Трамп Хонгконгийн ардчиллыг хамгаалах хуулийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Трамп Хонгконгийн ардчиллыг хамгаалах хуулийг баталжээ

Трамп Хонгконгийн ардчиллыг хамгаалах хуулийг баталжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонгконгийн хүний эрх, ардчиллыг хамгаалах тухай хуулийг өчигдөр /2019.11.27/ BBC мэдээлжээ. “The Hong Kong Human Rights and Democracy Act” нэртэй уг хуулийг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгресс хэлэлцэж дэмжсэн бөгөөд Хятадын талаас ихэд эсэргүүцэж, АНУ-ыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гээд, хэрэв хуулийг баталбал хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байсан юм.

Уг хуульд зааснаар АНУ-ын засаг захиргаа жил бүр Хонгконгийн автономит статус хангагдаж байгаа үгүйг үнэлсний үндсэн дээр худалдааны онцгой нөхцөл олгох эрхтэй болж байгаа юм. Ерөнхийдөө АНУ-ын зүгээс Хонгконгийн бие даасан байдал алдагдаж байна гэж үзвэл Хятадад эдийн засгийн хориг тавих боломжтой болж байна гэсэн үг аж.

Мөн Хонгконгийн хүний эрх, ардчилал, бие даасан байдалд ямар нэг байдлаар халтай шийдвэр гаргасан албан тушаалтнуудад АНУ хориг тавих эрх үүсч байна. Трампын өөр нэг баталсан хууль нь “Protect Hong Kong Act” буюу АНУ-д үйлдвэрлэсэн нулимс асгаруулагч хий, резинэн сум зэрэг зэвсэг техникийг Хонгконг руу экспортлохыг хориглох хууль юм.

 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж