Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын II наадам өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын II наадам өндөрлөлөө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын II наадам өндөрлөлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд 2019 онд хоёр дахь удаагаа спорт наадмыг зохион байгууллаа.

Хоёрдугаар наадмыг ширээний теннис, дартс, ажлын байрны дасгал, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр 2 үе шаттай зохион байгуулсан. Спорт наадмын шигшээ тэмцээнийг 2019.11.24-26-ны өдрүүдэд Ширээний теннисний “Оч” клуб болон “Буянт–Ухаа” спортын ордонд зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Уг наадамд нийслэлийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны чиглэл зэргийг харгалзан дараах 16 бүсэд хуваан оролцуулсан. Үүнд:

1-р бүс      – Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ажлын алба

2-р бүс      – Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар

3-р бүс      – Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба

4-р бүс      – Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд /8-16 салбарт орсон агентлаг оролцохгүй болно/

5-р бүс      – Нийслэлийн харьяа байгууллага

6-р бүс      – Орон нутгын өмчит үйлдвэрийн газар

7-р бүс      – Төрийн болон төрийн өмчит бус байгууллага

8-р бүс      – Нийслэл, дүүргүүдийн Газрын алба,

9-р бүс      – Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс

10-р бүс    – Нийслэлийн Татварын газар, Дүүргүүдийн Татварын хэлтэс

11-р бүс    – Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүдийн Цагдаагийн хэлтэс

12-р бүс    – Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролын хэлтэс

13-р бүс    – Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

14-р бүс    – Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Дүүргүүдийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс

15-р бүс    – Нийслэлийн Эрүүл мэндийн газар, түүний харьяа байгууллага

16-р бүс    – Нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг болно.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спорт наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Спортын хорооны удирдлагууд оролцсон.

Хоёрдугаар наадмыг спортын 5 төрлөөр II үе шаттай зохион байгуулж, анхан шатны буюу салбарын тэмцээнд 204 байгууллагын 9964 албан хаагч хамрагдаж өнөөдөр тэдгээрээс шалгарсан 442 албан хаагч 45 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс:

Ширээний теннисний төрөлд:

1-р байранд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын баг,

2-р байранд Ус сувгийн удирдах газрын баг,

3-р байранд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн баг,

Дартсын төрөлд:

1-р байранд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баг,

2-р байранд “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын баг,

3-р байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р баг,

Ажлын байрны дасгалын төрөлд:

1-р байранд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг,

2-р байранд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн баг,

3-р байранд Нийслэлийн Онцгой байдлын газрын баг,

Волейболын эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг,

2-р байранд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын баг,

3-р байранд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын баг,

Волейболын эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд Нийслэлийн Онцгой байдлын газрын баг,

2-р байранд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын баг,

3-р байранд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын баг,

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд Нийслэлийн Татварын газрын баг,

2-р байранд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг,

3-р байранд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын баг,

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг,

2-р байранд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг,

3-р байранд Ус сувгийн удирдах газрын баг тус тус шалгарлаа.

Наадмын бүс бүр байгууллагынхаа наадмыг амжилттай сайн зохион байгуулсан нэг байгууллагыг шалгаруулж шагнаж тэргүүлсэн нэг багийг шилдгийн шилдгээр шалгаруулдаг уламжлалын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар шалгарч Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Шагналыг Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд, Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг нар гардууллаа гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж