Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Төрийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн “Мэдээллийн аюулгүй байдал” гэх нэн чухал сэдвээр, төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цагаа үеэ олсон явдал болохыг онцлон тэмдэглээд, хэлэлцүүлэгт амжилт хүсэв.
ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN