Энэ жилээс анх удаа зохион байгуулагдаж буй “Хүрхрээ Үндэсний 1-Р Лиг” тэмцээн эхлээд 5 тойрог хэдийн яваад байна. Өнөөдрөөс 6-р тойргийн тоглолтууд эхэлж байна. Тэгвэл 5 тоглолт хийснээс нэг ч тэнцээ болон хожигдлыг амсаагүй 100 хувийн амжилттай яваа цорын ганц баг болох “Continental” өнөөдөр “Багануур ХК” багтай өрсөлдөж 6-1 харьцаатай илүүрхэн буулгаж авлаа. “Continental” багийн довтлогч Хамхоев Ислам ээлжит нэгэн хеттрикээ оруулж чадсан бол багийн анд Марк Кубин мөн 62’, 68’, 82’ дахь минутанд гоол оруулж чадлаа.
“Continental” баг 6 тойргийн дараачаар 18 оноотой өөрөөр хэлбэл арын багаас одоогоор 6 оноо тасарчээ. 1-Р Лиг тэмцээнд амжилттай оролцсон эхний 2 баг Хүрхрээ үндэсний дээд лигт оролцох эрхтэй болох бөгөөд “Continental” баг одоо нэг ялалт байгуулахад энэ эрхээ бүрэн авах боломжтой.
Эх сурвалж: http://the-mff.mn