Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сүүлийн үед төр улсын их ажлын хажуугаар урлаг, спортод анхаарлаа хандуулах болсон. Тэрбээр Монгол жүдогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, намтараа нэг гуншингаар аривжуулсан. Гэхдээ З.Энхболд жүдогийн дэд ерөнхийлөгч болсноос хойш Монголын жүдогийн шигшээ уралдаан тэмцээнд амжилт муутай оролцох болсон билээ. Тэрбээр урлаг соёлыг ч улстөржүүлэхээ орхисонгүй. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” одонг “The HU” хамтлагт олгосоны дараа “K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй” хэмээн жиргэсэн нь урлаг соёлынхны хооронд яс шидсэн мэт харагдаж буй. М-рор урсгалыг Монголд үндэслэгч нь “B production”-г үүсгэн байгуулагч, Камертон хамтлагийн гишүүн, Төрийн соёрхолт Д.Болд. Төрийн соёрхолт Д.Болд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболдыг дэмжиж ажилласанд З.Энхболд одоо ч өс санаж явдаг байж мэдэх юм. З.Энхболдын жиргээний хариуд дуучин Д.Болд дуугүй байсангүй, "Миний хийсэн бүтээснийг та хэмжихгүйээ.Таныг жоохон байхад би дуулаа л явж байсан юм.Одоо та том болж.Гэхдээ ухаан чинь өндөртэйгөө адилхан богино юм" хэмээн егөөдсөн байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ