Нийслэлийн 34 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Би-Байгаль хамгаалагч” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгийн хүрээнд сурагчдад Экологи, байгаль хамгаалал, Хүрээлэн буй орчны инженер зэрэг байгаль орчны салбарын мэргэжлийн ач холбогдлыг танилцуулан, мэдээлэл өгч сонирхсон асуултуудад нь хариулт өгч санал солилцлоо. Мөн “Би-Байгаль хамгаалагч” гар зургийн уралдааныг бага ангийн сурагчдын дунд зохион байгуулж, нийт 100 гаруй бүтээл ирснээс Тэргүүн байранд 4г ангийн сурагч А.Хатанзориг, Дэд байранд 1в ангийн сурагч О.Сэнгүн, Гутгаар байранд 2г ангийн сурагч С.Оюу нар тус тус шалгарлаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Холбоотой мэдээ