600 гаруй суралцагч цагийн ажил хийхээр бүртгүүллээ | News.MN

600 гаруй суралцагч цагийн ажил хийхээр бүртгүүллээ

600 гаруй суралцагч цагийн ажил хийхээр бүртгүүллээ

600 гаруй суралцагч цагийн ажил хийхээр бүртгүүллээ

МУИС, Бизнетворк ХХК, хамтран Орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд “ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа. Тус өдөрлөгийг 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг 2019.11.04 өдөр зохион байгуулсан бол, Монголын томоохон аж ахуй нэгж болох Таван богд групп, Витафит групп “Гоё” тарагны үйлдвэртэй танилцах аялал тус тус зохион байгуулаад байна. Танилцах аялалд 3, 4-р түвшний нийт 30-н суралцагч оролцож байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан хүний нөөцийн менежерүүдтэй уулзалт зохион байгуулж сонирхсон зүйлсээ асууж тодруулахын зэрэгцээ цагийн ажилд бүртгүүлэх, тус байгууллагад дадлага хийх, төгсөөд байнгын ажлын байранд орох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр өөрт хэрэгтэй олон мэдээллийг судалсан.

Харин 2019.11.14-ны өдөр “Түр ажлын байрны өдөрлөг” зохион байгуулж Монголын тэргүүлэх 30 орчим байгууллага оролцож түр, цагийн ажлаа танилцуулсан бол тус ажлын байруудад 600 гаруй суралцагч цагийн ажил хийхээр бүртгүүлсэн байна. “Түр ажлын байрны өдөрлөг” нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд суралцагчид суралцангаа ажлын байран дээр бэлтгэгдэж, дадлагажих нөхцөлийг бүрдүүлж өгч буй давуу талтай. Мөн санхүүгийн нөөц боломжоо эцэг, эхээс хараат бусаар зохицуулах боломжийг олгож байна. МУИС өмнө нь нийт суралцагчдад зориулан жилд нэг удаа ажлын байрны /Job fair/ өдөрлөг зохион байгуулдаг байсан бол энэ оноос илүү төрөлжүүлэн хаврын улиралд төгсөгчдөд зориулан байнгын ажлын байрны өдөрлөг, намрын улиралд суралцагчдад зориулан түр, цагийн ажлын байрны өдөрлөг зохион байгуулдаг боллоо.

Энэ бүхэн нэг талаар оюутнуудад их сургуулиа төгсөөд шууд ажлын байран дээр гарахад тулгардаг бэрхшээлүүдийг хялбар давахад нь тустай бөгөөд ажлын туршлага болж өгөх юм. Нөгөө талаар суралцагч дадлагажихаас гадна хэрэгцээний мөнгө цаашлаад сургалтын төлбөрөө, хөдөө орон нутгийн суралцагчид байрны мөнгөнөөсөө хагаслах боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь тухайн суралцагчийн гэр бүлийн санхүүгийн асуудлыг бага ч гэсэн хөнгөвчлөх боломж бий болж байна хэмээн харж байна.

Эх сурвалж: МУИС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

Бүртгүүлэх нь яах вэ, хувийн хэвшлүүдэд ажлын байр алга, ядаж байхад өвөл болоод барилга зогссон, тариа ногоогоо хураагаад дууссан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж