“Хүрхрээ 1-Р ЛИГ” тэмцээний зургаа дугаар тойргийн 3 дахь тоглолт “ДМЮ” болон “Хангарьд Сити” багуудын хооронд болж өнгөрлөө. Цаг агаарын хувьд хүйтэн сэрүүн байсан ч тамирчид өрсөлдөөнтэй хурдан довтолгоотой тоглолтыг үзүүллээ. “Хангарьд Сити” лигийн аваргын төлөө өрсөлдөж байгаа бол “ДМЮ” баг лигтээ тогтож үлдэхийн тулд оноо хэрэгтэй байлаа.
Эхний хагасын дараачаар тоглолтын үр дүн 2:1 харьцаатай тэнцүүхэн өндөрлөсөн. Хожигдож явсан “ДМЮ” шийдвэрлэх 2-р хагасын эхэнд хэд хэдэн аюултай довтолгоог гүйцэтгэсний нэг нь хаалганы хөндлөвч онолоо. Харин тэдний амжилтгүй болсон довтолгоо үргэлжилсээр гоол болон хувирч ерөнхийдөө тоглолт Хангарьд Сити багийн талд шилжсэн. Улмаар үндсэн цаг 5:2 харьцаатай Хангарьд Сити багийн ялалтаар өндөрлөж тэд 6-р тойргийн дараачаар 15 оноотой хоёрт бичигдэж байна. Харин Д.Нанжид дасгалжуулагчтай ДМЮ багийн хувьд хараахан оноо авж чадаагүй хэвээр үлдлээ.
Эх сурвалж: http://the-mff.mn