УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.09.22/ ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов бараалхав.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.