APC Зөөврийн цэнэглэгч төхөөрөмж

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

APC Зөөврийн цэнэглэгч төхөөрөмж

Загварын дугаар: M5BK, M5WH, M10BK, M10WH, M5BK-IN, M5WH-IN, M10BK-IN, M10WH-IN, M5BK-BR, M5WH-BR

Аяллын туршид найдвартай ажиллах APC брэндийн төхөөрөмжид та итгэлтэй байж болно.

Шнайдер Электрикийн APC брэндийн зөөврийн цэнэглэгч төхөөрөмж нь хөнгөн, авч явахад авсаархан бөгөөд аяллын туршид USB оролттой ухаалаг утас, таблет төхөөрөмжүүдийг тань цэнэглэж, харилцаа холбоог тань таслахгүй байхад туслах болно.

 

Бүтээгдэхүүний хэрэглээ:

М5WH-EC зөөврийн цэнэглэгч төхөөрөмж нь USB оролттой ухаалаг утас, таблет, MP3 тоглуулагч, камер зэрэг бүх төрлийн төхөөрөмжийг цэнэглэх зориулалттай.

 

Бүтээгдэхүүний онцлог:

2 ширхэг USB оролттой цэнэглэгч порт

Нэг зэрэг 2 USB портоор таны ухаалаг төхөөрөмжийг (гар утас, таблет) цэнэглэх боломжтой:

• 2.4А порт нь таблет төхөөрөмжийг цэнэглэхэд тохиромжтой.

• 1А порт нь ухаалаг утас цэнэглэхэд тохиромжтой.

Аяллын туршид ухаалаг төхөөрөмжийг цэнэглэнэ

М5 нь 5000 мАц багтаамж бүхий баттерейтай тул ухаалаг утсыг 2 удаа бүтэн цэнэглэх, таблет төхөөрөмжийг хагас цэнэглэх чадвартай.

М10 нь 10,000 мАц багтаамжтай баттерейтай тул ухаалаг утсыг 4 удаа бүтэн цэнэглэх, таблет төхөөрөмжийг бүтэн цэнэглэх чадвартай.

Баталгаат хугацаа

Зөөврийн цэнэглэгч төхөөрөмжийг 1 жилийн баталгаа дагалдана.

Баттерейн төлөв заах LED индикатор

Дэлгэцэнд баттерейн цэнэгийн хэмжээг заана.

Үр ашигтай цэнэглэх

Цэнэглэж буй төхөөрөмжийн цэнэг бүрэн хураагдсан үед автоматаар унтрах замаар цэнэглэгч төхөөрөмжийн баттерейн ашиглалтын хугацааг хэмнэдэг.

Хэт халалтын хамгаалалт

Цэнэглэгч төхөөрөмжийн баттерейны хэвийн, аюулгүй ажиллагааг хангах үүднээс халалт үүссэн нөхцөлд автоматаар унтардаг.

Нэмэлт хамгаалалтууд

Хэт цэнэглэхээс хамгаалах, баттерей нурахаас хамгаалах, хэт гүйдлээс хамгаалах, богино залгааны гүйдлээс хамгаалах, хэт хүчдэлээс хамгаалах, хэт ачаалагдахаас хамгаалах нэмэлт хамгаалалттай.

Лавлах утас: 75753535

www.summit.mn

www.pc-mall.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж