Германы засгийн газраас даваа гаригт гаргасан мэдэгдэлд өөр мөн 400 орчим хүнийг бэртээсэн Diusvurg хотод болсон “Love Parade”-ын үеэр болсон эмгэнэлт явдлуудад “цочирдож, харамсаж байна” гэж өгүүлжээ. “Олон залуу хүмүүс уг үйл явдалд оролцохоор баяр хөөртэй байсан ч аймшигтай дурсамжтай үлдэж байна… дахин ийм явдал гаргуулахгүй байхын тулд бид чадах бүхнээ хийх ёстой” хэмээгээд Умард Райн Вэстфалиа мужийн засаг захиргаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ Меркель мэдэгджээ.
Ням гаригт болсон “Love Parade” үйл ажиллагааны зохион байгуулагчид уг үйл ажиллагааг дахиан хэзээ ч зохион байгуулахгүй гэж мэдэгджээ. 1989 онд анх зохион байгуулж эхэлсэн уг үйл ажиллагааг “хохирогчид болон тэдний гэр бүлийг хүндэтгэх үүднээс” цуцалж байгаа талаар Рейнер Шаллер ярьжээ. Оролцогчид үйл ажиллагаа болж байсан гол талбай болон түүний хажуугийн өргөтгөлийн бүс хоёрын хооронд газар доогуур гарцаар гарах үед олон хүнийг үхэлд хүргэсэн гишгэлдээн, шахцалдаан болсон гэж гэрчүүд “CNN” агентлагтай гэрээтэй “NTV”-д ярьжээ. Хүмүүс маш их бөөгнөрсөн тул үл ойлголцоон, эмх замбараагүй явдал үүсэж, хүмүүс ухаан алдаж, нэг нөгөөгөө түлхэж, бие биенээ хананд шахсан байна.
Диусбург хотын цагдаагийн газрын дарга Детлеф вон Шмелинг нас барагсдын 16 нь туннел дотор биш харин орох гарцын тэнд нас барсан байна. Нас барагсдын 12 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй байв. Мөн 12 нь Германы иргэн, 8 нь Австрали, Нидерланд, Хятад, Итали, Босни-Херцеговина, Испаниас ирсэн хүмүүс байжээ. Үйл ажиллагааны үеэр бэртэн эмнэлэгт хүргэгдсэн 21 настай Герман эмэгтэй эмнэлэгт нас барснаар нас барагсдын тоо 20-д хүрлээ гэж Германы эрх баригчид даваа гаригт мэдээлжээ.
“NTV” ТВ-ийн Карстен Луебын ярьж байгаагаар уг фестивальд 1.4 сая хүн оролцсон бөгөөд нэртэй DJ нар олон цагийн турш техно хөгжим тавьж байв. Үйл ажиллагаанд 700,000-800,000 хүн оролцоно гэж зохион байгуулагчид төлөвлөж байсан ч илүү олон хүн ирсэн байна. Уг тоонд цагдаагийнхан эргэлзэж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулсан бүсэд ойролцоогоор 250,000-350,000 орчим хүн л багтана гэж үзэж байна. Үйл ажиллагааны үеэр шахцалдаан үүсч болзошгүй талаар мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байсан байна. Уг үйл ажиллагааг зохицуулахад ойролцоогоор 1,400 орчим цагдаагийн албан хаагч оролцжээ.
Т.Бадрах