Х.Баттулгын гараар парламентын засаглалыг бататган ёсчлуулав | News.MN

Х.Баттулгын гараар парламентын засаглалыг бататган ёсчлуулав

Х.Баттулгын гараар парламентын засаглалыг бататган ёсчлуулав

Х.Баттулгын гараар парламентын засаглалыг бататган ёсчлуулав

Анхдугаар Үндсэн хуулийг баталсан, Бүгд найрамдах улсаа тунхагласны  95 жилийн ой өнгөрөгч Бямба гаригт тохиож,  Төрийн ордонд болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баталгаажуулах ёслолд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд төр засаг, нийгэм улс төрийн бүх л томчууд оролцов.

Хүрэн даавуун дээлээр гоёсон Ерөнхийлөгч нөгөө л нөгөөл бүлэглэл, олигархи гэх улиг болсон чинжүү хорон үгээ ёслолын индэр дээрээс “чулуудсан” ч түүний гараар парламентын засаглалыг бататган ёсчлуулсан нь Г.Занданшатарын гавьяа байлаа.  Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсч байсан өөрчлөлт бол Ерөнхийлөгчийн засаглал.  Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга “Улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмблэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, ёсчлох нь зүйтэй” гэж үзсэнээ хэлсэн үгэндээ онцолсон билээ.

Гэвч,У.Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй” гэж нэрлэгдэж явсан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Ерөнхийлөгчийн засаглал гэх холын шуналд цэг тавьж, өөрийнх нь гараар Монголын ардчилал, парламентын засаглалыг бататгаж чадна гэж төсөөлсөн нь үнэндээ цөөхөн.

Энэ удаагийн УИХ эрх шинэчлэлт хийж чадаагүй ч бүгдээрээ хэлэлцэж, бүтэн зунжин хэрэлдсэнийг ямартаа ч Гүйцэтгэх засаглалдаа бүрэн эрх мэдэл өгсөн нь нэг алхам,  Ерөнхийлөгчийн өөрийнхөө амаар хэлсэнчлэн урагшаа хагас алхаж буй нь сайн хэрэг. Хэрэв энэ удаад МАН гэрийн даалгавраа хийж чадахгүйд хүрсэн бол Ерөнхийлөгчийн засаглал Монголд бодитойгоор амилах байлаа.  Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баталгаажуулснаар ирэх 2020 оны тавдугаар сарын 25-наар шинэчлэн өөрчлөгдсөн Ардын намын автор бүхий Үндсэн хууль хэрэгжиж эхэлнэ.

Ингээд ёслолын үеэр Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хэлсэн үгийг эшлэл болгон хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

  • – “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох, улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан.
  • -Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа.
  • -Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй.
  • -Сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй.
  • -Гэхдээ чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид найман жил хүлээхэд хүрнэ.
  • -Юун түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүй сайн сайхан эрэмблэгдэх учиртай хэн ч мартаж болохгүй.
  • -Монголчууд сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ёсчилж байна.
  • -Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон  шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

  • -Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг.
  • -Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
  • -Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна.
  • -Үндсэн хуулийн суурь зарчмаа хэрэгжүүлж, САЙН ЦАГ, САЙХАН ИРЭЭДҮЙН төлөө хамтран зүтгэхийг уриалъя. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол эх орон минь энх оршиж, сэргэн мандах болтугай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-28 202.179.25.33

Занданшатарын гавъяа гэнэ үү элэг хөшлөө. Харин ч гурилдсан хууль баталсан МАН бол өөдгүй новшүүд. Ерөнхийлөгч хэлсэн шүү чамлахаар чанга атга гэж

Avatar

Зочин 2019-11-28 192.82.78.249

Баттулга хулчгар гар юм байна л даа. МАНАН-ын гарын хүн гэдгээ харууллаа

Avatar

irged 2019-11-28 66.181.161.46

goyo bna

Avatar

Зочин 2019-11-28 202.9.45.5

Гарчиг нь ямар сүртэй юм бэ Хүчирхийлэл….

Avatar

Сонгуулийн шоу хийж тархи угаахаа зогсоо 2019-11-28 49.0.212.7

Гарчиг нь "Хүний гараар могойг амжилттай бариуллаа", эсвэл "дайсныг өөрийн нь хүнээр устгаж санаа амарлаа" гэсэн байгаа

Avatar

Зочин 2019-11-28 202.9.45.5

Хүчирхийлэл үйлдээ юу Ухаан алдуулж байгаад гарын үсгийг нь зуруулсан юм биз дээ Одоо шүүхээр явах болж дээ

Avatar

зочин 2019-11-28 66.181.184.245

"одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль хүчингүй бол" гэх мэт алдаа энэ зохиогчийн нэргүй өгүүлэлд байна. болор дурангаараа болон өөрсдөө сайн шалгаж нягталж баймаар

Avatar

Зочин 2019-11-28 64.119.21.107

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн сайн, мууг амьдрал харуулах байх. Харин сүүлийн 27 жилд ганц олдсон боломжийг ашиглаад парламентаа 2 танхимтай болгосон бол аштай юу!!! Гэвч эд нар айгаад тийм өөрчлөлт хийхгүй нь тодорхой байсан юм л даа! Хулгайч нарт ашиггүй учраас! Яагад гэвэл: АИХ бий болчихвол эд нар ард түмний хяналтад шууд орчих учраас дураар дургих аргагүй болох учраас!!! За одоо яая гэхэв, дахиад 20 жил хүлээх болж дээ!!!

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

Хэрвээ Мие овогт ерөнхийлөгч байсан бол та нар шал эсэргээрээ:ерөхийлөгчийн засаглалтай больё гэж щаацгаах байсан

Avatar

Gan 2019-11-28 59.153.87.206

Одоо мѳрддѳгдѳж байгаа үндсэн хууль хүчингүй болохгүй.Харин нэмэлт ѳѳрчлѳлт ороод явна. Бичиж байгаа юмаа сайн ойлгох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж