Си Жиньпин: Америк агуу

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Си Жиньпин: Америк агуу

 

Хятадын удирдагч Си Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр, өчигдөр орон нутгийн цагаар 09:30 цагт АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод очсон бөгөөд айлчлалынхаа эхэнд Америкийн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 

Мэндчилгээндээ Си Жиньпин Хятад, Америк бол агуу, Хятадын ард түмэн Америкийн ард түмэн бол агуу гэдгийг онцлоод “Хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад Хятад, Америкийн харилцааг шинэ төвшинд гаргах нь миний энэ удаагийн Америк дахь айлчлалын зорилт билээ” хэмээн дүгнэжээ. Си дарга айлчлалынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хоёр талт харилцаа, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцож, Хятад, Америкийн харилцааг цаашид хөгжүүлэх их төлөвлөлтийн талаар ярилцана” гэж тэмдэглэснийг "Cri Online" мэдээлжээ.

 

Т.СОЛО

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж