажилладаг харилцагчиддаа “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” үүсч, хөгжсөний түүхт 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэв.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ