Сонгуулийн хууль: Попууд ба эрх баригчдын чагт | News.MN

Сонгуулийн хууль: Попууд ба эрх баригчдын чагт

Сонгуулийн хууль: Попууд ба эрх баригчдын чагт

Сонгуулийн хууль: Попууд ба эрх баригчдын чагт

Сонгууль жил ойртож байгаатай холбоотойгоор улстөрчид идэвхтэй болж, сонгогчид, ард түмэндээ хайртай  болдог үлгэр үргэлжилсээр байна. Ялангуяа УИХ-д суугаа гишүүд тойрогтоо элдэв зүйлс тараах, ажил хийсэн болж попрох хамгийн боломжтой  байдаг нь давуу тал. Харин парламентаас гадна байгаа намуудын хувьд сурталчилгаа явуулах тийм ч амар биш. Тэд одоогийн байгаа парламентаас давж гарч, илүү их чанга дуугарч байж л сонгогчдод танигдана. Угтаа бол хэн илүү мөрийн хөтөлбөр, бодлоготой байна, тэр нам л сонгогчдод таалагдах учиртай ч сонгуулийн сурталчилгаа, сонгогчдоо “хуурах” зорилгоо улстөрчид ил далд хэлбэрээр хийсээр ирсэн, одоо ч идэвхжүүлж байна. Түүний хамгийн тод жишээ бол МАХН. Иргэдийн өрийг тэглэж, үнэгүй орон сууцанд хамруулна хэмээн хууран мэхлэлтээ МАХН эхлүүлсэн.  Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭ нам залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг нь таван хувь хүртэл бууруулна хэмээн попорч эхлэв. Парламентаас гадуур байгаа, эсвэл хүч сул намуудын хувьд илүү их сүржин уриа лоозонтойгоор сонгуульд бэлтгэхгүй бол тэд парламентад суудалтай болно гэдэг лав үлгэр. Ялангуяа улс төрд “буг” болсон Н.Энхбаяр, Ж.Батзандан мэт иймэрхүү амлалт хийгээд эхэлбэл бүр ч худлаа. Сонгогчдын хувьд шинэ хүчин, шинэ хүнд тийм ч тааламжтай ханддаггүй нь нууц биш. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд оролцохоор ХҮН хамгийн их хүчтэй, бөгөөд олон төрлийн оролдлого хийж буй. Тэд илүү бодлого ярихыг хичээвч үнэгүй байранд бүртгүүлэхийн тулд “алалцаж” байгаа сонгогчдын хувьд ХҮН тоогдоно гэдэг юу л бол. Энэ мэтчилэн толгой дараалан өөр өнцөг, өөр зүйл ярьж, өнгөрсөн долоон удаагийн сонгууль бүрийн өмнө гарч ирэгсэд олон байсан.

Намууд ямар сурталчилгаа, имиж бүрдүүлэхээс үл хамааран сонгуулийн тухай хууль хэрхэн боловсруулах нь хамгийн чухал. Сонгуулийн хуулийг эрх баригч нам өөрсдөд ашигтайгаар, ямар хувилбараар хийхээс бүх зүйл хамаарна.

Тайлбар: 1992-2016-ны УИХ-ын сонгуулийн товчоон

МАН 2020 ОНЫ СОНГУУЛЬ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР "ЯВУУЛНА"

Яг одоо УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулийг боловсруулаад дууссан.  Засгийн газар болон бусад холбогдох албаныхнаас саналаа авч байгаа бөгөөд тун удахгүй УИХ-д өргөн барина. Тийм ч хуультай. Тодруулбал, сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэх заалт бий. Тиймээс сонгуулийн хуулийг өөрчлөх хугацаа дуусгавар болох гэж байгаа гэсэн үг. Сонгууль бүрийн өмнө өөрчлөлт ордог сонгуулийн тухай хууль дахин өөрчлөлтдөө орж, энэ удаад МАН-ынханд “тааламжтай” заалттайгаар өөрчлөгдөж буй.

1992-2008 оны хооронд болсон УИХ-ын таван удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан бол 2012 оныхыг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Харин 2016 онд жижиг тойрог буюу нэг тойрог 1-6 мандаттайгаар сонгууль явуулсан.

2015 онд АН эрх барьж байхдаа УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиудын хуулиудыг нэгтгэсэн. Харин энэ удаад эрх баригчид сонгуулийн хуулиудыг тус тусдаа байхаар боловсруулж буй.  Энэ удаагийн сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдгээс бүх зүйл хамаарах бөгөөд эрх баригчдын зүгээс сонгуулийн холимог тогтолцоог энэ удаагийн сонгуулийн хуульд оруулахаар тохиролцжээ. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд сонгуулийн тогтолцоог тусгах санал оруулж ирсэн боловч эрх баригчдын зүгээс энэхүү заалтыг дэмжээгүйн учир нь сонгуулийн хуульд тусгах зорилготой байж. Ямар ч үед  эрх баригч нам сонгуулийн хуульд гар хүрэхдээ зөвхөн өөрсдөд ашигтай байдлаар өөрчилдөг нь “жам” болж. Тиймээс эрх баригчдын зүгээс сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог оруулах бөгөөд намын жагсаалтаар нэр дэвших нь улс нэг тойрог болон тойрог гэсэн зарчмаар явуулах гэнэ.

Бүр тодруулбал, намын жагсаалтаар нэр дэвших хүн улс даяар нэр дэвшиж, сонгогч нам тэр дундаа намын жагсаалтаар орж ирсэн нэр дэвшигчийг дугуйлахаас гадна тойргоос сонгогдсон нэр дэвшигчид мөн саналаа өгнө.  Өмнө нь намын жагсаалтаар нэр дэвшигчид намдаа хэр зэрэг хандив өгснөөрөө эрэмблэгддэг байсан бол энэ удаад намын жагсаалтаар орж ирэх хүн сонгогчдоос хэдэн хувийн санал авснаараа эрэмблэгдэх аж.

Мөн хотын мандатыг цөөлж, нэг мандаттай Дундговь, Булган,  Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар зэрэг ганц мандаттай аймгуудын мандатыг хоёр болгож нэмэхээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа гэнэ.

Түүнээс гадна эрх баригчдын халаасанд бас нэгэн хувилбар байгаа нь жижиг буюу 2016 оны сонгуулийн тогтолцоог дахин ашиглах боломж болон санаархал бий. Ялангуяа ирэх жил МАН-ын 100 жилийн ой болж байгаа учраас дахин үнэмлэхүй ялалт байгуулах сонирхол МАН-ын удирдлага, гишүүдэд ч бий. Гэхдээ 2016 оны ялалт дахин давтагдана гэдэг юу л бол. Тиймээс МАН-ын дарга, удирдлагууд сонгуулийн хууль тэр дундаа тогтолцоог яаж оруулж ирэхээс ирэх сонгуулийн хувь заяа шийдэгдэнэ гэхэд хилсдэхгүй л болов уу. Тиймээс ч тэд сөрөг хүчин болон парламентаас гадуурх намуудад ямар нэг чагт тавина, харин тэр үүцээ хэзээ задлах бэ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-28 192.82.78.249

ЖДҮчид хүчиндэгчдээр дүүрсэн Хүрэлсүхийн фракци 2020 онд гудамжинд гарах нь тодорхой болжээ хөөрхий

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

Тодорхой нь тодорхой, гэхдээ Монголчууд энэ чонын амнаас гараад Энхбаярын нам гэдэг нэг барын аманд орох нь дээ, хөдөөний харанхуй ооркын масс Энхбаяраа шүтээн болгож дээш нь өргөмжлөөд жигтэйхээн жигтэйхэн

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

Популист гэдэг чинь худлаа ярьж харанхуй массын толгойг эргүүлж өөрийгөө тэдэнд шүтүүлэхийг хэлдэг, Жидүүчин Хүүк чинь өөрөө тууз хайчилж гүйдэг популист биз дээ, ер нь энэ 64 тэр шигээрээ поп-чин шүү дээ

Avatar

666 2019-11-28 202.126.89.121

Ээбээ ах нь ХҮН намдаа зөвлөгөө өгч байнашт. Үмбүүнүүдээ сайн гошгоруул гэж зөвлөөд бнашт.

Avatar

Зочин 2019-11-28 66.181.182.30

ХУРЭЛСУХ ОЮУ-ЭРДЭНЭ МЭТИЙН ТОП -ПОПУУДЫН ХУВЬД 2020 ОНЫ СОНГУУЛЬ СУУЛЧИЙНХ. ДАРААГИЙН СОНГУУЛЬ БОЛОХОД ЭДНИЙ ЗЭС НУ ЦУХУЙЖ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХНО

Avatar

Зочин 2019-11-28 103.229.120.79

мажоритар систем бол авилга гэх утгатай ойлгоггдог

Avatar

Зочин 2019-11-28 103.229.120.79

мажоритар бол авилга гэсэн үг

Avatar

Gankhuu 2019-11-28 185.100.87.206

У.Хүрэлсүхээ Та өөрийн 1 тэрбум 700 сая төгрөгний хадгаламжаа хэрхэн баялаг бүтээж, ажилтан удирдаж, татвар төлж олсон туршлага тайлангаа ард түмэн бидэндээ тайлбарлах цаг ирсэн. Ирээдүйн залуус бид сайдын ИВЭЭЛ дор сонсмоор байна. Нөгөө Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг ч үүнтэй бас хамаатай байх.

Avatar

G 2019-11-28 66.181.181.204

Manai egch Solongost ajillaad yavuulsan!

Avatar

Зочин 2019-11-28 211.36.142.86

Aan za za oilgoloo hoo . Ta nart nanai huukiin ter 1.7 terbumiin belen mongonii hadgalamjiign dahin bitgii yriarai ter chin huukiin egch Solongost buudaliin tseverlegvh hiigeed yvuulsan mongo ym bn shuu za !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж