Н.Золжаргал сэтгүүлч болов

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Н.Золжаргал сэтгүүлч болов

Н.Золжаргал сэтгүүлч болов

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш нам гүм амьдарч байгаа билээ. Хааяа твиттерт эдийн засгийн онол, локик жиргэсэн шигээ "амарч" яваа тэрбээр саяхнаас "ажилд" орж, эдийн засагч мэргэжлээ сольсон бололтой.  Түүний ажил олгогч нь "Херо" Б.Баатар.    Тэрбээр "Херо" Б.Баатартай хамтарч "Тод мөр" нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд түүний анхны зочин нь УИХ-ын дарга Г.Занданшатар байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатартай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар илэн далангуй ярилцсан бол цаашдаа Монголд баялаг бүтээж буй бизнесменүүдийг мөн улстөрчдийг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа гэнэ шүү. Тухайлбал, "сахал" Д.Эрдэнэбилэг, "Таванбогд"-ын Б.Баатарсайхан, "MCS"-ийн Ж.Оджаргал, С.Баяр, С.Баярцогт, У.Хүрэлсүх, М.Энхболд, Ч.Сайханбилэг нарыг дараа дараагийн нэвтрүүлэгтээ урихаар төлөвлөж байгаа аж. Монголын хөрөнгийн бирж, Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх гээд Монголын төрд томоохон алба хашиж явсан, улс төр, эдийн засаг сайн мэдэхийн хувьд Н.Золжаргал Монголын сэтгүүлзүйн салбарт цахиур хагалсан мэргэжлийн мэргэшсэн сэтгүүлч болж мэдэх юм. Энэ талаар түүнээс тодруулахад "Аль эрт бодож явсан ажлаа эхлүүлсэн. Цаашдаа баялаг бүтээгч ба баялаг шимэгч гэж хэн бэ гэдгийг олон нийтэд ойлгуулсан нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаа" гэв.

 

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж