ХҮРТЭЭМЖТЭЙ, ЯЛГАВАРГҮЙ нийгмийн төлөө сагсан бөмбөгөөр хүч үзэв | News.MN

ХҮРТЭЭМЖТЭЙ, ЯЛГАВАРГҮЙ нийгмийн төлөө сагсан бөмбөгөөр хүч үзэв

ХҮРТЭЭМЖТЭЙ, ЯЛГАВАРГҮЙ нийгмийн төлөө сагсан бөмбөгөөр хүч үзэв

ХҮРТЭЭМЖТЭЙ, ЯЛГАВАРГҮЙ нийгмийн төлөө сагсан бөмбөгөөр хүч үзэв

Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд Монголын тусгай ллимпийн хороо , Хэвлэл мэдээллийн салбартай хамтран “Хамтарсан сагсан бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд 7 телевиз, 4 хэвлэл мэдээллийн сайт нийт 20 дэмжин тоглогч , оюуны ялгаатай хөгжилтэй 40 тамирчин оролцлоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Арабын нэгдсэн Эмират Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Абдулла Абдулрахман Алтэнэйжи , Монголын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал Б. Алтанцэцэг, тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн В. Ганзориг нар тус тус уригдан иржээ. Энэхүү тэмцээний зорилго нь тусгай олимпийн үйл ажиллагааг улам тэлж , манай улсад амьдарч байгаа 60 мянга гаруй оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуучуудыг спортоор хичээллүүлж эрүүл-чийрэг, өөртөө итгэлтэй болгох, тэдгээрийг нийгэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, нийгмийн хандлагыг өөрчилж ХҮРТЭЭМЖТЭЙ, ЯЛГАВАРГҮЙ нийгэм бий болгох зорилготой зохион байгуулсан.

Тэмцээний 1-р ангилалд:

Алт – MNB Sport, 70-р сургуультай хамтарсан баг
Мөнгө- @25 дугаар суваг телевиз /Channel 25 Television болон Mongol TV & 55-р сургуулийн хамтарсан баг
Хүрэл -МТОХ-ны тамирчдын Wakanda Forever баг

Тэмцээний 2-р ангилалд:

Алт – gogo.mn & News.mn вэб сайтын дэмжин оролцсон МТОХ-ны тамирчдын Улаан Чөтгөрүүд баг
Мөнгө –C1 Television, Ulaanbaatar-н дэмжин оролцсон МТОХ-н Хамтарсан Фитнесс баг
Хүрэл –Newspress.mn вэб сайтын дэмжин оролцсон МТОХ-ны Мөрөөдөл баг

Тусгай байр:

Bloomberg TV Mongolia болон 25-р сургуулийн хамтарсан баг
Mongol TV болох 63-р сургуулийн хамтарсан баг
TV9 Mongolia болон 25-р сургуулийн хамтарсан баг
Edutainment TV болон 55-р сургуулийн хамтарсан баг тус тус шагналт байруудад шалгарчээ.

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад спортын уралдаан тэмцээнээр дамжуулан урам зориг өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой Олон Улсын Спортын Хүмүүнлэгийн байгууллага билээ.

Монголын Тусгай Олимпийн Хороо нь 2013 онд УИХ-н гишүүн асан , нэрт улс төрч С. Оюуны санаачлагаар байгуулагдсан бөгөөд эгнээндээ 2400 гаруй оюуны ялгаатай хөгжилтэй, тамирчид, 100 орчим багш-дасгалжуулагч, 300 гаруй сайн дурын ажилтан, 1500 гаруй эцэг эхийн төлөөллийг багтаасан ТББ юм.

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж