МҮОХ-ын ерөнхийлөгчийг 2020 оны гуравдугаар сард сонгоно | News.MN

МҮОХ-ын ерөнхийлөгчийг 2020 оны гуравдугаар сард сонгоно

МҮОХ-ын ерөнхийлөгчийг 2020 оны гуравдугаар сард сонгоно

МҮОХ-ын ерөнхийлөгчийг 2020 оны гуравдугаар сард сонгоно

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр /2019.11.28/ 10.00 цагт эхэллээ. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд байсан. Тэгвэл МҮОХ-ын ерөнхийлөгчийг сонгууль болохгүй,  олимпизмын асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийг ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-нд тодруулах гэнэ.

Олон улсын олимпийн хорооны дүрмээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зарласан өдрөөс хойш дор хаяж 90 хоногийн дараа сонгууль явуулах журамтай юм байна. Энэхүү журмын дагуу өнөөдрөөс эхлэн сонгуулийг зарлаж, нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвших эсэхээ мэдүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой юм байна.

Дашрамд мэдээллэхэд, МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өнгөрсөн аравдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөх болсноо өргөдөлдөө дурдсан.  Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг орлон гүйцэтгэж байгаа юм.

Б.Батүшиг нь МҮОХ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн. Мөн түүнтэй хамт МҮОХ-г авахаар Н.Түвшинбаяр, Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөх юм. Н.Түвшинбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгүүлж байгааг гэсэн албан бус мэдээдэл байна. Тэрбээр МҮОХ-ны даргааг сонгогдвол дэд ерөнхийлөгчөөр Д.Дагвадоржийг ажиллуулах тохиролцоо аль хэдийн саарал ордонд зурагдсан гэх. МҮОХ-ны харъяад спортын бүх холбоод мөн Допингийн эсрэг төв багтдаг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-28 203.91.115.51

Ene dundaas hamgiin bolomjiin ner devshigch Bat-Enkh bndaa

Avatar

Зочин 2019-11-28 202.179.2.147

Olimp bolohod hedhen sar dutuu baihad dargagui baij baidag unen butehgui ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж