Жоао Фэликс Алтан жаал шагналын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Жоао Фэликс Алтан жаал шагналын эзэн боллоо

Жоао Фэликс Алтан жаал шагналын эзэн боллоо

Жил бүр Италийн Tuttosport сонингоос 21-ээс доош насны дэлхийн шилдэг өсөх ирээдүйтэй хөлбөмбөгийн тоглогчийг шалгаруулдаг Алтан жаал шагналын энэ жилийн эзнээр өдгөө 20 настай Атлетико Мадридын Португаль довтлогч Жоао Фэликс шалгарчээ. Тэрбээр өнгөрсөн улирал Бенфика клубт хүчин зүтгэхдээ 43 тоглолтонд 20 гоол оруулж, Европа лигийн түүхэнд хамгийн залуудаа нэг тоглолтонд гурван гоол буюу хэт-трик толилуулсан тоглогч болж, өнгөрөгч зун 126 сая еврогоор Атлетико Мадридад ирсэн билээ. Түүний араас энэхүү жагсаалтанд Боруссиа Дортмунд багийн Англи жигүүрийн тоглогч Жэйдон Санчо болон Баэйр Леверкузэн багийн Герман довтлогч Кай Хавертз нар удаалжээ. Атлтико Мадрид багийн хувьд багийн тоглогч нь энэхүү шагналыг авч буй хоёрдох тохиолдол болж байгаа бөгөөд өмнө нь 2007 онд Аргентин довтлогч өдгөө Английн Манчестэр Сити багт тоглож буй Серхио Кун Агуэро тус шагналыг хүртэж байжээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж