Германы Бундес лигийн 6 дугаар тойргийн хүрээнд “Байерн Мюнхэн” талбай дээрээ “Вольфсбург” клубыг хүлээж авч, 5:1-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Польш довтлогч Левандовски 5 гоол оруулж, түүхэн амжилт тогтоосон юм.
Тодруулбал, тэрбээр 9 минутын дотор 5 гоол оруулж, Европын топ 4 лигийн түүхэнд хамгийн хурдан пента-трик хийсэн тоглогч боллоо. Мөн Европын топ 4 лигт өмнө нь ямар ч тоглогч сэлгээгээр талбайд гарч ирээд 5 гоол оруулж байгаа аж.
Левандовкси хоёрдугаар үеийн эхэнд талбайд сэлгээгээр орж ирээд 51-60 дахь минутын хоорнд 5 гоол оруулж чадлаа.
Испанийн Ла лигийн түүхэнд Ладислав Кубала 1952 онд 19 минутад 5 гоол оруулж байж. Харин Английн премьер лигт Жермейн Дефо 2009 онд 36 минутад 5 гоол оруулсан байна. Тэгвэл Италийн Сери А лигт Мирослав Клозе 2013 онд 39 минутад 5 гоол оруулж, рекорд тогтоосон байна. Гэтэл Левандовски Бундес лигт ердөө 9 минутад 5 гоол оруулж чадлаа.
Н.ПУНЦАГБОЛД