Пап лам Францисын авсан бэлэг | News.MN

Пап лам Францисын авсан бэлэг

Пап лам Францисын авсан бэлэг

Пап лам Францисын авсан бэлэг

Даваа гарагт 82 настай пап лам Францис Японруу аялахдаа өөрийнхөө анимэ дүрслэлтэй хүрэм бэлгэнд авчээ. Пап лам Токиогийн гэгээн Мэригийн сүмд илтгэл тавихын өмнө түүнд нэгэн залуухан сүсэгтэн бэлэглэсэн байна.

Пап лам авсан бэлгээ тэр даруй хүмүүст гаргаж харуулсан бөгөөд хүрэм дээр "талархал", "хамтдаа залбирцгаая", "энх тайвны төлөө", "хохирогчид итгэл найдвар өг", "таныг пап лам байгаад бид баяртай байна" гэх мэт үгс бичсэн байсан аж.

Пап лам цөмийн зэвсгийн аюулыг сурталчлах зорилгоор арваннэгдүгээр сарын 23-нд Японд хүрэлцэн ирж, Хирошима, Нагасаки хотуудаар дөрвөн хоног аялан, илтгэл тавиад буцсан байна.

"Цөмийн зэвсэггүй амьдрах боломжтойгоор зогсохгүй харин ч аюулгүй тайван байна. Би улс төрийн удирдагчдаас цөмийн зэвсэг үнэхээр биднийг хамгаалах хэрэгсэл мөн үү гэж асуумаар байна. Дэлхий дээр сая сая хүүхэд, сая сая гэр бүл хүнд хэцүү нөхцөлд амьдарч байхад зэвсэг үйлдвэрлэхийн төлөө, хөгжүүлэхийн төлөө асар их мөнгө зарах нь үнэхээр харгис үйлдэл" хэмээн пап лам Нагасакид илтгэл тавьж байхдаа хэлжээ.

Хамгийн сүүлд пап лам Жон Паул II 1981 онд зүүн Азид зочилсноос хойш дараагийн пап лам нар зүүн Азид ирээгүй байсан билээ. Харин пап лам Францис ийнхүү 38 жилийн турш тохиолдоогүй үйл явдлыг дахин сэргээж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nextshark.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж